Аз жаргалын нууц

014

Орчин үеийн хүн олон асуудалтай тулгарч байж, их зовлонг амсаж байж аз жаргалын түлхүүр бол байгаа юмандаа баярлахад оршино гэдгийг ойлгодог. Тэгвэл аз жаргалын нууцын тухай эртний нэгэн сургамжит өгүүллэгийг уншаад яг энэ мөчөөс эхлэн аз жаргалтай болоорой!

14518238_10155205030129045_892418876_n

Эрт урьдын цагт чулууны ажил эрхэлдэг нэгэн хүн байжээ. Түүний ажил нь дэндүү хүнд хэцүү тул тэр үргэлж сэтгэл дундуур байдаг байлаа. Нэг удаа чулуучин эр шантарсандаа: “Би баян байдаг ч болоосой!” гэж хашгирч гэнэ. Тэгтэл түүний хүсэл биелэгдэх нь тэр.

Хэсэг хугацааны дараа түүний амьдарч байсан хотод тэр улсын хаан нь иржээ. Баян болсон чулуучин маань хааныг нарнаас хамгаалж байсан алтан шүхэрийг хараад атаархан: “Би хаан байдаг ч болоосой” гэж хашгирч гэнэ. Түүний хүсэл мөн л биелэлээ оллоо.

Нэг өдөр тэрбээр аялалд гарчээ. Гадаа маш их халуун байсан бөгөөд түүнийг нарнаас халхалдаг алтан шүхэр нь хүртэл хамгаалж чадахгүй байв. Чулуучин хаан маань: “Би нар байдаг ч болоосой!” гэж бодоход түүний хүсэл бас л биелэгдлээ.

Гэвч алтан нарыг борооны үүл халхлах үед “Би үүл байдаг ч болоосой!” гэж нар хэллээ. Үүл болоод хорвоог тэр чигээр нь усанд автуулж байтал, нэгэн хад усны хүчинд дийлдэхгүй байлаа. Тэгээд үүл маань цөхрөнгөө бараад: “Би хад байдаг ч болоосой!” гэж хашгирав. Тэгтэл нэгэн чулуучин ирээд дийлдэшгүй хадыг өөрийн эрхшээлд оруулахад “Би чулуучин байдаг ч болоосой!” хэмээн хад дуу алдлаа.

Тэрхүү мөчид тэр эргээд чулуучин болоод эд баялаг, эрх мэдэл зэрэг нь түүнд аз жаргал авчрахгүй гэдгийг ойлгожээ. Аз жаргалын түлхүүр бол байгаа зүйлдээ баярлахад л оршино.

Эх сурвалж: info.mn

5 Comments

  1. lady says:

    Nadtai suu l daa. nadad shunal bhgui 

  2. eegii says:

    kk tiim neg archaagvi sonin hvmvvs bh yumaa.

  3. PARTIZAN says:

    ER XVND: Tm shimegch prazitudiig vter tvrgen xuun zailuul! chamtai bish chinii ed xurungund l bolj bnashd oilgomjtoin busuu?

  4. Er hund says:

    Bsan gazar luu ni huuguud yavuul.,

  5. er hun says:

    setgel ni hanadaggui exneriig yawal deer ve? bgaa buhnee chamlaad barahgui, ar geriinheniig min harj uzsengui geh, 3/4 uulee gert min irj ehnertei niileed 4/5 huntei gerleh bochod bdg.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.