Загвар өмсөгчөөс тэргүүн хатагтай…

0

46 настай Мелания Трамп Словенид төржээ. Түүнийг арван хэдтэй байхад нь тэднийх Севница хотод байсан бөгөөд түүнчлэн Люблян хотод бас нэг байртай байжээ. Түүний эцэг нь авто салонд, харин ээж нь хүүхдийн хувцасны компанид оёдолчноор ажиллаж байсан байна. Тэр дизайн, гэрэл зургийн сургуульд явж, харин сүүлд нь Любляны их сургуульд сурч байсан ч, нэг жилийн дараа сургуулиа орхиж, Милан, Парис хотод загварын ордонд загвар өмсөгчөөр ажиллаж эхлэсэн байна. Дашрамд дурдахад, Америкийн ирээдүйн тэргүүн хатагтай төрөлх словен, серб, англи, франц, герман гэсэн таван хэл мэддэг аж.

14518826_10155205107529045_564542178_n

Тэрээр 1996 Нью-Йоркт очжээ. Тэгээд дараа нь түүний зураг “Harper’s Bazaar”, “Ocean Drive”, “In Style Weddings”, “New York Magazine”, “Avenue”, “Allure”, “Vanity Fair”, “Vogue” сэтгүүлд гарч, түүнчлэн британийн “GQ” сэтгүүлд зориулан зургаа нүцгэн татуулж байжээ.

2000 онд “Sports Illustrated” сэтгүүлд зориулан усны хувцасны загвар үзүүлж байсан байна. Нэг жилийн дараа тэр АНУ-д оршин суух эрх олж авчээ. Трамптай танилцахаасаа өмнө тэр “Trump Model Management” агентлагт ажиллаж байсан байна.

Мелания 1998 оны есдүгээр сард Нью-Йоркт загварын долоо хоногийн ажлын арга хэмжээний үеэр тэрбумтантай танилцжээ. Тэгэхэд Трампын гэргий нь Марла Мэйплс байсан юм. Загвар өмсөгч эхлээд Трампад утасныхаа дугаарыг өгөхийг хүсэхгүй байсан гэх. 1999 онд “The Howard Stern Show”-нд ярилцлага өгсөний дараа тэдний харилцаа бусдын анхаарлыг татах болжээ. 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Трампыг АНУ-ын шинэтгэлийн намаас урьдчилсан санал хураалтад оролцох үеэр Мелания түүнтэй хамт ирсэн байна.

2004 онд Трампын “Нэр дэвшигч” реалити-шоу гарсны дараа тэдний харилцаа улам зузаарчээ. Тэр жилдээ Доналд, Мелания хоёр сүй тавилцаж, харин 2005 оны нэгдүгээр сарын 22-нд Флоридад хуримласан байна. Энэ нь Трампын гурав дахь гэрлэлт байж. Хуримд нэр цуутай олон хүн уригджээ. Хиллари Клинтон ч Трампын хуриманд зочны хувиар оролцож байсан байна.

Мелания загварын “Christian Dior” ордны дизайнч Жон Гальяногаар 200 мянган долларын үнэтэй даашинз хийлгэсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байжээ. Тэр энэ даашинзтайгаа “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан байна. Даашинзыг оёход 1000 цаг зарцуулж, нэлээд хэдэн мянган бриллиант орсон гэдэг.

2006 онд тэд Бэррон Уильям гэдэг хүүтэй болжээ. Хүү костюм өмсөж, эцэгтэйгээ гольф тоглох дуртай гэнэ. Мелания хүүгээ Бяцхан-Доналд хэмээн энхрийлдэг байна. Бэррон словен хэлээр бас чөлөөтэй ярьдаг ажээ.

4 Comments

  1. soogii says:

    hervee amerik khuuhnuudtei adilkhan shunaltaad iluu ikh erch chuluu ,mungu tugrug bulaaltcaldaad darvagnaad baisan bol trump ali hediin haysan baij taaraa,daruukhan aytaikhan hemjeegee meddeg huuhen tuldaa udii hurtle hamt baigaa baikh

  2. Даваасүрэн даажаа says:

    Атаархуу гарууд вэ ккк

  3. Нээрээ says:

    Царай муутай гэж болохоор.

  4. 123 says:

    Харваас сэтгэл хөдлөл, хүсэл зориг нь нүүрэн дээрээ тодордоггүй уйтгартай хүүхэн гэхдээ заяаны хосууд байхаа адилхан шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.