Сексийн дур хүсэлд аливаа зүйлийн үнэр нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнд харилцан адилгүй нөлөөлж үйлчилдэг байна.
Тэгвэл эмэгтэй хүний дур хүсэл өдөөгдөх үйл явцад чухам ямар үнэр илүү таатай харин ямар нь таагүйгээр нөлөөлдөг болох талаар дараах сонирхолтой хэдэн жишээг дурьдая.
– Эмэгтэй хүний хувьд үнэртэнд хариу үйлдэл үзүүлэх нь эрэгтэй хүнээс арай өөр төөрөгтэй байдаг.
– Өргөст хэмх болон гадил жимсний үнэр нь эмэгтэй хүний сэрлийг өдөөхөд илүү тустай байдаг гэнэ.
– Янз бүрийн үнэр нь эмэгтэй хүнд хамаагүй бага үйлчилдэг. Учир нь элдэв янзын үнэр нь эмэгтэй хүний сексийн дур хүслийг унтрааж мэддэг байна.
– Интоор нь эмэгтэй хүний дур хүслийг 18 хувь, харин эрэгтэй хүний үнэртэй ус нь 14 хувь бууруулдаг ажээ.
– Дашрамд залуу танд гэж хэлэхэд хурц үнэртэй усыг их хэмжээгээр түрхэхгүй байхыг зөвлөе. Учир нь хамтрагчийнхаа амтлах урмыг хугалж мэдэх юм.
– Харин хоёр биендээ таалагдсан зөөлөн үнэртнийг хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй. Хэрэв бүсгүй хүн өөрөө танд зориулж тухайн үнэртнийг сонгосон бол зүгээр л түүнд итгээрэй.
– Бүйлс болон лавандагийн тос нь анхилам зөөлөн үнэртэй байдаг учир ямар ч эмэгтэй хүнд гайхалтай сайн тохирдог байна. Орой унтахынхаа өмнө, шүршүүрт орсныхоо дараагаар уг хоёр тосны аль нэгээр нь биендээ массаж хийж өгвөл гайхамшигтай сайхан мэдрэмжийг авч, гүн нойрсоход тусалдаг байна.
– Эмэгтэй хүн тэр болгон хоол хүнсний үнэрээс таашаал авдаггүй. Учир нь гал тогооны ажил тэдний хувьд салшгүй нэг зүйл нь болохоор үнэрлэх эрхтэнд нь гоц гойд нөлөөлөхгүй байх нь арга ч үгүй биз.
1 Comment
Хэт их үнэртэй ус түрхсэн эмэгтэй байтугай эр хүний хажуунаас шууд зугтмаар санагддаг. Хүний өөрийн дахин давтагдашгүй үнэр гэж байдаг. Ямар ч гоё үнэртэй ус, сахлын ус энэ тэр хэрэглэсэн байлаа ч эвгүй үнэртэй хүний үнэр нь холилдож үнэртээд бүр огиудас хүрмээр байдагшд. Хичнээн сайн сайхан залуу байгаад үнэр нь таалагдахгүй бол тэгээд л конец фильма.