Секс хийхийн өмнө бэлэг эрхтнээ заавал угаагаарай

611_4367

Эмэгтэйчүүдийн эмч ямар нэг шалтгаанаар угаалга хийхийг зөвлөөгүй бол үтрээндээ хүрэх хэрэггүй. Үтрээнд сүүний хүчил бүхий сүүлэг цайвар өнгөтэй, өвөрмөц үнэртэй зүйл ялгардаг. Энэ нь гаднаас нэвтрэн орж байгаа өвчин үүсгэгч, нян бактерийг устгаж байдаг учир онцын шаардлагагүй бол угаалга хийх хэрэггүй. Харин гадна бэлэг эрхтэн амархан бохирддог учир өдөр тутам угааж, цэвэрлэж байх ёстой.

14518826_10155205107529045_564542178_n

Бэлэг эрхтнээ угаахынхаа өмнө болон дараа нь гараа сайн савандаж угаах хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг бол угаалга хийхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Харин зөөврийн ус хэрэглэдэг нөхцөлд хажууд хүүхэд, ах, эгч …. гэх мэт хүмүүсийн дэргэд угаах нь хүндрэлтэй. Гэхдээ Казак эмэгтэйчүүд өглөө орой бүр түмпэндээ угаадаг шиг бид гэсэн өөрийнхөө төлөө үүнийг зохицуулах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд угаалга хийхдээ эхлээд усаа буцалгаж хөргөөд дараа нь түмпэн дээр явган суугаад гар дээрээ усаа гоожуулан угаана. Угаахдаа эхлээд умдаг, бэлгийн уруул, цавь, цавины орчмын гуяны хэсгийг савандан угааж эцэст нь бөгсөө ар тийш чиглэлээр угааж дуусгана. Угаасны дараа арчсан алчуур, тайлсан дотуур өмдөө угааж хатаагаад индүүдэж хэрэглэнэ.

Бие зассаны дараа, секс хийхийн өмнө болон дараа нь бэлэг эрхтнээ угааж байх хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүн бэлэг эрхтнээ өглөө, оройд бүлээн усаар цэвэрлэж байх ёстой. Хүний эрхтэн бүхэн эрүүл байх шаардлагатай. Гэхдээ хамгийн эрүүл байх ёстой газрын нэг бол бэлэг эрхтэн учир дотуур өмд байнга цэвэр байх учиртай. Бэлгийн ариун цэврийн бас нэг чухал зүйл бол бие засаад бөгсөө зөв арчих юм. Урдаас нь ар тийш нь арчих хэрэгтэй.

Учир өтгөнд өвчин үүсгэдэг нян байдаг бөгөөд үлдэгдэл өтгөн үтрээнд нэвтрэн орж, нян болон үржиж секс хийх үед дээш өгсөн умай болон умайн хоолойг үрэвсүүлдэг. Иймд бэлгийн ариун цэврийг чанд сахих хэрэгтэй. Гэхдээ бэлгийн ариун цэврийг хосууд хоёулаа мөрдөх хэрэгтэй. Хэдий нэг нь маш сайн мөрдсөн ч нөгөө нь мөрдөхгүй бол үр дүнгүй байх болно. Тиймээс бүсгүй та нөхөртөө үүнийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.

3 Comments

  1. non says:

    ингэж их угаах харин ч муу. хуурайшаад эмзэг болчихдог. найдвартай нэг л хавьтагчтай, хэдэн сард тогтмол мазок шинжилгээ өгөөд, мөрөөрөө явж байхад хангалттай.

  2. hdhdfhhf says:

    em beleg erhten bainga ooriigo tsewerlej heregguige gadagshlulj bdg ohin huuhedtei aaw nar medeh blgui harin hezeech er beleg erhtenee zow ugaah talaar zaahgui yum, yroso ter zawaan gd gazraasa torson bas baharhla chihdeg yum bj ineedtei jhn huuhdiin ym zaah yum tsetserlegt bh eej maan helj bsn, za tgd jiremselj bsn eej nar mdne hichneem em laa heregleel yum garal bn neg emch helehde nuhuruu emchil butsaad nuhrusu haldwara awaad bdg tgd emchluuley gherr bi tsoo eruul gned

  3. hdhdfhhf says:

    haha, mynga emegteichuud ugaaj bolnoo harin erchud ugaadag ni tsoohon bhdaa esul yriad bga shgee kazAk shge howchoo tasluulwal ariun tsewert sn san

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.