Дуудлагын хүүхэн

sexy-woman-bed

Төрийн нэгэн яамны үүдэнд, “Цолмон даргатай уулзахад их хялбар. Нарийн бичиг хүүхэн нь сайхан ааштай, хариуцлагатай бүсгүй байдаг юм. Тэр чиний өмнөөс л ажлыг чинь бүтээгээд өгнө” гэж албан бичиг барьсан хүмүүс өөр хоорондоо ярилцана. Тэрхүү магтаалын эзэн нь Урьхан хэмээх нэрэндээ тохирсон зантай, дөлгөөхөн охин байлаа. Тэрээр дээд сургуулиа төгсөнгүүтээ ахаараа “яриулж” Цолмон даргын “нарийн бичгээр” ажиллаад гурван жилийн нүүр үзэж буй.

14518238_10155205030129045_892418876_n

Бие хаа тэгш гоолиг, нүдэнд дулаахан царайтай, өмссөн зүүсэн нь ч аятайхан Урьханд өөлөх юм үнэндээ байхгүй. Ахтай нь уулзахаар Цолмон гэрээр нь орж гардаг байсан тул даргатайгаа найзархаг харьцаатай. Тиймээс өдөр бүрийн цаг зохион байгуулалт, ажлын хуваарийг хамтдаа гаргачихдаг байв. Хамтдаа ч гэж дээ, бараг л Урьхан бүх ажлыг нь зохицуулдаг болоод байгаа билээ.

Өнөөдөр харин эрчүүдийн баярын өдөр. Дарга нь мартын наймнаар түүнийг хоолонд урьж, цэцэг бэлэглэсэн болохоор Урьхан ямар ч байсан энэ өдөр таг алга болчихож боломгүй. Тиймээс ямар сюрприз барих вэ гэж хэдэн өдрийн өмнөөс төлөвлөж эхэлсэнсэн. Энэ нь хариу барих гэхээсээ илүү сэтгэлийн гүнд байгаа нууцхан тэмүүлэлдээ хөтлөгдөж, догдлон гүйсэн хэрэг байв.

Янз бүрийн арга эрэлхийлсэн ч эцэстээ даргынхаа дуртай зүйлийг нь хийе гэж шийджээ. Цолмон дарга ан хийх, билъяард тоглох хоёрт л нүд нь сэргэж, ямар ч ажилтай байсан хойш тавьчих гээд байдаг зантай. Урьхан даргатайгаа ямар анд явалтай биш. Тиймээс үлдсэн ганц хувилбарыг нь сонголоо. Цолмон өөртэйгөө адил буюу, түүнээс сайн тоглодог хүнтэй мөрий тавьж “үзэх” дуртай билээ. Харин бүсгүй нэг үе снүүкер билъяардын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож явсан, шаггүй цохидог нэгэн.

Тиймээс Урьхан өөрийгөө голох вий гэж бага зэрэг эмээсэн ч нэгэн клубт захиалга өгөн, даргаа урилаа.

Урьхан нэлээд задгай энгэртэй гоёмсог цамцыг, даавуун хэрнээ элдэв чамин хийцтэй богино өмдтэй хослуулан, хээ хуараар чимэглэсэн “кобой” маягийн гутал жийж, үсээ бага зэрэг буржийлган задгай орхижээ.
Цолмон ирэнгүүтээ “Пөөх, миний нарийн бичиг мөн үү” хэмээн дуу алдаж, сонжин харав. Ажил хэрэгч хослол өмсөж, үсээ байнга шууж боодог даруухан туранхай бүсгүй, урин тачаангуй, сайхан бүсгүй болон хувирсантай яг адилаар Цолмонгийн доторх Урьханы тухай бодол өөрчлөгдөх шиг боллоо. Түүнийг найзууд нь “Сайхан хүүхнээр үүдээ мануулчихаад, гэмгүй царайллаа” гэж гоочилдог ч “Жаахан охин шүү дээ, та нар больж үз” хэмээн хир халдаахгүй өнгөрөөсөн олон тохиолдлыг Цолмон нэхэн санав. “Танд таалагдаж байна уу” гэж Урьхан ажил хэргийн саналыг сонирхож байгаа мэт асуухад нь “Маш их” хэмээн Цолмон бардамхан хэлээд бүсгүйн уруул дээр нь “шов хийтэл” үнсчихэв. Сандарсандаа Урьхан үйлчлэгч бүсгүйг дуудан оноогоо хийлгэж, бага хэмжээний бооцоо тавин тоглож эхэллээ. Гурван удаа тоглож, хоёрт нь Урьхан даргаа хожиж орхилоо. Жаахан амаръя хэмээн үйлчлэгчийг гарсан хойно хоёул ажлын талаар хэдэн зүйлийг ёс болгон ярилцав.

Хэн хэнээ хүсэн тэмүүлж байгааг зөнгөөрөө мэдэрсэн ч зориглож алхам хийх хүн байсангүй. “Би танд гоё үзүүлбэр үзүүлэх үү” гээд Урьхан ширээн дээр гурван шаарик үлдээн, нэг цохилтоор гурвууланг нь гурван нүх рүү оруулахаар бэлдлээ. Тэрээр цохихоор тонгойх үед энгэр задгай цамцных нь аясаар хоёр хөх нь булцайн харагдаж, хотгор нуруу, бондгор өгзөг гээд эмэгтэй хүний сайхан бүхнээ гайхуулах мэт Цолмонд санагдав.

Тэрээр босч, “Наадахыг чинь ингэж цохидог шүү дээ” гэж хэлэнгээ зааж өгөх гэж байгаа хүн болж араас нь тонгойж, цохиур барьсан гарыг нь давхар бариад авав. Тэгснээ тавиур болгон сунгасан гарыг нь дагуулан илж, хүзүүг нь зөөлөн үнсэж эхэллээ. Урьхан үүнийг хүлээж байсан мэт “аанхаан” гэж гиншээд аажимхан эргэн харж түүний уруулд нь уруулаа наан, нүдээ аньж, гараа элгэндээ зөрүүлэн, Цолмонгийн цээжинд наалдав. Цолмон энхрийхэн турьхан бүсгүйг тэврэн авч, өөрт нь өгсөн уруулыг нь үнслээ. Ийм юм болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй хэрнээ сэтгэлийн гүнд хүсч явснаа хоёул мэдэрч байлаа. Гэвч, дарга хүн гэдэг хэзээд нэрээ хичээж явдаг ажээ. Цолмон “хүн ороод ирэх нь” гэж хэлээд буйданд тухлан суунгаа үйлчлэгчийг нь дуудлаа. Урьхан хөөрсөн сэтгэлээ намдаах гэж тэндээ хэсэг зогссоноо тооцоогоо хийхээр явав.

Цолмон баярласнаа илэрхийлээд жолоочоо дуудан түрүүлээд гарлаа. Даргыгаа баярлуулах гэсэн биш бүүр холион бантанг нь хутгасандаа бүсгүй сэтгэлээр унан, хажуугийн ресторанд орж, улаан дарс захиалан суув. Тэр хайр дурлалд үргэлж азгүйтдэгээ гайхан, өнгөрсөн явдлуудыг дурсан бодож, одоо эхнэртэй хүнд, тэр тусмаа даргадаа ингэж хандсандаа өөрийгөө буруутган овоо хэдэн грамм дарс хүртэж орхилоо.

Хичнээн хугацаа өнгөрснийг бүү мэд уусан дарсандаа халамцан, хацар нь ягааран туяарч, сэтгэлээр унах нь ч ор мөргүй болсон байлаа. Найз хүүнүүдтэйгээ жаахан дарвиж, бүжиглэмээр ч юм шиг санагдана.

Яг энэ үед утас нь дуугарав. Дугаарыг нь хартал Цолмон. Дарга нь түүн рүү залгаж байлаа. “Байна уу…Аан, хаана гэнээ…За арван минутын дараа очлоо”. Ингэж хэлээд Урьхан тооцоогоо хийн гарч одлоо. Тэрээр такси зогсоож, “Хаан палас” гэж хаягийг нь хэлэн суув.

Цолмон түүнийг зочид буудалд урьсан байжээ. Орохын даваан дээр дарга нь дахин утасдаж, өрөөнийхөө дугаарыг хэлээд шууд орж ирэхийг сануулав. Урьхан цахилгаан шатаар бишүүрхэнгүй өгсөж, 505-р хаалгыг зөөлөн тогшин орлоо. Цолмон халаад өмсөж, шаахай углаад буйдан дээр телевиз үзэн сууж байлаа. Сэтгүүлийн ширээн дээр “хөөрхөн” зоог бэлджээ. Урьханд бэлдсэн баглаа цэцгээ барьж, “Түрүүн хаяад явсанд уучлаарай” хэмээн зөөлөн хэлээд үнслээ. Энэ байдал бүсгүйд санаанд оромгүй сайхан санагдаж, бүх л гомдол, тунирхлаа хувцастайгаа хамт тайчин хаяж, даргатайгаа нэг оронд орсон юм.

Урьхан хүссэн бүхнээ хиймээр, багахан дэггүйтмээр, бас уйлмаар янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг зэрэг мэдэрч байв. Халамцсан хүслийн үзүүрт “энэ хүнд хайртай байжээ” гэдгээ мэдэрч байлаа. Хоёул удаан гэгч үнсэлцэн, илж таалан янаглаж байлаа. Тэрээр Цолмонгийн бүхий л хүслийг биелүүлмээр санагдаж, “Яалгамаар байна, ингэвэл ямар байна” гэх мэтээр асууж, эрхтнийг нь хөхөж, долоож, хөхнийхөө завсар хавчуулан хөдөлгөх аж. Цолмонгийн эрхтэн Урьханы үзсэн таван эр хүнийхээс хамгийн жижиг нь байсан. Гэсэн ч түүнд чамлалттай санагдсангүй,

Цолмонгоос сэтгэл дүүрэн таашаал авч байлаа. Цолмон түүнийг дээш нь татан хэвтүүлээд өөрийнх нь ээлж гэх шиг үтрээнд нь хэлээ шургуулан нааш цааш ирвэгнүүллээ. Хөхийг нь базах биш, илбэн таалж, хөдөлж, хүрч байгаа бүхэн нь ер бишийн зөөлөн ажээ. “Чи минь ямар сайхан юм бэ” гэж шивнэн, хөлс нь урсаж, амьсгаадан уухилж байлаа. Урьхан өөдөөс нь өгзгөө тосгуулан ивж хөдлөөд, хүзүүдэн тэвэрсэн байлаа. Ямар ч өвдөлтгүй, эрхтэн нь гижигдэх мэт ирвэгнүүлэх нь түүнд таатай санагдаж, “аахаан, хурдан, үгүй ээ зөөлөн” гэх мэтээр инээд алдан бүсгүй хонгор аалиар Цолмонгийн сэтгэлийг гижигдэнэ. Нүүр нүд, уруул хүзүүг нь зогсоо зайгүй үнсэж, амьсгаадан байсан Цолмон гэнэт хэдэнтээ хурдан хөдлөөд, эрхтнээ хамгийн гүн хийж, гэдийс хийн өндийснөө, дур тавилаа. Урьханы үтрээнд бүлээхэн шингэн урсан нойт оргихыг мэдрэн, тэр урсгалаар бүх бие нь гайхалтай уярмаар мэдрэмж авч байлаа.

Урьхан дур тавьсангүй, гэхдээ дур тавьснаас илүү таашаал авсан юм.

Хэсэг тэврэлдэн хэвтэхдээ хоёул нэгнээ цаашлуулан тоглож, Урьханы ярьсан болгонд Цолмон хөгжин инээж байлаа. Цолмон “Хоёулаа шүршүүрт орох уу” гээд нөмөрсөн даавуугаа хуу хаман, Урьханы гоолиг бие цагаан даавуун дээр ямар үзэсгэлэнтэй болохыг харж, утсаараа “зургийг нь авлаа” хэмээн “айлгав”. Урьхан “Аан яагаад байгаа юм” гэж эрхлэнгүй хэлээд дэрээ авч урдаа барин хажуугаар нь гүйж, угаалгын өрөөнд орлоо. Тэр зүрхэн хэлбэртэй ванны хөөстэй усанд хэвтэж, өөрийгөө энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй гэж төсөөлж байлаа.

Удалгүй Цолмон хундагатай дарс барьсаар орж ирлээ. Тэр өөдөөс нь харан сууж, “Чиний гоо сайхны төлөө” гэж хундагаа тулгав. “Ороод ирээч, хоёулаа усан дотор секс хийе” гэж Урьханыг инээвхийлэн хэлэхэд дарга нь “Дуртайяа хийхсэн, даанч одоо явах цаг дөхөж байна” гэв. “Хамт хонохгүй юм уу” гэж гайхсандаа уснаасаа цүл пал хийлгэн гарч, хаяад явах гэсэнд нь итгэж ядан зогслоо. “Харихгүй бол болохгүйг чи мэднэ шүү дээ” гэж учирлангүй хэлэхэд нь Урьхан өөрийгөө хэн гэдгээ ухаарах шиг боллоо. Тиймээс “Тэгэлгүй яахав” гэж хэлээд хажуугаар нь зөрөн гарч, яаран хувцаслаад, үс зүсээ янзлав. Энэ хооронд Цолмон эхнэртээ баригдах юм үлдэх вий гэж шүршүүрт орон биеэ шинжин угааж байлаа.

…Цолмон хувцаслаж дуусаад жолоочоо утасдан дуудав. Тэгснээ “Чамайг хүргэж өгч болохгүй нь, чи машин бариад харьчих тэгэх үү” гэлээ. Саяхан орон дотор хорвоогийн хамгийн зөөлөн эр хүн мэт санагдаж, уярааж байсан залуу одоо хөшүүн, хүйтэн, нөгөө л “дарга” хэвээрээ болсон байв. Урьхан нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа мэдэгдэхгүй гэхдээ зөрүү хараад “тэгэлгүй яахав, би өөрөө явчихъя” гэж хэлж амжлаа. Цолмон гадуур хувцсыг нь ч авч өгсөнгүй. Өөрөө авч өмсөөд, цүнхээ аван гарах гэтэл Цолмон “Май энэ машины мөнгө, БАЯРЛАЛАА” гэж хэлэх нь тэр. Урьхан түрүүнээс хойш зангирсан нулимсаа барьж дийлэхгүй асгаруулан “Баярлалаа гэнээ, ямар гунигтай юм бэ дээ” гэж аяархан хэлээд сарвайсан мөнгийг нь авч өөдөөс нь цацчихаад гарч одсон юм.

Зам руу алхахдаа гэнэдэж ханадаггүй бүсгүй заяандаа харамсан, “Дуудлагын хүүхэн болж дээ би” гэж өөрийгөө зүхэн, асгарсан нулимсаа арчих ч үгүй зоргоор нь урсгаж явлаа.

Маргааш даваа гараг. Тэр Цолмонг үзэн ядаж, дахин хармааргүй санагдана. Гэхдээ бас “өөрийн болчимгүй үйлдлээсээ болж улсын ажлыг нураах гэж үү” хэмээн үглэн явлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.