Нууц амрагууд зовлонгоо ингэж ярив

Зүрхэнд хүрэхээс өмнө…

Нууц амраг гэдэг үгийг хүмүүс сонсохоороо биед нь ирээд наалдчих гэж байгаа юм шиг цэрвэдэг. Гэтэл энэ нууц гээд байгаа маань хэдийнээ хүмүүс мэддэг ил зүйл шүү дээ. Бид зөвхөн нууц гэж л итгэдэг. Нууц бүхэнд хошуурдаг хүний муу зан гэж бий. Гэхдээ нууц болохоор нь хүмүүс түүнийг сонгоод байгаа юм биш. Олон шалтгаан байдаг байна. Зовлонгоосоо хагацах гэсэн, жаргал нь дэндсэн, шунал нь ихэдсэн, дур нь хэтийдсэн, жолоо цулбуургүй, хамаа замбараагүй, ёс суртахуунгүй гээд.. Яг л хүмүүс олон янз байдаг шиг олон төрлийн шалтгаантай. Хүлээн зөвшөөрөх эсэх нь таны хэрэг ч түүн дотор юу нуугдаж байдгийг цухас өгүүлье.

Би нууц амраг явсаан. Тиймээс нууц амрагийг зөвтгөж ч чаддаггүй бас буруутгах ч зүрх надад алга. Нууц амраг гэдэг хоёр хүний цаана бүхэл бүтэн хоёр айлын эвгүйхэн гишгэхэдэмтрэх хэврэгхэн хувь заяа байдаг юм. Нөхөр маань үргэлж эзгүй байдаг болохоор би гэртээ өдрийг ч шөнийг ч ялгаагүй арайхийн өнгөрүүлдэг байв.

Бид хоёр хувьдаа хэд хэдэн цэнгээний газартай. Бид хоёр ч гэж дээ манай нөхөр л хариуцаж ажиллуулдаг юм. Намайг тэнд байхыг зөвшөөрдөггүй юм. Миний хүүг хадам аав ээж өөрсөд дээрээ байлгадаг болохоор би дөрвөн хананы дунд өдрийг телевизийн суваг сольж л өнгөрөөдөг. Манайх хангалттай орлоготой учраас намайг ажил хийе гэхээр нөхөр уурлана. Нөхрийнхөө барааг өглөө үүрээр хардаг ч тэр орж ирээд идэж уучихаад үдээс хойш хүртэл унтаж, босонгуутаа ажил руугаа явдаг. Миний амьдралын хэмнэл ийм янзаар үргэлжилдэг болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн.

Хоол хүнсээ авах гэж байрныхаа дэргэдэх хүнсний зах эсвэл долоо хоногтоо нэг үсчин орохоос өөр явах ч газар надад байсангүй. Нөхөр маань таван минут тутамд залгаж намайг юу хийж байгааг асуудаг тул гэртээ л байхаас өөр хаачих ч билээ. Өөр дээр нь хүрээд очих вий гэж л над руу залгадаг гэдгийг нь ч би мэддэг болчихсон.

Харин намайг найзуудаа гэртээ авчрахад тэр их дуртай. Даанч гэрийн мухар сахисан надтай өдөржингөө хамт байх ажилгүй, аргаа барсан хүн олдохгүй нь гачлантай. Намайг гэртээ хэн нэг найзыгаа авч ирээд хамт байна гэвэл нөхрийн маань санаа нь амарсан янзтай утсаар ярьдаг ч үгүй таг болдог байв.

Би өөрийгөө юу хийх, цаашид хэрхэн цаг хугацааг өнгөрөөх талаар төсөөлөл ч орж ирдэггүй байв. Өөрийнх нь хэлдэгээр хүү бид хоёрыг “юугаар ч дутаагаагүй амьдралын төлөө зүтгэж байгаа” нөхрөө зүгээр байхад нь салъя гэлтэй биш.

Ингэж гиюүрч суухаар хүүхэд төрүүлээд өдөр хоногийг зугаатай бас ашигтай өнгөрөөе гэж хүсэвч хяслантай юмны нэг нь тэр байлаа. Үнэндээ нөхөр маань ядраад, бие өвдөөд гэсэн түмэн шалтаг тоочоод би “донтой” гэдэг нэр авдаг байсан юм чинь яаж ч хүүхэдтэй болох билээ.

Харин шинэ жилийн өмнөхөн баарнуудын ачаалал нэмэгдэж би нэг баарандаа туслахаар очсон юм. Тэр орой би текнийхээ ард зогсож байтал аятайхан залуу ирж мэндлээд хундага юм захиалав. Нүдэнд дулаахан надтай ойролцоо насны тэр залуу надад таалагдаж би өөрөө ч мэдэлгүй яриа өдөж танилцсан. Найзуудтайгаа явсан учраас жаахан ярьж байгаад миний утасны дугаарыг авч шинэ жилийн дараа уулзахаар болсон.

Тэгээд түүнээс хойш бид хоёр өдөр бүхэн уулзаж өглөө нөхрийгөө унтаж байх хооронд утсаар мессеж бичилцэж үдээс хойш явсан дараа нь машинд нь, сүүлдээ тэр манайд орж ирдэг болсон. Нөхөр маань ажил руугаа нэг л явсан бол дуудаад ч ирдэггүй зан нь намайг ингэж давраахад хүргэсэн юм. Түүнтэй уулздаг болсноос хойш би өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй, бас эмэгтэй хүн гэдгээ мэдрэх шиг санагдсан.

Нөхөртэйгээ анх танилцаж байсан хориодхон насандаа амссан бүхнээ арван хэдэн жилийн дараа дахин мэдэрч би бяцхан охин шиг л баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалаар бялхдаг болов. Тэр дэндүү эелдэг надад үргэлж анхаарал тавьж намайг нөхрөөс минь хүртэл харамладаг байсан нь надад сонин мэдрэмжийг төрүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд хэзээ нөхөртөө хардуулснаас ч санахгүй байснаа бодохоор түүнд гомдох ч шиг. Эмэгтэй хүн эзэнгүй мал шиг хэнд ч хайхрагдахгүй, тоогдохгүй явна гэдэг хүсээд баймаар сайхан зүйл биш гэдгийг би тэр үед л ойлгосон. Нөхөртэй би хайргүй гэж хэлж чадахгүй ч тэр намайг гэрийнхээ манаач шиг байлгаж хайр, халамжаар дутааж байсанд нь гомдох сэтгэл төрсөн ч хэзээ нэгэн цагт өөрөө өөртөө хүлээн зөвшөөрнө чинээ бодоогүй зүйл хийж яваадаа гомдох эрхнадад байгаагүй.

Өөр хүнээс бие, сэтгэлийн жаргалыг авч байгаадаа гэмшиж түүнийгээ нуух хоёрдмол байдлаасаа нэг мөсөн больё гэж олон удаа бодсон ч өөрийгөө дийлээгүй. Нэгэн биеийн жаргалаасаа болж нөхөр, хүү хоёроо хуурах болсондоо ямар нэгэн шалтгаан олж чадахгүй байсан юм.

Нэг л өдөр нисч ирсэн энэ жаргал төгсөх цэгтэй, зогсох газартай гэдгийг би мэдэж байсан ч зууралдсаар байлаа. Үнэндээ жаргал гэж нэрлэхэд ч хэцүү л дээ. Жаргал, зовлон нэгэн зэрэг ирсэн юм. Өөр хүнийг хүлээх хүсэн мөрөөдөх, хүний ч урманд намайг хүн гэж тоохгүй байгаа нөхрөө хүлцэн тэвчих хоёр дүрийн завсар хавчуулаастай тарчилдаг байв.

Би нөхрийгөө ядаж жирэмсэн байхад минь ганцхан аяга шөл чанаад өгөх бол уу гэхэд тэр зүгээр утас шүүрч аваад ээжийгээ дууддаг байсансан. Би сүүлдээ өвдөхөөс айдаг болчихсон байсан. Намайг хамгийн үнэтэй гэх эмнэлэгт хүргэж өгөөд л нөхрийн маань ажил дуусна. Хэдэн зөөгч бас ээжээрээ хоол зөөлгөнө. Хэр барагтай хүн хэвтэх боломжгүй хоосон эмнэлэгт дахиад л ганцаардана.

Харин нууц амраг маань /би энэ үгэнд дургүй л дээ/ яг л эмэгтэй хүн шиг зовлон жаргалыг минь сонсож заримдаа дотны найз шиг минь надад санагддаг байсан. Би түүний дутагдсан харьцаа, тэр миний хоосорсон орон зайг дүүргэж өгснөөрөө л бие биедээ хэрэгтэй байсан байх. Тэр миний сайн сайхан бүхнийг олж харж, магтаж урам зориг итгэл найдвар өгдөг байсан. Бусдаар хэн нэгнийхээ амьдралыг бусниулах санаа байгаагүй. Бид хоёрын хооронд өөр өгөө аваа байгаагүй. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш л дээ харин хоёр хүний хооронд мөнгөний ашиг хонжооноос болж тогтсон ийм харьцааг би нууц амрагаас ч доогуур муу зүйл гэж боддог. Ер нь нууц амраг гэдэг эхнэр нөхрүүд ойлголцдоггүй, хэн нэгнийхээ хайр халамжаар дутаасан, ажил төрөл болон бусад бүх зүйлээр нь сэтгэл санаагаар дэмжиж урам өгдөггүйгээс бий болдог гэж би боддог. Тиймээс бие биедээ үргэлж өөр хүнээр орлуулашгүй хэрэгтэй, өдөр бүхэн шинэхэн байвал ийм харилцаа үүсэхгүй байх. Би энэ явдлаа нөхөр маань сэжиг авч намайг хардсан тэр үед шууд зогсоосон. Ямар ч замаар гүйсэн зүрхэнд хүрэхээс өмнө буцах хэрэгтэй гэдэг үгийг би өөртөө олж авсан даа. Бид биеийнхээ дур хүсэлд биш ухааныхаа тэнхлэгт хөтлөгдөх хэрэгтэй юм болов уу.

Эрчүүдээ “галаар наадах хэрэггүй“

Би боломжийн мөнгө олдог бизнес эрхэлдэг жирийн нэг монгол эр хүн. Эр хүний боддог бүхнийг бодож, хүссэндээ ч хүрч сайхан ажил, амьдрал, эхнэр хүүхдүүдтэй явсан ч түүндээ эрдэж яваад нэг л өдөр бүгдийг нь үгүй хийснээ одоо л ухаарч байна. Тиймээс эрчүүддээ “галаар наадах хэрэггүй” гэж хэлэх гэсэндээ энэхүү түүхийг ярьж байгаа юм.

Би гэрлээд зургаан жил болж байгаа, хоёр хүүтэй. Анх эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан. Тэр их хөөрхөн, дур булаам охин байсан. Би харангуутаа дурлаад хайрынхаа галд шатаж байж л суусан.

Гэвч сүүлийн үед эхнэрээсээ зугатаамаар санагддаг болсон юм. Бага хүү маань хоёр настай учраас эхнэр гэртээ хүүхдүүдээ хардаг. Заримдаа бодохоор миний анх танилцаж байсан үеийн тэр охиноос одоо юу ч үлдээгүй юм шиг санагдах юм. Үргэлж баяр баясгалангаар гэрэлтэж, инээмсэглэл тодруулж байдаг түүний нүдэнд л би татагддаг байсансан.

Намайг ажлаасаа ороод ирэхэд “хаагуур яваад ирэв?” гэсэн асуултын тэмдэг өөдөөс ширтдэг. Түүний нүднээс “надаас нууцаар ямар нэг юм хийгээгүй биз” гэдэг шинжээчийн харцыг л олж хардаг болчихсон байсан. Эхнэрийнхээ аашийг өмнөхөөсөө илүү ингэж мэдрэх болсон нь миний гурван сарын өмнөтанилцсан бүсгүйтэй холбоотой байсан байх.

Тэр бүсгүй манай ажил дээр захиалга өгөхөөр ирсэн юм. Үнэхээр сайхан бүсгүй. Би эхнэрээ муухай гэж байгаа юм биш л дээ. Одоо ч гэсэн би эхнэртээ хайртай хэвээрээ. Гэхдээ тэр бүсгүйд намайг татах ид шид байсан юм шиг. Ялдамхан инээмсэглэл, донжтой харц, ичиж цэрвэхгүй шулуухан яриа хөөрөөтэй тийм л эмэгтэй. Сайхны өмнө харц буруугүй гэдэг биз дээ. Би түүнтэй хурдантанилцахгүй бол хамт ажилладаг найз маань түүнийг цоо ширтээд байсан юм. Эрчүүдийн л зан шүү дээ. Өдий насанд баймааргүй сайхан биетэй бүсгүй байсан. Эхлээд зүгээр л түүнтэй үг өдөж танилцъя гэж бодсон маань харин яагаад ч юм нэг л мэдэхэд би түүнийг хоолонд урьж дөхүүлж өгөөд гэртээ оройтож харьсан юм.

Эхнэр мэдээж “хаагуур яваад ирэв?” хэмээн байцааж би худлаа хэлэхээс аргагүйд хүрсэн. Түүнээс хойш нөгөө бүсгүйтэйгээ ойр ойрхон уулзах болж гэрт болох хэрүүл ч нэмэгдэж тэр тоолонд би алга болох нь ихэсдэг байв. Эхнэртэйгээ муудалцсан үедээ түүн рүү гүйхэд би бэлэн байдаг байлаа.

Яагаад ч юм өдөр болгоны нэгэн хэвийн амьдрал, ижилхэн давталттай эхнэрийн маань үг, үйл хөдлөл, өгөөд байхад өсөөд байдаг эхнэр хүүхдүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээ. Энэ бүхэнд өөр амт нэмье л гэж бодсон байх. Тэр үедээ би юу хийж байгаагаа эргэцүүлж байгаагүй юм билээ.

Эхнэр маань өмнөхөөсөө ч илүү намайг сэрдэх болж би илүү “уран” худлаа хэлдэг болж хааяа наргисан хэдэн төгрөгөө зувчуулах гэж элдвийн арга сэддэг болсон. Гэртээ тавгүй байсан үедээ нөгөө бүсгүйтэйгээ цагийг зугаатай өнгөрөөдөг байлаа. Эхнэрийнхээ уурлан цамнаж байгаа аймаар царай гэнэтийн нэгжлэгийг түр мартах гэж л тэр. Уурлуулах юмыг нь би өөрөө хийж байгаагаа мэдэж байсан ч эр хүний л хийдэгажил гэж тэнэгтэж явсныг нь яана. Уур уцаартай гэрээсээ гарсанч үргэлж сайхан ааштай уулздаг бүсгүй дээрээ очоод л дорхноо тайвширдаг байв. Ингэж явсаар гурван сар болсон.

Өөрийгөө би үргэлж зөвтгөж “би та гурвын төлөө л шөнө оройгүй зүтгэж байна” гэж хэлдэг байсан.

Харин нэг орой гэртээ ирэхэд эхнэр, хоёр хүү маань явчихсан байсан. Эхний хэдэн өдөр нөгөө бүсгүйтэйгээ чөлөөтэй уулзаж гэр рүүгээ яарах зовлонгүй байя гэж бодлоо. Гэтэл надад бурам шиг л амттай санагддаг байсан бүсгүй маань жаазанд хийчихсэн зурмал шиг л бодогдож эхнэр хүүхдүүдээ хичнээн их үгүйлж байгаагаа мэдэрсэн. Энэ хорвоод хэнээр ч сольшгүй аз жаргалаа би үргээчихсэнээ гэнэт мэдэж өнөөдрийг хүртэл хэрхэн буруугаа хүлээх учраа олохгүй л явна. Найз нь намайг өөр хүнтэй учиртай болсныг эхнэрт маань хэлсэн байсан.

Надад эмэгтэйчүүд хичнээн олдох ч хамтдаа босгосон амьдрал ханийн халамж, хүүхдүүдийн минь шулганах дууг би үгүйлж нөгөө эмэгтэйгээсээ өөрөө зугатаах болсон доо. Хэрвээ эр хүн хоёр дахь амьдралаа зохиолоо ч гэсэн тэр нь өмнөх амьдралынх нь харуусал, гуниг магадгүй эмэгтэй хүний нулимсны мөртэй байх нь гарцаагүй гэж би бодсон учраас миний анхны бүхэн үнэ цэнэтэй байх нь гарцаагүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар нууц амрагтай болсон шалтгааныг нь судлахад ихэвчлэн хайр халамж дутсанаас, бие биеэ бэрхшээлтэй үед нь сэтгэл санаагаар дэмждэггүй, ганцаардуулснаасэнэ замыг сонгоход хүрсэн гэжээ. Аль ч хүйсийн хүмүүсийн хувьд нууц амрагтай болох том шалтгаан нь сексийн хувьд сэтгэл ханамжгүй байдал юм. Олон жил хамт амьдарснаас сонирхолгүй болсон, таашаал авахаа больсон гээд бие, сэтгэлийн олон шалтгаанууд байдаг байна.

Харин эмэгтэйчүүд энэ нөхцөлд илүү их хайр халамж, энхрийлэл хүсдэг байхад эрчүүд бие махбодийн сонирхолд автдаг аж. Эрчүүд түүгээр ч зогсохгүй гайхуулах, өөрөөрөө бахархах гэж хүртэл нууц амрагтай болсон тохиолдол байдаг гэнэ. Эр хүйстнүүдийн хувьд гэр бүлээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохоо ноцтой зүйл гэж үздэггүй байхад эмэгтэйчүүд сэтгэл санаагаараа зовниж эхлэдэг.

Нууц амрагийг үгүйсгэж үзэх нь хувь хүн ухамсрынхаа түвшинд шийдэж чадах жижигхэн асуудал ч одоог хүртэл байсаар байгаа нь нууц биш. Хамгийн том аюул нь хэрвээ нууц амрагийн нууц задарвал эхнэр болоод нөхрийнхөө сэтгэлд хэзээ ч арилахгүй гүн шарх үлдээж гэр бүлийнхнийхээ итгэлийг бүрмөсөн алдана гэсэн үг. Ийм шархыг зүрхэндээ тээсэн олон хүмүүсийн хувьд гэр бүл нь салсан, хүүхэд өнчирсөн тохиолдол хэдэн арваараа байдаг. Тиймээс түргэн зуурын цэнгэлээс болж босгосон амьдралаа нэг мөсөн үгүй хийх аюултай тоглоомоор тоглохгүй байсан нь дээр байх.

SOURCE: bataar.mn

5 Comments

  1. bahana says:

    Сэтгэл зүрхээ, бие махбодио ариун сэтгэлээр байлгаж, итгэж ирсэн хүний сэтгэлийг,голыг харлтал гомдоосон хүмүүс сайнаа үзэхгүй биз. Би нуад сайн сайхныг хүсэж ерөөсөн ч.

  2. bahana says:

    Хүүхдүүүд өнчирч үлдэхгүй ээ. Угаасаа өнчин юм шиг л бдаг. Хүүхдүүд минь өсөж том болоод өөрсдийн амьдралаа зохиогоод л явцгаана. (харин миний залуу нас эргэж ирэхгүй) Том болтол нь хайр халамжаар дутаахгүй, аавтайгаа хүссэн үедээ хамт бж болно. Гэвч аав нь хүүхдүүдээ санаад бна гэсэн мөртлөө цуг бхаараа утсаа маажаад л хэвтдэг. Амьдралдаа ганц эр хүнд үнэнч байя гэсэн минь (нөхөр миний анхных бөгөөд одоо ч гэсэн ганц) буруутав уу. Олон хүн үзэж нүд тайлах ёстой бсыму. Үгүй л дээ. Үнэн бх гдг хичнээн сайхан. Үнэн, үнэнчээр нэгэндээ хандах ямар сайхан гээч. Гэвч би ганцаараа цагаан ертөнцөд амьдарч бжээ. Миний нөхөр хар юм боддог болсон бналээ. Цаашид хүнд итгэх итгэлээ ингэж сэтээлгэсэн би задарсан хүүхэн болох вий гэхээс айж бна. 

  3. bahana says:

    Үзэн ядаж бна. Бодохоор л гомдоод нулимс урсаад бхын. Би нөхрөө араас залгаж зовоохгүы, ажил төрөлөө хийхэд нь саад  болохгүй байя гэж их хичээдэг бсан. Нөхөр минь ч надад араас битгий залгаад бгаарай, ажил хж бхад гэж дандаа хэлдэг бсан. Гэтэл тэрнийх нь дагуу би халамжгүй эхнэр  болсон. Би уг нь хайрлуулж халамжлуулахыг маш их хүсдэг. Надад ч, хүүхдүүддээ ч гаргадаггүй цагийг өөр хүн зориулж бсан гэж бодохоор ойлгохгүй юм. Надад цаг гаргаач, ядаж би эмнэлэг явмаар бна гхд ч цаг гаргаж бгаагүй хүн. Надад хайргүй юмуу гэхээр хайртай гээд салж өгөхгүй юм. Өөр хүүхэндээ зээрэнцэг хүртэл шидчихсэн. Тэр хүүхдээ ч авахуулах дургүй. Гаргана гээд л бгаа бололтой. Эрэгтэй хүнийг боол шигээ үзэж бж л ухаантай амьдрах ёстой бдаг юмуу. Араас нь байнга хардаж залгаж бгаагүй чиний буруу гэсэн. Залгахаар лай минь ажил тайван хийлгэ гэнэ. Яаж салах вэ энэ хүнээс. Аман дээрээ хайртай гэх мөртлөө хайрлахгүй бгаа хүнээс салмаар бна. Би уг нь дажгүй л бүсгүй гэж өөрийгөө боддог шд. Угаасаа ч тийм.  

  4. z says:

    galaar naadsaan dendvv amttai bsaan. Harin ene bvhnii etsest zoboogvi hvn gej vldeegviee bi uuruu ch hvrtel .. Yagad gewel bi ch ter nu a minch ter dendvv hvn chanartai hvmvvs bj bilee

  5. Aash muutai bishee says:

    Udaan hamt amidrah tusam sex ulam saihan bolood baih shig sanagdah yum. Jinhen utgaar ni hiij surch baigaa ch yum bolov uu. Harin nuhur min ene niitleld bichsen shig uidaj baigaa gej bodohoor muuhai yumaa. Shudarga bus amidralaa gej.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.