Яг л ээжийн минь амьдрал. Чоорт.

angry-woman

Сайхан бүсгүй байлаа би. Одоо ч хөгширч үхчихээгүй, 28-хан настай мөртлөө амьдралд мөн ч их дарлуулсан санагдах юм. Монголд миний ээж шиг, ээжийн дүү шиг, аавын дүү шиг амьдралаа авч явдаг эмэгтэйчүүд зүгээр жирийн үзэгдэл, амьдралын хууль. Одоо би яг тэдний замаар орж байна. Булбарай, энхрий, эрхийн тэнэг байх эрх монгол эмэгтэйчүүдэд байхгүй. Яагаад гэвэл тэд амьдралыг нуруун дээрээ үүрдэг. Дээр нь эр нөхрөө бөөцийлдөг.

new_banner

Цэл залуухан, оюутан байхдаа л ажлын гараагаа амжилттай эхлүүлж билээ. Маш амжилттай шүү. Ийм тархи толгой заяасан ээж, аавдаа талархах ч яах гэж намайг ийм шазруун, хатуу болгож хүмүүжүүлсэн юм бэ гэж заримдаа боддог. Би нэлээд хэдэн ажил сольсон байх юм. Тэр тоолонд эр хүнийг өлмийдөө няц гишгих шахам хатуужсан бүсгүйчүүд тэр газрыг удирдаж байсан. Би юу, бахь байдгаараа амжилтдаа эрдэж /эрдэж шд, энэ уг нь эр хүнд зориулсан үг/, хатуужсан, шазруун шартай хүн дэвшиж дээшлээд л байсан. Зүгээр л дайрч довтлоод эзлээд гэдэг шиг л хурдтай, маш хурдан хэмнэлээр өнгөрсөн хэдэн жилийг туулжээ. Би ээж шигээ зүдрэхгүйн тулд 30 нас хүрэхдээ энэ амьдралыг гартаа оруулсан байх ёстой гээд бодчихсон байсан юм. Эрчүүдийг бол тоож харахгүй, хатуу хүмүүжлээр өссөн тул баргийн залуу миний байдалд тэсч үлдээгүй дээ… Урагшлаад л, ахиад л байсан. Сайхан бүсгүй байсан юм шүү. Эрчүүл хөгшин, залуугүй л нурж унадаг байсан. Харин би тэднийг хумхийн тоос, хорвоогийн бартаа гээд ойлгочихсон. Яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол. Одоо би гайхдаг.

Ингэж манаргаж явсаар 26 настайдаа нэг залуутай учирсан. Урьд нь би залуусыг зүгээр анхны харцаар голдог байсан ч энэ залууг тэгээгүй. Магадгүй намайг хоргоосон эрчүүлээс хамгийн гологдмоор нь энэ хүн байсан ч би дурласан. Энэ хүн хүний дээд, сайхан сэтгэлтэй, намайг хамгийн анх жирийн нэгэн эмэгтэй гэдгээр минь хайрласан эр хүн байсан юм. Хөл алдсан даа би. Ид ир шиг насандаа гаргаагүй нялхралыг би тэр хүнд гаргасан. Хайрласан, дурласан, халамжилсан. Аав, ахаас минь өөр ямар ч эр хүн миний амьдралд ингэж хамаараагүй шүү. Тэгээд нэг гэрт орсон. Сайхан байлаа бүх юм… Чааваас 3хан сарын дараа би нөгөө эрийгээ бэртэгчин юм байна гэдгийг ойлгосон. Эм хүнээр тэжээлгэхээ юман чинээ бодохгүй, эм хүүнээр халамжлуулахаа юман чинээ ойлгохгүй эрхийн эрх, нялцгар бацаан байжээ. Хайр сохор юмаа нээрээ. Миний муу хоёр гар бүхнийг амжуулсаар… Хүний урманд үүнийг минь үнэлсэнгүй. Халамж гэж юу байдгийг би мэдэхгүй. Яг л ээжийн минь амьдрал. Чоорт.

Миний өнгөрсөнд гаргасан амжилт бол үнс нурам. Хамтран амьдрагч хайрт залуу минь найз нартаа цаг зав их гаргана. Миний олсон мөнгөөр тэд нартайгаа найрлана. Яахав намайг араар тавихгүй. Гэхдээ архи гэвэл нүд нь сэргээд л явчихна. Би аминдаа халамжилна, хайрлана. Бүх юмыг нь бэлдэнэ…. Нуршаад л байдаг. Гэхдээ би одоо жинхэнэ арчаагаа алдсан, жин нэмсэн, үсээ сул тавихаа байсан, жийнснээс өөр өмдгүй авгай болжээ. Миний нөгөө ир хаа байна. Миний нөгөө амжилт хаа байна. Би зүгээр чадалтай байсан үеэ санаж, дурсаж, хүсэж байна… Миний залуу бол толгой минь салж унах гээд өвдөөд, тэгсэн хэрнээ тэрний цамцыг индүүдээд сууж байхад хөлбөмбөг үзэж дуучихаад эм олж өгье л гэдэг хүн. Ганц удаа “Надад хоол хийгээд өгөөч” гэхэд салж сарних дээрээ тултал  хэрүүл өдөөсөн хүн.

Энэ гэрт ирэхэд минь л байсан дотуур хувцаснууд яг хэвээрээ. Би хамгийн хямдыг нь сонгодог болсон.

Би зүгээр залхаж байна. Тэгсэн хэр нь намайг гэх хүн дахиад гарч ирэх болов уу гэж одоогийн байгаа байдлаасаа ичиж байна. Найз нөхөд ч үлдсэнгүй. Анзаараад байхад тэрний найзууд нь ч эхнэрээрээ тэжээлгэсэн бэртэгчингүүд байх юм. Би хэзээ ч, хэнээс ч тусламж хүсч байгаагүй. Харин одоо энэ сайтыг уншдаг хүмүүсээс зөвлөгөө хүсч байна. Надад зөвлөөч. Би яах ёстой вэ. Би одоо 28 настай. Би яах ёстой вэ.

16 Comments

  1. Ани says:

    Ёстой Агуу ихийн дэмийрэл болсон Хүүхэн байна даа хахаха. Өөрийг нь бодитоор 1 харах юмсан. Бичсэн шигээ бол ааль эрт Энэ архичингаа хөөгөөд зайлуулах байсан байх даа…

  2. залуу says:

    Хэт их голж шилхээр жинхэнэ эр хүнийг таних бэлгийн мэлмийгээ харлуулчихдаг юм. Чадалтай чансаатай эрчүүд зөндөө байна. Тэд чамд сонгогдох гэж биш чам шиг бүсгүйг сонгох гэж төрсөн улс. Гэвч чамаас сайн сайхныг аль эрт ханиа болгоод амьдарлаа цогцлоож явж байгаа болхоор чамд дахиад таарах олон эрсүүд наад архичингаас чинь нээх сүрхий дээрдээд байхгүй. Гэхдээ л чи ядаж гэр бүлдээ арчаатай таксинд яваадч хамаагүй гэр бүл үр хүүхдээ хайрлаж чадах жирийн ажилчин эрийг сонгох боломж бол байсаар байна шүү. Наад бие галбир царай зүс кареер ажил төрөлдөө эргээд анхааралаа хандуулхад л амьдрал чинь дороо сэргэнэ. Нэг гэм нь хүссэн хүсээгүй их олон хүнтэй унтаж хүний хоердох болох тавилан л хүлээж байна даа

  3. oroitoogui says:

    Hey huuhee.Omgolon dogshin ch uuruusuu door archaagui ertei suusan um bolov uu daa.Ene bol chinii tom aldaa gelee geed yahavdee buhniig yalan davah setgelgeetei l bh heregtei.28 nas bol maaash zaluu bn.Ingej stresstej bgaa amidralaa golj amidrana gej bhgui.Hamgiin sain garts bol chi uneheer chadaltai um bol umnuu yaj amidarmaar bn zorilgo taviad terniihee tuluu l TEMST!!!! dELHII DUUREN CHAMAIG HAIRLAH SAIN SAIHAN HUMUUS ZUNDUU BAIGAA SHUU.

  4. con says:

    тийм чанга охин байсан юм бол ийм хурдан мяарчлаа гэж үү. ажлаа яачихсан юм. үерхэл дурлалын туршлагагүй болохоор алдсан байна. гэхдээ оройтоогүй байна, наад залуугаасаа сал, хамт байлаа гээд байдал дээрдэхгүй улам дордоно чи л хугацаа алдана. хамт байхаар өнгө зүс нь сайжирдаг, баяр хөөртэй гэрэлтдэг, нэг нэгнээ дэмждэг, улам өөрсдийгөө хөгжүүлж дээшлэх хүсэл төрүүлдэг хүн л хамгийн хайртай, зөв хүн юм байна гэдгийг би ойлгодог болсон.

  5. Alina says:

    Хүчтэй хүүхнүүд угаасаа л дорой эрийг сонгодог шд яагаад гэвэл хүчтэй эр хүнтэй учирвал байр сууриа булаацалдаад унадаг байх л даа. Нэгэнт чи тийм хүчтэйм бол наадхаа чирээд явах эсвэл явуулаад ганцаараа амьдралын төлөө зүтгэх гэсэн хоёр л зам байна гэж би бодож байна. Чи өөрийгөө л сонс яг яамаар байна, бас тэгээд нөхцөл байдалдаа бодит дүгнэлт хий.

  6. Hongor says:

    Huuh yamar ih tuuh ve 60 nastai hunii amidraliin tuuhiig unshij bgaa yum shig sanagdchlaa. Uuruus chin bi ue multarsan emegtei. Uuruu yag ene bichsen shigee tiim huchirheg bol iimhen asuudliig zugeer l ganz ugluu sereed l dor n shiidchih bh. Huuhed turuuleed amidral uzeed ehlevel buur sapirah yum bishu. Hehe ganz 2 hon jiliin dotor ingej neg muu parazit zaluugaas bolj uuriiguu aldaj bgaa bol archaagui l bndaa. Ehleed naad huvalznaasaa sal. Tegeed naad iluudel jingeesee sal iluudel jintei bh tusam ter hemjeegeeree uuruu uurtuu itgeh itgel bardam zangaa aldah bolno. Za tegeed ajil turul chin chi tolgoi saitai yum chin neeh asuudal bish bizde. Ajil turultei saihan zaluus zunduu l bgaa. Barag neeh hudlaa dur esgesen hudlaa bolovsroltoi parazit zaluugaas engiin buteegch hiigch hun deer. Tsarailag tseverhen saihan aashilsan zaluus ihevchlen parazit shd

  7. Gerel says:

    Bi odoo 36 nastai… 24 tei bhdaa nuhruusuu salj ohintoigoo 2  uulaa amidarch ehelsen.  Yg chini bodoj bsan shig ene amidraliig uuruu l tsogtsluulah estoi gej uzsen.  Hen negnees shalgaalj jargah, zovohiig huseegui.  Haa negteigees ohinoo daguulaad haachihaa medehgui garaad yvj bna gej tusuuluhuus anhnaasaa uuniig uurtuu huleen zuvshuuruugui.  Ter tsagaas hoish gadaad dotoodoor udur shunugui ajil hiij borvi bohis hiilgui zutgesen.  Ohinoo hamgiin saihan gazar surgaj erdem chadaltai hun bolgono gej zorison.  Uundee ch bi hursen.  Bi ch gsn saihan huuhen bsoon.  Harin 3 jiliin umnu ohintoigoo mgl doo ireed amidarch bhdaa azgui yvdal bolj avaart orood tsus harvaad odoo zuun tal medee bhgui , yun ajil manatai gertee hevtej bdag hun bolson.  Ohinoo aaviinh ni eejruu yvuulchihsan.  End nadtai bsnaas eruul saruul setgehuigeer boijij bg gej bodood… Gehdee bi setgeleer unaagui bna.  Tenhreh tsag hugatsaag huleej bna… Bi uuriiguu chadaltai busgui gedegtee itgedeg gadnah bdal mini uurchlugduj sportlog fitt bsan bie mini helber galbirgui bolj targalsan ch huurhun tsarai mini mahlaj avgai turhuu olson ch… Anhnii ugugdul mini iim bish gedgiig bi medne.  Ahiad umnuh shigee bolj buhniig tsogtsloono… Ter tsag hugatsaag huleej bna… Chi eruul mendee aldsan bish,  yug ch aldaagui,  harin ch turshlaga 1iig nemlee geed bayrlah heregtei.  Minii amidraliin orgil ue ard mini uldeegui harin umnu mini bgaa gej boddog shuu. 

  8. хүн says:

    Чи ямар их зантай, худалч дээрээс нь өөрийгөө л үнэлдэг хүүхэн бэ? Юуны чинь ид хав бэ? Юу ч үзээгүй 26 настай байсан байж юун дэлхийг эргүүлсэн хүн шиг юм бичдэг юм бэ? Үнэхээр ингэж өөрийгөө үнэлдэг хүн өөртөө арчаагүй чамайг хайрладаггүй хүнтэй байж цагаа үрдэггүй байхгүй юу? Хүнийг чинь өарийгөө хэр зэрэг хайрладаг эсэхээр нь амжилтыг хэмждэг юм. Наад залуугаа чи тийм их хавтай сайхан хүүхэн юм бол өшиглөөд хөөгөөд гаргаад. Дөнгөж 28 байж намайг хуурдаггүй ч гэх шиг. Чи өөрийгөө жаахан бодитоор хараад бас өөрийгөө хайрла хөөе!!! Өөрийгөө хүндэлдэг хүн ийм юм яриад байж байх уу???

  9. kjhu says:

    Чи жаахан ном уншиж амьдралын талаар мэдлэгтэй болсон нь дээр байх.

  10. MglausCom says:

    Hun hun uur yaj reaktslah n hurtel uur. Bi lav er huniig er hun gedgee medrehed n tuslah geed huchee daraad myaaraad uzsen unendee uurtuu ch taalagdaagui uur nadaas myaa hun oldq bn gj yu bhvde uvdluu gehed uhluut boltoloo zoduulsan huuhen oldoj l taaraa, ajil hiij chadq bolchloo gehed tahir dutuu hun haij allah buddha jesus bolchih geed ar taliig n naidvartai avch yavj alt munguur taslahgui bj chaddag bsn hun myaarchinguur harin ch suulee havchaad zugataadag ertei taartsan bsyshd kk. Gehdee namaig orhisond n urgelj talarhaj yabdag. Holduulj bj l olon tumend heregtei uurt ireeduid ur huuhded ch nemertei yum hiij buteehed zamiin sadaanuud bhgui amar bolson. Zailuulsanaas hoish iluu huchirheg az jargaltai negen bolood tuunguigeer saihan bgaga medreed bjital harin bucaad naaldah gj t1teed buur gutamshig bolson. Uul n uchirgui l bultaal buh yumaa toocoj avaal ur huuhedtei mini gudmand gargaj hayad jiremsen l hocorson barag dotroo bol salj amraaj bgad n bayarlaj baisnaa nuuhgui ee uuriin erhgui ineed hureed bayarlaad uuruu ingeed zailaad ugchij bgamu geed setgeld nar mandana geechiig chini salya gj helehed n l medersen. Nuruunaas neeh tom achaa avaad hayachij bga met hunguruud uneheer saihan.

    Chi gancaaraa heseg bgd uz zaaval neg huvalzaar shimegchluulj bj jargal irdeg yum bish. Chi tuund niitsuuleh gj uuriiguu evdeh hereggui. Bi odoo zavaan zalhuu busdiin umnuur ordgui daruu edr bolj uuriiguu ih aldsanaa olj avah gj zuderch l bn shu. Harin haa ochij galbir biye eruul mend edree bol ali boloh nen terguund anhaarch irsenii hergee gargaj bn bargiin hund gadaad baidlaaraa gologdoj bgaguin bn gehdee gadart neeh ach holbogdol ugdguishde.

    Olon tumend heregtei yavahyy oroid neg ganc eriin ochuuhen limitend bagtaj amidrahuu shiidq yu. Chamaas huchirheg er hun garch irtel gancaaraa saihan az jargaltai bhd yu saad bolood bgn. Uneheer huchirheg yum bol busdiin uzemjeer uuriiguu uneluulehees yund n aidiin uurt chini uuriiguu unelsen unelemj bas bga l bailgui ter dotood hunee l zuv gj bodson zug ruugee sain pushdeed ug.

  11. H. says:

    Ёстой сонин залуу…….. бас архи гударнаа аайн

  12. бат says:

    Чи тийм их хүч чадалтай юм бол наад залуугаа хөөгөөд л явуулаач санаа зовох юу бн дахиад л нэгийг олоод авна шүү дээ

  13. H. says:

    Миний бодолоор бол чи л өөрөө өөрийнхөө гарах гарцыг мэднэ байх аа сайн тунгааж, өнгөрсөнд болоод өнгөрсөн болгоныг. Энэ сайтнаас амьдрал аа шийдүүлэх зөвлөмж зөвөлгөө бол бараг л авахгүй л болов уу даа.
    Ер нь хүн, хүний амьдралаар амьдрахгүй шдээ. Тиймээс өөрөө л гарах зам жимээ олох боловуу. Танай хамтран амьдрагч ажилгүйн дээр бас архи гудардаг нь тун таагүй юмаа. Ганц удаа ч бүсгүйдээ хоол хийж цай цүү аягалаад өгөхгүй байна гэдэг арай л биш байна шүү. Ийм хуншгүй Монгол эр байна гэдэг ёстой гударчихлаа байна нээрээ. Гомдох гэдэг үг хэлэхэд ч хайран санагдаж байна даа тэр залууд…

  14. bvh zuil saihan bno says:

    ymar aztai ni iim ehnertei boldiim bol 

  15. Bi chamaig ih aztai hun l geh bnada. Uchirne minii eej cham shig amidraliig tuulaad 40nasan deeree single bolj amidralaa ehnees ne ehelj bsan yum. Tiimees bi chamaig 1-rt oilgoj bna 2-rt aztai gj bodoj bna. 3,4 huuhdiin ard garchaad cham shig suuj bgaa emegteichuud mongold zunduu bna. tehed chi uuriiguu har ldaa. Iim saldgui zavaarsan zamiin hartaas chi sallaa gehed yu chamaas unah ve boddoo?
    Bi ch unendee naad amidraliig chine bas l tuulsan gehdee yu geech bi 28nasandaa huuhdee avaad amidralaa shineer ehelsen. EREGTEI HUMUUS IH ZIVUUN SHDEE TED HEZEECH HIIDGUI CHADADGUI SETGELGUI GJ BDGUI YUMAA. ZUGEER L HAJUUDAH EMEGTEI NE TUUNGUIGEER YU YU HIIJ CHADAHIIGNE MEDEJ AVAAD L UURSDIIGUU KOMANDALCHIHDIIN. tgd l bolloo. yu geh geed bnave geheer chi tuunguigeer hund yum urguj, mungu olj, halamjluulahgui bol ted aan boldog l yum bna gj boddog.
    HARIN CHI TUUNGUIGEER YUCH HIIJ CHADAHGUI BOL AAN BI TTUND HEREGTEI GEED L UNDAAG CHINE ONGOILGOJ UGUH GJ, HAALGA ONGOILGOJ UGUH GJ, CHAMAIG SETGEL HANGALUUN BAILGAH GJ HICHEEH BOLNO. YERDUU L ENE….
    BI L BHGUI BOL ENE AMIDRAL UNGURUU GJ BODOJ BVAL HENCH CHAMD TUSLAHGUI. ERHUND DAATGAAD ITGEED, ERHLEED UZ TED TIIM UED L UURIIGUU ER HUN GJ MEDERCH ERGUULEED CHAMAIG HAIRLAH BOLNO.
    AMJILT BUSGUI MINE. UURIIGUU HAIRAL UUR YU HELEHEV DEE…

  16. A says:

    Naadahaa gargaad hayachee. Emegtei hun uuruusuu iluu chadaltai mundag huntei ger bul bolj bj l saihan amidarna. Naadah chin ystoi sordog els bn. Hair durlal gdg chin maximum 3han jiliin nastai gormon. Nasaaraa hamt amidrah hun bol uchirgui zurh dogdluulaad bh ni haashaan setgel hangaluun amidrah hun bval deer shd.
    Hun er ni ehleed uuriiguu bodoj bsan nj dr.
    1t bi
    2t bi
    3t bi gj bodoj amidarya. Tghgui bol daraa ni haramsahiin nemer. Odoo bol tsag hangalttai bn, turah, imijee shinechleh yuhan bhv dee. Setgelgee handlaga l gol ni.

    Za amjilt.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.