Бүх харилцаа эхэндээ үлгэр мэт байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам доторх хүмүүсийгээ олж харж үл ойлголцол гэх мэт асуудлууд ар араасаа гарч ирнэ. Гэвч танд 2 сонголт гарч ирдэг. Байгаагаар нь хайрлах, эсвэл харилцаагаа төгсгөх. Та яг сүүлийн шийдвэрийг гаргасан бол найрамдалтай салах аргыг сонгож сайхан дурсамж болон үлдээгээрй.
1. Түүнтэй уулзаж хэлэх
Хамгийн зөв шийдвэр бол нүд нүдээ харж байгаад үнэнээ хэлэх байдаг. 2-уулахнаа уулзах газар сонгох хэрэггүй. Олон нийтийн газар уулзах нь зөв. Учир нь таныг салая гэж хэлэхэд тэр ямар ч үйлдэл хийж магадгүй учраас.
2. Утсаар хэлэх
Танд уулзаад хэлэх зориг үгүй бол утсаар хэлсэн нь дээр. Харин мессеж бичих хэрэггүй. Тэгвээс та түүнийг хүндлээгүй болох учир утасны цаанаас ярилцаад үзээрэй.
3. Учраа сайн ойлгуулах
Нэгэнт түүнийг орхихоор шийдсэн бол буцах зам үгүй. Яг юунаас болж салж байгаагаа зөвөөр ойлгуулж, зөвхөн тэр буруутай биш та өөрөө ч гэсэн буруутай гэсэн санааг түүнд хэлээрэй.
4. Гаргасан шийдвэртээ харамсах бол битгий ийм үйлдэл хий
Таны гаргасан шийдвэр танд маш хүндээр нөлөөлж дахин эхлүүлмээр санагдвал өөртэйгөө сайн ярилц. Яагаад салсан шалтгаанаа бодон дахин эхлүүлэх нь зөв бурууг тодорхойл. Хэрвээ түүнээс салвал харамсах юм шиг санагдаж байвал битгий ийм шийдвэр гаргаарай.