Хуучирсан пүүз, будаггүй царайтай бол эрчүүд “үргэдэг” гэж та бодож байна уу? Тэгвэл яаран ийм дүгнэлт хийх хэрэггүй гэнэ. Эр хүнд сексуальны мэдрэмж төрүүлдэг гэх арван зүйлийн жагсаалтыг сэтгэл зүйчид гаргажээ.
1. Косметик чухал биш
Ингэхэд эмэгтэй хүн бүх л амьдралынхаа туршид хэдий хэмжээний мөнгийг гоо сайхны бүтээгдэхүүнд зарцуулдаг юм бол. Эрдэмтэд энэ асуултад хариулт өгөхөө ч мартсангүй. Тэдний гаргасан тооцоогоор бол эмэгтэй хүн гоо сайхандаа ойролцоогоор 180 мянган ам. долларыг зарцуулдаг аж. Харин сэтгэл зүйчид ийм их мөнгийг үргүй цацаж байна хэмээн нотлохыг хүсчээ. Тэд, “ Будаж янзлаагүй үед л эмэгтэй хүний төрөлхийн гоо сайхан нь хамгийн тод илэрдэг. Ихэнх эрчүүд үнсэлтээс хамгийн их таашаал авдаг тул будагтай уруул тэдэнд таалагдах нь тун эргэлзээтэй” хэмээн тайлбарлаж байна. Иймд бүсгүйчүүдийн макияж эрчүүдэд таалагдахаас илүүтэй түлхдэг болов уу гэсэн дүгнэлт гарч байна.
2. “Цодгор” гэдэс
Бараг дийлэнх бүсгүйчүүд загвар өмсөгчдийн өөгүй тэр тусмаа гэдэсгүй галбиртай байхын мөрөөс болдог. Тэгвэл эрчүүдэд багахан “цодгор” гэдэстэй бүсгүйчүүд илүүтэй таалагддаг гэнэ. Эрчүүд эелдэг зөөлөн зан авиртай бүсгүйчүүдэд татагддаг бөгөөд бага зэргийн гэдэстэй байснаар эмэгтэй хүний төрөлх дүр төрх илүү тодорч харагддаг гэх.
3. Багахан үрчлээс
Үрчлээс нь эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сэтгэлийг илүүтэй эмзэглүүлж байдаг. Яагаад гэвэл үрчлээс нь тэдний насыг илчилдэг гэж тэд үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, бага зэргийн үрчлээс нь тэдний туршлагын илэрхийлэл болдог гэж сэтгэл зүйчид тайлбарлаж байна. Франц бүсгүйчүүд үрчлээснээс нэг их эмээдэггүй гэж та сонсч байсан уу. Тэгвэл тэд үнэхээр ч үрчлээснээс бус харин бие галбираа алдахаас л эмээдэг гэнэ.
4. Халамцуу утасны дуудлага
Найзууд эсвэл ажлыхантайгаа бага зэрэг наргисны дараа “Цагийг зугаатай өнгөрүүлсэн ч чамайг үгүйлээд байна” хэмээн хайрт руугаа утасдах тохиолдол бишгүй байдаг. Тэгвэл London Metropolitan University –ийн сэтгэл зүйн багш Simon Moore, “Хэрвээ та халамцуу түүн рүү утасдвал энэ нь түүнд итгэдгийн илрэл бөгөөд энэ нь ихэнх эрчүүдийн сэтгэлийг энэ нь илүүтэй хөдөлгөдөг” хэмээн баталж байна.
5. Хоолны сайн дуршил
Романтик үдийн зоог барих үед ихэнх эмэгтэйчүүд зууш, салат төдийхнийг идэж, хундага дарсыг арай хийн дуусгадаг. Тэгвэл Simon –ы үзэж буйгаар “ Хэрвээ эмэгтэй хүн хүссэнээрээ идэж, хүссэнээрээ дарс хундагалан эргэн тойрны хүмүүс юу гэж бодохоос үл эмээсэн дүр төрх нь тэднийг өөртөө илүү итгэлтэй, шийдвэр гаргах чадвартайн илрэл” болдог гэнэ.
7. Жижиг хөх
Ихэнх эрчүүдэд загвар өмсөгчдийн “хавтгай” цээж таалагддаггүй гэвэл эндүүрэл болно. Сэтгэл зүйч Simon , “ Жижиг хөх нь залуу, эрүүл бие физиологтойн илрэл. Харин эрчүүд ямагт залуу, амьдралын эрч хүчийг үнэлдэг” хэмээн нотолж байна.
8. Өдөр тутмын дотуур хувцас
Ихэнх залуу бүсгүйчүүд торгомсог, атласан, торон эмжээр болсон онцгой чамин дотуур хувцастай байвал илүү секси харагдана хэмээн үздэг. Харин сэтгэл зүйч Paula Hall энэ ойлголтыг зоригтой үгүйсгэж байна. Түүнийхээр бол, “ Эрчүүд эмэгтэй хүнийг өдөр тутмын энгийн дотуур хувцастай харахдаа дуртай байдаг. Энэ нь тэдэнд онцгой сексийн мэдрэмж төрүүлдэг” хэмээжээ. Яагаад гэвэл эмэгтэй хүний энэ байдал нь ямар нэг урьдчилан төлөвлөсөн биш, ямар нэг сексийн болзоог хүсэмжилсэн санагдуулдаггүйтэй холбоотой гэнэ.
9. Анекдотын утгыг үл ойлгох
Бид бүгд л найзуудтайгаа хамт байх үед хэн нэг нь анекдот ярихад бүгд инээхэд ганцхан та л ойлголгүй үлдсэн тохиолдолтой учирдаг. Хэт боловсролтой эмэгтэйгээс эрчүүд зай барьж харин хөнгөхөн “тэнэглэл” эмэгтэй хүнийг илүү ойр санагдуулдаг хэмээн сэтгэл зүйч Paula үзэж байна. Ийм эмэгтэйн дэргэд эр хүн илүү тайван тав тухтай байж чаддаг . Эр хүнд ухаантайгаа, боловсрол мэдлэг өндөртэйгээ байнга нотлох шаардлагагүй гэнэ.
10. Хүүхдэд хайртай байх
Хамаатны эсвэл танилыхаа бяцхан хүүхдүүдтэй тоглоход эрчүүд танаас хараагаа холдуулдаг гэж бодож байна уу? Тэгвэл та нэлээд том алдаж буй гэнэ. Paula-н нотолж буйгаар хүүхэдтэй ойлголцож, тэдэнтэй ойр дотно байж чадаж байгаа нь эрчүүдэд сайн ээж байж чадахыг нотолж буй хэрэг төдийгүй тэвчээртэй, халамжтай зан чанартайн илэрхийлэл болдог аж. Мөн эрчүүдэд тэдний эгч, ээжийг нь санагдуулдаг байна.
3 Comments
за ёстой сайхан шаалаа даа
Dund zergiin maxlag xvvxnvd sxan bdag shv
За “хавтгай” цээжинд дуртай байх нь ч юу юм бэ. Ямар ч байсан жижгэвтэр, чанга сэргэр хөхөнд дуртай байдаг юм билээ. Хааяа үсээ боогоод, бариу жинс,футболка өмсөөд, кет углаад, үүргэвч үүрээд явахаар дуу алдацгаагаад байдаг юм.