Энэтхэгийн Пенжаб мужийн Жаландхар нэртэй тосгонд амьдардаг 6 настай Праншу нэртэй энэ жаалыг тосгоны иргэд болон ойролцоох газар нутгийн хүмүүс Ганеша бурханы хойд дүр гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Ганеша нь хинду шашинд эд баялаг, аз жаргал, амжилт авчирдаг заан толгойт бурхан. Харин Праншу хүү төрөлхийн генийн гажигаас болж өвөрмөц хэлбэртэй төрсөн нь ийнхүү Заан толгойтын хойд дүрээр тодрох гол шалтгаан болжээ.
Хүү бүгд бурханы хойд дүр гэдэг болохоор хүүхдүүд шоолж доромжилдоггүй, хаа явсан газар нь хүмүүс адис авах гэдэг. Хүү өөрөө ч Ганеша бурханы хойд дүр гэдэгтээ итгэдэг тул адис өгөхөөс татгалздаггүй. Хүүгийн эцэг, эх ядуу Заан толгойт хүүгээсээ гадна ахин дөрвөн хүүхэд тэжээдэг. Иймд Праншу хүү нь хүмүүсээс авсан өргөл барьцаараа эцэг, эхдээ бага ч болов тус болдог аж.
Хүүг эмч нарт үзүүлсэн ч яг ямар төрлийн генийн гажигийн улмаас гавлын ясанд нь ийм өөрчлөлт гарсан, эмчлэх арга замын талаар юу ч хэлж чадаагүй аж.
2 Comments
ИЙМ МУНХАГ БОЛОХООР Л АМЬДРАЛ ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ ӨВЧТЭЙ ХҮНЭЭС АДИС АВАХААР ӨВЧИН Л АВДАГ ЮМ БАЙГАА БИЗ
iim munhag bolhoor uls ni yaj hogjih ve de. .