Эхнэрээ хэрхэн яаж секст дуртай болгох вэ?

1238171818_4

Би эxнэртээ өөрөөсөө илүү хайртай. Амьдрал ид цэцэглэж буй. Би анх эхнэр авч байхдаа өдөр бүр энгэр зөрүүлж сексийн нандин сайхныг амтлах мэтээр төсөөлөн бодож ирсэн. Гэтэл амьдрал маань надаас яг миний хүссэнийг л харамлаад байх юм.

Миний хязгааргүй их хүсэл бол сексийн хүсэл тачаал, мөн түүний гайхамшигтай тайлал болох дур ханалт юм. Сүүлийн үед яагаад ч юм, миний эхнэр сексийн аз жаргалыг надаас харамлаад байх шиг санагдах боллоо.

Тэр яаж ийгээд намайг унтсан хойно өрөөндөө орж ирнэ. Эсвэл ямар нэг шалтаг тоочоод надтай ойртохоос бултаад байх юм. Хэдийгээр би эхнэрээ өөр хүнтэй болсон байх хэмээн хардаж боддог боловч түүнээс ямар нэгэн шалтаг үнэхээр олдоогүй. Тэгэхээр би ямар ч үр дүнгүй хий хоосон харддаг байж.

Эхнэр маань үнэхээр ажлын л төлөө төрсөн хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ амраг ханиа ингэж ганцаардуулж болохгүй биз дээ. Үнэхээр гайхаж байна. Заримдаа би түүнийг, сексийг мэдрэхээ больсон юм болов уу гэж боддог. Эсвэл би ойртохгүй удсаар байгаад ийм хүйтэн хөндий болгочихов уу?!… гэх мэтээр есөн шидийн юм боддог.

Сүүлдээ тэвчээр алдаад эхнэртэйгээ ам зөрөхөд хүрсэн. Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй. Эмэгтэй хүн ер нь номын мөр хөөгөөд удирдах албанд орчихоороо ингэдэг юм болов уу ч гэж бодогдох боллоо. Бид хоёр одоо гуч гарчихсан. Гэтэл үр хүүхэдгүй. Ийм амьдрал бидний харьцааг хүйтэн хөндий болгож буйг би мэдэрч байна.

Гэвч засах гэж хичнээн оролдоод ч амжилт олсонгүй. Хүүхэд гаргаж болохгүй гэсэн эмчийн үг нөлөөлчихөв үү. Эсвэл ажлын хэт ачаалал сексийн дур хүслийг үгүй болгочихдог юм болов уу?!

Эхнэртээ ямарч энхрий байдлаар хандсан тэр нэг л хөндий байх юм. Харин нэг удаа, “Би чамд хайртай. Бид хоёр хамт л байвал болоо юм биш үү. Амьдрал сайхан л байна шүү дээ” гэсэн. Мөнгө гэдэг хүний хэрэгцээ л болохоос амьдралын аз жаргалыг өгөхгүй шүү дээ. Би одоо яах вэ. Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу. Секст дургүй болно гэсэн ойлголт байж болох уу. Эсвэл номын цагаан солио гээч нь тусчихсан юм болов уу.

Сексологич эмчийн дүгнэлт:

Эмэгтэй хүн сэтгэл санаа тавгүйтэхээрээ ямар ч сайхан санагдаж байлаа ч сексээс татгалздаг. Гэхдээ хүн алдагдсан энерги болон бие сэтгэлийнхээ эрч хүчийг нөхөн сэлбэж, байдаг сексээс татгалзана гэдэг тийм ч сайн зүйл биш.

Аливаа хүн хэтэрхий стресст автах, ядартлаа ажиллах, ямар нэг юманд хэт туйлшрах нь ийм байдалд хүргэдэг. Иймд та эхнэрийнхээ сонирхдог зүйлээр нь сэтгэлийг нь сэргээх гэж оролдох хэрэгтэй. Түүнийгээ хөгжилтэй байлгахын төлөө бүх аргаа шавхаад үз. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй. Харин, тэр танд хайртай хэвээрээ байгаа гэдгийг бүү март. Гагцхүү танд тэсвэр тэвчээр хэрэгтэй. Мөн та хоёр хамтдаа мэдрэлийн болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд сэтгэл тавгүйтэх үе шат гэж байдаг. Энэ үед эмэгтэйчүүд ямар ч амттай сексээс татгалздаг гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.

/Хань/

9 Comments

  1. dalduu says:

    ooriigoo zugaatsuulah oor arga haisan deeree. emegtei hun neg ingeheeree zasarna gej barag bhgui dee. er hun bolj torsniih ur udmaa uldeeh heregtei. tegehgui bol ijii aav obog deedes chini chamd gomdono. naad moson huuhneesee bushuu hold. zondoo saihan huuhnuud bga. tegeed saihan amidraad ireheeree yaj deerelhuulj baisnaa medne de zaluu mini. naad ih zantai ooriigoo mundag geed bodchikhson huuhneesee bushuu hold.

  2. oyun says:

    х

  3. OMG says:

    Neeh meddeg ch yum shig, uhaantai ch yum shig TENEGEE gej ireel shaah yum aa.

  4. OMG says:

    tengee ehner chini muuguntsur uvchtei bishuu.muuguntsur uvchin hunderheeree hurulttei bolgodog gesenchd.mun urgui bolgono.ehnert chini iim yum tohioldjee ..untaj b.had ni utreend ni esuul ugzgund ni tari

  5. beauty says:

    chi sain zaluu gedegt itgeltei bna. ehnertee hussen huseegui sain orold… emegtei hun zarimdaa huch hereglehed durtai baidag. gehdee buduuleg bish!!! amjilt husye… shuud l dair zaaaa

  6. x-file says:

    saihan yaritsaad yamar asuudal bgaag ni sonsood urmiin ug hel.Ta 2iin haritsaand internet hereglegchid tus bolohoos iluu saihan yariltsaj oilgolgoh ni iluu ur dun garah bh.

  7. tuulai says:

    huuhed muuhdee gargaachee oroitloo shdee uursduu hugshruud deer ni heden nenz huuhduud hoolond ni hyrgeh gej zovii shuu uhie uhej chadahgui uvdie uvduj chadahgui ym bolii shuu

  8. bi ehner ni baina says:

    mangaraa yu gej bidnii huviin amidraliig net-r taraagaad baigaa tsus ve chi, chinii nuguu yum chine joohon shdee, tegeed L shal sonirholgui baidiin

  9. oogii says:

    Emchiin helsen huuhed gargaj bolohgui gdg ter ug ehnert chini nuluulsun bhaa. Tegeed hamag anhaarlaa ajildaa zoriulzh teriigee nuhdug bh, dotroo hetsuu bdag l bh daa ehner chini. Ternees uur huntei l boloogui bol seks husehgui busad yamar shaltag bh be dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.