Архи гэгч эмэгтэй хүний нулимсаар бүтсэн гэлтэй

cd72d2d25dab0ce0big

Би гэдэг хүн ямар нийгэмд ямар гэр бүлд хэн болж амьдраад байгаагаа ч ойлгохоо байлаа. Бүхнийг ганцаараа шийдэж бүх гуниг шаналалаа дотроо хадгалж явахаар дотроосоо өтөж байгаа мэт санагдах юм. Хэн нэгэнд хэлье гэхээр хүний зовлонг сонсож сэтгэлээсээ зөвлөдөг хүн ч ховор юм.А мьдралыг хичнээн сайнаар харж сайхан зүйл бодохыг хичээсэн ч зүрх минь маш их шантрах юмаа. Одоо нас минь 30 гарч амьдрал зохиогоод нилээн хэдэн жил өнгөрч үр хүүхэдтэй болсон ч үнэндээ үрээ л үнэрлэж ганцаардлаа тайлж явна. Амьдралыг минь архи гэдэг бузрын хар ундаа л ингэж сүйрүүлж байна даа. Нөхөр маань амьдралд дэндүү шантруу бууж өгөмтгөй зүгээр л архинд гараа өргөөд буугаад өгчихсөн нэг хүн байх юм. Архи бас хүний занг их муухай эвдэх юм. Би уул нь өөрөөсөө бурууг хайж хичээсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. Намайг буруутгаад байгаа нь өөрийнхөө уусныг зөвтгөх л нэг арга нь юм билээ.

14518826_10155205107529045_564542178_n

Би уул нь энэ гэр оронд эмэгтэй хүнийхээ үүргийг хүлээж хоол унд цэвэрлэгээ хүүхэд асрах гээд бүгдийг хийнэ дээр нь байрны зээл өр шир хоол ундаа зохицуулах гэж гэрийн ажынхаа хажуугаар бизнес маягийн юм хийнэ. Манай нөхөр бол дуугай байгаад байвал хэвтэрт орчихсон юмуу гэмээр л байдаг аргадаж үгэлж янз бүр болж байж хэд хоног ажиллана тэр мөнгө нь өр зээлнийхээ талдаа ч хүрэхгүй гэтэл тэр мөнгөө яачихсан юм л гэнэ. Хэдэн төгрөгний зээл төлж байгаагаа хэлэхээр урдаас бараг гайхна. Хэлсэн юмыг хэдэн минутын дараа гэхэд мартчихдаг юмуу дахиад асууна. Намайг хэзээ ч урамшуулж сэтгэлд дулаан үг хэлэхгүй мөртлөө нилээн үглээ айлын авгайгаас ч илүү үглээ.

Гэртээ байхдаа бол алтан загасны эмгэн үнсгэлжингийн үлгэр 2 шиг л байх юм. Өмнө нь намайг архинаас болж их гомдоож байсан би мартаж чаддаггүй дээр нь ийм байдалд нь өөрийн эрхгүй бухимдаад сүүлдээ тэр хайр майр байхгүй болж хүсэхээ ч байчихсан. Салах гэж их оролдсон. Урдьчилгаагаа хувааж гаргасан болохоор тэрүүгээрээ шантаажлаад явдаггүй. Салвал ална нтр гэдэг байсан бол одоо өөрөө үхнэ гээд янз бүр болно. Архи уугаад явахаараа заавал хонож өнжөөд алга болчих юм уул нь итгэж байна тохируулж уугаад ирээрэй гээд ямарч хэрүүлгүй аргадас гээд гаргаж байхад үнэн гомдмоор. Бас дээр нь муугаа мэдэхгүй шалиг баахан хүүхэн рүү л 1 мэссэж соpy paste хийгээд явуулчихдаг юм шиг байгаам. Надад тэр хүнд итгэх итгэл гэж алга хайр ч алга хүндлэл ч алга гэр бүлийн нандин бүхэн тэр архитайгаа уусан. архинаас болж энэ амьдрал маш их доройтсон бүх боломжоо тэр муу хар архиар сольсон.

Би хүүхдээ аваад явчихая гэхээр энэ хүн зээлээ төлөөд амьдарч чадахгүй зээл нь миний нэр дээр болохоор би хариуцлага үүрэх ёстой. Зарчихая гэхээр зарагдахгүй өөр хүү бид 2т очих газар ч байхгүй. Байр миний нэр дээр биш бол гаргасан урдчилгаагаа хаясан ч яахав дээ амар тайван л амьдарч байвал. Тэгээд хөөгөөд огт явахгүй надаас олон сая төгрөг нэхээд эсвэл үхнэ гээд эсвэл ална гээд амьдрая гэхээр олигтой нэмэргүй мөртлөө архи уухгүй байж чаддаггүй мөрөөрөө уучихаад гэртээ ирж чаддаггүй гэртээ байхаараа дуугүй байж чаддаггүй хажууд нь явахаар хараал хэлээд салдаггүй ийм хүнийг яах вэ???

Сүүлийн үед галзуурчихаагүй минь их юм гэж боддог боллоо. Хууль гэхээр иймэрхүү юманд хууль гэж байхгүй монгол улс минь ч тэр. Гадаад гаръя гэхээр хүүхэд минь жаахан байдаг.Бас виз гарна гэж лотто хожихтой л адил. Өөрөө архи уугаад адилхан байя гэхээр жаахан уугаад маргаашжин толгой өвдөнө хүүхдээ хаяад уугаад хоноод явчиж чадахгүй гэрийн буг болоод л байж байна. Ээж минь байсан бол гүйгээл очихсон. Яах вэ би үнэхээр ийм мухардалтай хачин амьдралаар удаан амьдарлаа. Ну а-тай болчдог юм билүү ч гэж бодсон гэхдээ нөхөр хүүхэдтэй хүнийг хайрлах хүн хаана л байв гэж. Эмэгтэй хүн чинь уул нь хайр энхрийлэл л хүсдэг шүү дээ тэр нь байхгүй болохоор орчлон дээр ганцаархнаа үлдсэн юм шиг л мэдрэгдэх юм даа. Гэхдээ сайхан үр минь байхад ингэж хэлэх эрхгүй л дээ.Зарим хүн анхнаасаа яах гэж нийлсэн юм гэх байх хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэгчээр үнэхээр таниж чадаагүй бас хүн ийм байх юм гэж огт бодоогүй гэнэн тэнэг байсан нь миний буруу… Энэ нийтлэлийг уншсан хүн ч бухимдахаар юм болох шиг боллоо магадгүй ийм гарах гарцгүй юм шиг байдлаас гарч чадсан хүн байвал зөвлөөрөй

11 Comments

  1. senny says:

    Аан тийм архийг бол харин хэзээ ч бүү уу, бүү амс. Архи уугаагүй цагт хүн санасандаа хүрнээ. Амжилт

  2. senny says:

    Хүний амьдралыг үнэндээ дүгнэж чадахгүй нь дээ. Зөвлөж ч чадахгүй нь. Харин ажигласан зүйлээ л бичье. Манай нийгэмд нэг ийм асуудал газар авсан тахал хэлбэрээр газар авсан. Нийгмийн байдал бол угаасаа авах юмгүй байгаа. Дээрээс нь нэмэгдээд сэтгэцийн асууудал маш их газар ч байна. 3 хүний 2 нь ийм ассудалта байгаа. Яагаад гэхээр монголчууд огт сэтгэлзүйч дээр очдоггүй. Стресс бухимдлаа дотроо тээгэээд эсвэл архи тамхи шоугаар буруу тайлаад байдаг. Эхэндээ үл анзаарагдам байсан жижиг зүйл нэг л мэдэхэд газар авч томоос том асуудал бул хар чулуу болсон байдаг. Хүн л болсон хойно дотроо ингэх юмсан тэгэх юмсан гэсэн хүсэл байдаг. Гэвч тэрэндээ хүрэхэд маш их саадтай учирч байна. Манай монголд нийгэм эдийн засаг ямар байгаа билээ. Ингэээд л сүүлдээ ёстой цайрна гэдэг нь болоод байх шиг байгаа юм. Ядаж ийм хямралтай үед сэтгэлзүйч дээр очоод зөвлөгөө аваад сэтгэл санаагаа тайван, гэр бүлдээ зөрчилгүй байвал нэг их асуудал биш байгаа харагдаад байна. Гэр бүл зөрчилтэй байна гэдэг л хамгийн том дайсан хоосон ч гэсэн тэврэлдээд унтаж байгаа гэр бүлүүд олон байвал манай монгол маргаангүй хөгжих нь үнэн. 

  3. adilxan bolovch bi eregtei says:

    Aan neeree zuvxun tsalingaar manai nuxtsuld banknii mungu ene ter bux yumaa gantsaaraa zoxitsuulax mash xetsuu yum shig bna lee yalanguya xajuudax xun ni nemergui bol xuviaraa yim xiideg bol arai uur l dee eregtei xun archaagui baix buuuuur adgiin zan gej biddog doo exner xuuxdedee uudteixen xool avaad ugchigch chadaxgui baij arxi uugaad l gutraad baidag nuxduudiig estoi oilgodoggui ee

  4. adilxan bolovch bi eregtei says:

    Bi bas mash ix gantsaardaj bna aa gexdee bi eregtei bux l asuudlaa shiidseer baigaad zalxax ue baix l yum ur xuuxdee l xarj taivshrax yum daa banknii zeeltei ch terend bi sanaa zovdoggui yumaa sanxuugiin asuudlaa buren shiidej chaddag boloxoor bno biz geed gol yum gevel bux l asuudliig bi shiiddeg bi sanaa zovdog boloxoor unexeer gantsaardax ue baix l yum gexdee bi ene uur amidralaas uur amidral boddoggui ee yagaad gevel ur xuuxdee bodood xaaya uulzaj setgel sanaagaa xuvaaltsaj adilxan gantsaardsan xuntei l bolj uulzaj baimaar bna galzuurchixgui ni tuld  email ee uldeelee zugeer l yariltsaad uzie gesen xun baival xolbogdood uzeerei tsd_tsw@yahoo.com

  5. хүн says:

    Би бас ийм байлаа. Гэхдээ надад байр байсангүй. Гэрт амьдардаг байсан. 
    Хуучин найз залуу маань нэг удаа 66 хоног тасралтгүй уусан. Тэгээд намайг зодсон. Заналхийлсэн. 
    Үүний дараа би бодсон. Үхсэн нэг насны амьдралаа энэн шиг юмтай өнгөрүүлэхгүй гэж шийдсэн. Гэрээс нь эргэлт буцалтгүй явсан. Яваад хэцүү байсэн. Айл айлаар хоноглоод дээрээс нь манай гэрийнхэн алуулсан байсан ч хамт бай. Чамайг гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй гээд л их л хатуу хандсандаа. Гэсэн ч би шүд зуугаад тэвчсэн. Зовлонгоор минь тоглох тохуурхах найз нөхөддөө.” Би салсаан тэр архи уугаад гамайг зодсон. Би өөртөө хайртай хүн тэгж амьдарч чадаагүй” гээд л шууд хэлчихдэг. 
    Одоо би 4 жилийн өмнөхөөсөө бүр өөр хүн болсон. Өмнө нь үг сөрвөл хэрэлдээд л байнга болохгүй бүтэхгүй юм ярьдаг байсан одоо их өөдрөг урмын сайхан үгийг бусдад хэлж чаддаг англи хэлтэй өөдрөг эмэгтэй болсон. 
    Чамд зөвлөхөд байраа бүр зар. Багахан хэмжээний алдагдалд орно гэж айж ийм юмтай байснаас багахан зүйлээ золиослоод их гэрэлт ирээдүйг бүтээ. 
    Байраа зарсан мөнгөөрөө гадагшаа сурахаар гар. Шаардлагаа хангасан л бол виз угаасаа асуудалгүй! Визэнд оруулж өгнө гэсэн хүмүүст бүү итгэ. Өөрөө вэтсайт руу нь ороод шаардлагыг нь хар, унш ойлгохгүй байвал надаас зөвөлгөө ав. Хэхэ. 
    Тэгээд бэлтгэж байгаад хүүхдээ аваад гар. Анхандаа хэцүү л байна. Гэхдээ угаасаа эхлэл болгон хэцүү байдаг юм ш дээ!. Наад амьдралаа гар чи өөрийгөө аварна өөр хэн ч биш. Жаахан зоригтой бай! 

  6. naiz says:

    Chi ter huniig dagaj arhi uuj bolohgui emegtei er hunees iluu arhind dondtdog gedeg chi arhind orbol huurhun huugiin ireedui yu boloh be chi uudag hunii ar geriin zoblong medej bgaa baij uuj ogt bolohgui.Uudrug bai hamgiin gol ni chii zaluu bna eruul bna chamd saihan huu bna

  7. zochin says:

    aya ayya.iim nohruud bgaa bgaa.bi bas lbuh yumaa ooroo hiij amidralaa buteej bn .manai nohor bas deer ni moriitei toglodog.arhi uuna,gehdee agsan tavidaggui.gert bhaaraa facebook uhaa l haaya l tusaldag.or shirtei bn gd bxad ogt oilgodogguishd.bur argaa baraad bichij uzuulsen.yaj zasaj avah yum boloo.yamar azgui bolohooroo iim huntei suuchvaa.oortoo l gomdoh yumdaa.ter koodolj arhinaas gargaag gdgiig ni hiij uzmeer bxiin.hadam eej durguitseed bxiin.ooroo ch durgui.odoo bas l alga l b.eooe booj uhmeer yumaa.urtei bolohoor ya ch bolohgui yum

  8. adilhan says:

    Bi yag cham shig baidald bna.Nuhur ajilgui, arhi uugastai.Bairnii zeeltei, bairaa zaraad salii gexeer anxnii unendee hurehgui,bur urund orchih geed baidag.Tsalin maani amidraliin zardlaa nuhuud l taarjiina.Shine gutal huvtsas bol suragguishd.Uneheer iim hogiin amidralaas zalhjiina.Gadagshaa gardag yum uu gesen bodoltoi l bna.

  9. zaluu says:

    yasan davarsan novsh ve, er bitgii hel emegtei ni tiimerhuu uheents bhad durgui hurdeg shd, chi adilhan zalhuuraad, adilhan orlogogui bolood uzeech, uurlaad bval yum duugarahgui gej bodood uurlaj dogshirdog yum, buhniig gantsaaraa shiidej zohitsuulahaa boli, ene sariin zerliig bi tulnu, daraa sariinhiig chi tul, hool undaa bi gariutsna bairnii tulburiig chi tul geed daatga, chadahgui tevel huuguud zailuul, nemergui tiim novshtoi baisnaas gantsaaraa bval setgel amar, uurtuu naidaasd yavj bnoo doo, bas boloogui arhi gudarna, zovohdoo hurvel hun chin gantsaaraa uuruusuu shaltgaalah zuiees bolj zovj boloh ch zalhuu, arhichingaas bolj zovno gej yu bhvee huu, zailuul.

  10. oo says:

    Mgl etseg ehchuud oopsdoo ur huuhdee archaagui iim bolgoj osgodog .hun ger bultei bolson ch sursan zangaa tavihgui .eej aavuud ur huuhdiinhee omnuur opj hiiseer bgd ur huuhed n archaagui zalhuu huselgui negen boloh ym .getel huuhdiig bagaas n ajild zarj ymnii naadah tsaadahiig uhaaruulj helj ogch osgoson bol odoo iim humuuseer mgl duurehgui l bhsan ..bid arai oopoop amidarch setgej bodoj hiij buteeh tsag boljee ugui bol delhiin humuusees buh ymaaraa hotsorloo.aygui bol uls eh oponoo ch avaad yavchij chadahgui boloh geed bn .

  11. tip says:

    өмнүүр нь орж хамаг юмыг амжуулаад байхаар нөхөр чинь даварцан байна шдээ. ийм их стресстэй эрт эмгэн боллоо шд. шийдэмгий бай, яадаг ч байсан энэ байдлаа өөрчил. ну а_тай болсон ч яадаг юм, хэн ч хайр энхрийлэл хүснэ шд. дөч, тавь хүрчихээгүй дээрээ амьдралаа өөрчил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.