Парисчуудыг алмайруулах амархан уу?

0
Дэлхийн хамгийн олон хүнтэй, хамгийн том, хамгийн алдартай хотуудын нэг нь Парис. Энэ хотод үргэлж нэг ч секунд амрахгүйгээр тасралтгүй өөрчлөгдөж, бургилж байдаг тул парисчууд хэр баргийн юмыг тоохгүй, гайхахгүй. Ер нь тэднийг алмайруулна гэдэг бараг байж боломгүй зүйл гэдэг. Ялангуяа моод, уран зураг, загвар өмсөгч, нүцгэн хүүхнүүд гэх мэт зүйлсийг бүр тоохоо больсон гэлцдэг.

14518826_10155205107529045_564542178_n

Гэтэл 1948 онд фото зураач Роберт Дуано парисчуудыг алмайруулах боломжтой үгүйг өвөрмөц аргаар шалгахаар шийдсэн байна. Тэрээр “Роми” уран зургийн галлерейн шилэн хоргоны цаана зураач Фриц Вагнерын бүтээлийг байрлуулаад цаана нь фото аппарат нуугаад парисчууд хэрхэн гайхаж алмайраж байгаагийн зургийг даржээ.

Гэхдээ 60 жилийн дараа энэ туршилтыг давтвал ямаршуу байдал үүсэх нь сонин. Гайхаж алмайрахын оронд бүгд ухаалаг утсаараа зургийг нь дарж фэйсбүүк, инстаграмм дээрээ байршуулаад эхлэх биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.