19 настай Хятад бүсгүй хорт хавдраар өвдсөн эхийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд өөрйгөө 50 мянган ам.доллараар зарна гэсэн мэдээг интернэтээр тараасан явдал олны анхаарлыг ихээр татлаа.
Цао Мэнюань гэгч энэ бүсгүй эмчилгээний зардал ойролцоогоор 50 мянган ам.доллар ч гэлээ түүнийг хамгийн ихээр худалдах аван санал гаргасан хүн түүний биеийг өөрийнхөө дураар ашиглаж болно гэжээ.
Цаогийн эх нь бүх насаараа тариачин хийсэн ядуу нэгэн бөгөөд эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмчилгээний төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ. Цао өөрөөр өвчтэй эх, хоёр дүүгээ тэжээхийн тулд сургуулиа хаясан бөгөөд одоо сарын 150 ам.долларын цалинтай хар ажил хийдэг.
Түүний биеийг худалдан авах хүн хэдийн гараад ирсэн, эхийнх нь эмчилгээний зардлыг бүгдийг нь төлнө гэж мэдэгдсэн тухай Цао ярьжээ. Гэхдээ худалдан авагч нь Цаогийн биеийг хэрхэн ашиглах сонирхолтой байгаагаа хараахан хэлээгүй гэнэ.