Эр нөхөртөө заавал уншуулаарай

859707510-reading-book-chatting-married-couple-bedroom

Өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй танд гэж зөвлөхөд дараах зөвлөмжийг хайртдаа уншиж өгөх, эсвэл өөрт нь заавал уншуулаарай. Ингэж байж та өөрийн хэр үнэ цэнэтэй гэдгээ илүүтэйгээр мэдрэх болно. Амжилт хонгор минь.

new_banner

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн, сайхан чанаруудыг анзаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анзаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрээ засаж, өөрчлөх гэсний хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ зан ааш болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшируулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй шүү.

5 Comments

  1. zochin says:

    huuhnuuded amidraliin achaag ene tentsuuhen uuruulj, en tentsuu erh edelj, en tentsuu uureg huleedeg bh shaardlaga tavidag, tedniig hezee ch tejeever mal shg bailgaj bolohgui, tegvel aash avir ni diildehee bolij, altan zagasnii emgen ch hajuud burhan shg haragdah bui zaa. ted zuvhun eldev yanz aash avir, humuujil olgoson etseg ehee doromjilj, tedendee shiruulj, tedendee erhleh erhtei buizaa.

    Hamtiin amidral gedeg bol nasand hursen huuhniig etseg ehiin gerees huleej avaad eriin gert oruulj tejeehiin ner bish bulguu.

  2. N. says:

    Хмм эрчүүл их бухимдалтай бнаа. Эр эмгүй о хайр халамж бие биенээсээ хүсэж тунисан амьтад яана даа хөөөрхий. Яаж шуухан хорвоог туулдын бгаамбэдээ ккк

  3. A says:

    Ene bugd emegteichuuded ch gsn hamaatai gj bodjiin

  4. zochin says:

    yamar erguu mal ni iim yum bichdeg bnaa, emsiig bolohoor buu uurchil, baigaagaar ni ch geh shg, hairn erchuudiig bolohoor buruug uursduusuu ch geh shg, tiim ih uurchlugduh durgui almasnuud yum bol er hunguiger horvoog tuulaach dee

  5. jak says:

    Хөөрхий дөө миний муусайн эрчүүд Бүх л зүйлд эмэгтэй хүн эхнэрээ хайрлаж аргадаж бүх зүйлд тэдний зөв Эр хүн яачихсан гэхээрээ эсрэгээрээ байж болдоггүй одонд төрчихдөг  байна аа адилхан л хүн ш дээ Эмэгтэй хүнийг хайраар усалж эрхлүүлж аргадаж амьдрана Эр хүнд тийм эрх байхгүй гозойгоод байж байх ёстой тэгээд л болоо Арай сонин уу үгүй юу 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.