Хорвоог ганц бие туулах хүний 5 шинж

single_man_woman_relationships

Энэ хорвоог гэр бүлгүй ганцаараа туулна гэдэг хэцүү. Аз жаргал, хайр дурлал, амжилтийн үндэс нь гэр бүл байдаг. Танд эдгээр шинж чанарууд байдаг бол эртхэн шиг л зассан дээр байхдаа.

14518826_10155205107529045_564542178_n

1. Байнга өөрийгөө зөвтгөгч

Энэ төрлийн хүмүүс огтхон ч өөрийнхөө алдааг олж хардаггүй. Өөрийнх нь буруу байсан ч бусад руу буруу чихэхдээ гарамгай хүмүүс. Хүн алдаан дээрээсээ суралцдаг гэдэг үгтэй огтхон ч санал нийлдэггүй цөөн хүмүүсийн нэг юм.

2. Байнга хойш суудаг зан

Ямар нэгэн арга хэмжээ эсвэл болзоон дээрээ дараа болъё, Би ядарч байна гэх мэтчилэнгээр байнга хойш нь суудаг хүмүүс хүний итгэлийг алдахдаа амархан байдаг учир ганц бие байх нь их байдаг. Иймэрхүү хариулт сонссон хүмүүст л гэж захихад магадгүй чи эхний удаа үгүй гэсэн хариулт авах байх гэхдээ яагаад дараагийн бүсгүйгээс эсвэл залуугаас асууж болохгүй гэж. Энэ маягаар олон удаа үгүй гэсэн хариулт авсан ч үргэлжлүүлсээр л байгаарай. Энэ бол таны насан туршийн хайраа олох цор ганц арга зам гэдгийг санаарай.

3. Хэтэрхий өндөр шаардлага тавьдаг

Хүн болгон миний ирээдүйн хань нөхөр, сүйт бүсгүй маань ийм хүн байгаасай гэж боддог. Зарим нэгэн хүмүүс миний ирээдүйн хань нөхөр, сүйт бүсгүй маань тийм хүн байх ёстой гээд хэт өндөр шалгуур заадаг. Хүн болгон өндөг шиг өөгүй байдаггүйн адил таны хэт өндөр шалгуур заасан хань нөхөр, сүйт бүсгүй тийм ч амархан олдохгүй л болов уу.

4. Бухимдагч нэгэн

Сэтгэл өөдрөг хэсэн хүмүүс байхад сэтгэл гутралтай хэсэг хүмүүс бас байна. Сайхан зүйл дотроо бодож төсөөлөөл хажууд байгаа хүндээ ярьж эхлэх гэтэл. Ярьж эхлээгүй байхад ёоо гээд уулга алдах нь энэ. Энэ төрлийн хүмүүсээс хажууд байгаа хүмүүс нь амархан залхдаг тул сэтгэл өөдрөг байх нь хамгийн чухал юм.

5. Хэтэрхий даруухан

Хэтэрхий даруухан бүрэг ичимхий байх хэнд ашигтай вэ? Яахав даруухан байж болно. Гэхдээ хэтэрхий даруухан хүмүүс дор хаяж л үзэсгэлэнтэй охинтой эсвэл сайхан залуутай хэдэн үг солиод дугаарыг нь авах зориг хүрэхгүй шүү дээ. Хамт олонтойгоо суугаад сайхан зүйлсийн талаар ярьж инээлдэж байхад хэтэрхий даруухан зантай хүмүүс дув дуугаа нэг буланд суун хорвоо ертөнцөөс тусгаарлагдсан юм шиг л байх нь элбэг. Тийм учир та хэтэрхий даруухан байхаа больж арай өөрөөр сэтгэж нүдээ нээгээд нэг хараарай.

3 Comments

  1. Бооги says:

    Халдварт өвчинтэй. Жишээ нь ДОХ, элэгний вирус

  2. ganas says:

    5 shinj ni nadad burdjeee…niigem buruutai

  3. N.o.v.sh says:

    Huurhii ter negen zaluu?
    Gehdee hohi ni ee hohi ni

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.