Гэр бүлээсээ гадуур явалдвал хорьж шийтгэх хуулийн төсөл боловсруулагдаж байна

1478313960_3

Монголд нэгэнт алдагдаад байгаа гэр бүлийн нандин журам ёсыг эрх баригчид хүчээр буцаан авчирах гэж байна. Шинээр боловсруулагдаж байгаа Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн нөхдүүдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт “цохиж” яваа болохыг албаныхан баталжээ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал “завхай” эхнэр/нөхөрд гэр бүлийн хүн, хадмын тал нь өөр өөрийн шийтгэлээ хүлээлгэхээс гадна төр нэмэгдэн орж хуулийн хариуцлага тооцохоор болжээ. Хуулийн төслөөр гэр бүлээсээ гадуур явалдагсадыг албадан хөдөлмөр хийлгэх, хорих ял оноохоор заажээ. Шийтгэлийн хэмжээ нь хамтран амьдарсан жилээс хамаарах гэнэ.

new_banner

Хэрвээ гэрлээд удаагүй байхдаа “араар тавьбал” хөнгөн харин 10 буюу түүнээс дээш амьдарсны дараа хуураад баригдвал заавал ч үгүй хоригдох болж байна.Төсөл боловсруулагчдын үзэж байгаар ийм хатуу арга хэмжээ авч байж л “хайраа” гэчихээд цаагуураа өөр хүнтэй явалддаг эхнэр/нөхрүүдийг зогсоож чадах аж. Өмнөд Солонгосд ийм маягийн хууль 30 гаруй жил үйлчилээд саяхан цуцлагдсан. Гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн нөхдүүдийг мөн л албадан хөдөлмөр хийлгэх, хорих ялаар шийтгэж байсан. Хууль үйлчилэх хугацаанд мянга гаруй хүн шийтгэгдсэн гэдэг.

SOURCE: zevtools.com

7 Comments

  1. Zoloo says:

    Даваасүрэнд: bi ch gesen tsoohongui l sonsoh yum baina daa…haha

  2. munhuu says:

    УИХ-н гишүүд өөрсдөө толгой дарааллаад шоронгийн хадаас болох нь дутаж гэнэ

  3. Даваасүрэн says:

    Bi bol nileed olon jil avahnee

  4. Даваасүрэн says:

    Балрахнээ дийлэнхүүд., плллллл

  5. huuli saxigch says:

    Za bi ch shiitgvvlex ni todorhoi yum bna. Erthen salax arga xemjee awahgui bol gorigui ni dee.

  6. anji says:

    shal tenegiin

  7. LOL says:

    Ene yag unen yumuu esvel onigoo yumuu kkk shorongoor duuren zavharsan yumnuud bolhnee teguul. batlah huuli mundsan bish heregtei hereggui huuli zohiohood uursduu teriigee zurchinu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.