Сайн байцгаана уу залуусаа.
Зургаахан настай ч өөрөөсөө ахадсан тэсвэр тэвчээр гарган амьдралын төлөө тэмцэж байгаа энэ бяцхан хүүгийн тухай таныг сонссон гэдэгт итгэж байна. Тоглоод гүйж явахдаа үе үе бүдэрч унаад байх хүүг эхэндээ анзаарсангүй. Гэвч зүгээр байж байгаад унаад байна гэдэг хачин санагдаж аймгийнхаа эмнэлэгт үзүүлхэд хот явахыг зөвлөв. Хүүгээ хөтөлсөөр Хайруул эмчид хандаж шинжилгээ хиилгэхэд Маш ховорхон тохиолдох тархины хорт хавдар гэсэн оноштой ганцхан сарын настай гэхийг сонссон Үлэмжбилгүүний аав ээж хоёрт хорвоо хөмөрчих шиг л болжээ.
Хүүгээ зүгээр харж байгаад явуулхыг хүсээгүй тул тэвэр дүүрэн канондсан хүсэлтээ тарааж хандаж болох бүхэнд хандсаар сайн санаат олны буянаар Солонгост ирээд 2 дахин хагалгаанд оржээ. Анх ирэхэд нь солонгос эмч нар ийм аймшигт өвчинийг ялан дийлхээр цаг хугацаатай тэмцэж буй хүүгийн тэсвэр тэвчээрийг гайхаж байсан гэдэг. Эхний хагалгаа 6цаг болно гэсэн боловч бүтэн 12 цаг үргэлжилжээ. Харж хандах ах дүү, амраг садан нь байхгүй хүний нутагт сайхан сэтгэлт монгол түмнээрээ түшиг хийж байсан Болормаа бүсгүйд “Миний хүү ээжийгээ битгий орхиороо”гээд хагалгааны өрөөрүү хүүгээ оруулж байхдаа ямархан байсан болоо.
Ирсэнээсээ хойш 2 удаа хагалгаанд орсон хүүгийн бие одоо арай дээрдэж ээжийнхээ тусламжтайгаар алхдаг болсон. Эмч нар 4 сарын дараагаас ярьж эхэлнэ гэсэн хүү саяхнаас ярьж эхэлж байгаа.Хагалгааны дараах туяа эмчилгээнд 6 долоо хоног явхаас одоо 4 дэхь долоо хоногтоо явж байгаа ч одоо төлбөрийн асуудал үнэхээр хүнд болжээ. 7 хоногийн 5 өдөрт эмчилгээ хийдгэдэг 1очихдоо л 440000 вон төлдөг байсан бол өчигдөрөөс эхлээд 1 эмчилгээ нь 600000вон болжээ.
Хагалгааны дараа эмнэлэгт байрлаж эмчилгээ хийлгэх ёстои ч өдөр өдөрт нэмэгдэх төлбөрийн асуудлаас болоод ээж хүү 2 одоо гадуур нэгэн сүмийн эмнэлэгт байгаа. Сайхан сэтгэлт ахан дүүсээ бүгдээрээ энэ хүүд чадах чинээгээрээ тусалцгааяа. Ирсэн цагаасаа хойш энд байгаа элэг нэгтнүүдээрээ хань хийж байгаа ээж хүү 2-т таны үзүүлсэн тусламж болгон буян болноо.
Түндэмүн дээр байрлуулсан хандивын хайрцагнуудаа задлаж хүүгийнхээ эмчилгээнд өгсөн ээжид буцаагаад хайрцагнуудаа аваачаад тавих ч боломж алга. Үүнийг уншигч та хамгийн ойрын монгол хоолны газраа ийм нэгэн хандивын хайрцаг хийгээд хандивлагчийн сэтгэлийн үгийг бичих дэвтэр балтай аваачаад тавихад бас л нэгэн тус болно. Түндэмүн явах ажилтай бол хүүгийн ээжтэй утсаар холбогдоод хаана тавихаа асуугаад тавиад өгөөрэй.
Таны хэлсэн урмын үг ч хүүгээ гэсэн ээж аавын сэтгэлд итгэлийн гал болон дүрэдзэх болно шүү. Ээжээ гээд эрвэлзэх хөөрхөн охин, ааваа гээд эрхлэх алдрайхан хүү, агаа анай гээд шулганалдах бяцхан дүү нараас чинь ялгамгүй энэ хөөрхөн жаал хүүд таны өгсөн болгон амьдрал бэлэглэх болноо залуусаа.
энэ бичлэгийн хаягыг та өөрийг мессенжер хаяган дахь бүх хүмүүстээ тараагаарай. Таны тусаар энэ хүүгийн тухай мэдээгүй байсан нэгэн мэдэж бас нэгэн тусламжийн хаалга ч нээгдэх юм билүү.
Хүүгийн ээж Болормаагийн утас: 01086875512
Монгол дахь данс: ХААН БАНК 5720535340, эзэмшигч Үлэмжбилгүүн
Солонгос дахь хандивын данс: 우리 은행 1002-932-203-925
СЭТГЭЛ БАЙВАЛ ШИРХЭГ ШҮДЭНЗ Ч ГАНЦАДДАГГҮЙ гэдэг дээ. За хамгийн эхэнд мессенжер хаягаа нээгээд яг одооноос туслаад эхлээрэй.Таньд их баярлалаа.
SOURCE: www.103.mn
9 Comments
хорт хавдар бол их аюултай өвчин тэр тусмаа 3 юмуу 4 уэдээ орсон бол эдгэрэх магадлал их бага байдаг мини ойлгоснооор энэ хуухдийнх 1 юмуу 2 уэдээ л байсан бололтой ганц мэс засал хийгээд бурэн эдгэдэг өвчин биш туяан эмчилгээ заавал хийхгуй бол хавдар дахидаг туяан эмчилгээ их унэтэй байдаг учир н энэ бол нэг эсни тсумуун хучний эмчилгээ юм тиймээс хумуусээ энэ хуухэдэд туслах хэрэгтэй юм шиг санагдлаа миний дуу эдгэнэ чамд тийм хуви тавилан байгаа
Sain bnauu, henii Ulmejbilguun yum be ovog movog gej bnauu, gants ner l baihiin, tuslamaar baina baga ch gesen.
Huurhun huu mine zaaval idgeerei egch ni chinii tuluu burhand zalbirch , tsainiihaa deejiig urguh bolnoo . Eej eev ni ali boloh huugee idgne gedegt itgej tegcheer hatuujiltai baigaarai sain saihaniig tusuuluh heregtei shu . Humuusee 1000 tugrug ch boltgui tusalii l daa !
Zorigtoi baigaarai huu tani udahgui edgernee saihan setgelt humuusee enehuu huud tuslaarai
Love chi teneg umuu, chi ooriinhoo duug ene huugiin orond bna geed bodchihdoo. tegvel chi oilgono. ter hol gazar mongogui udval chi yah bsan boloo.ovchin zovlon helj irdeggui um
yu ve.ene huud chini blogchin boljmor zunduu tuslaad,bur asa avarga ch hurtel handiv,humuus ch zunduu handiv ugsun shdee.odoo boliochee.enenees iluu zovj shanalsan huuhduud zunduu b.had.heterhii yumaa.hagalgaand amjilttai orood edgesenshdee.tulbriig ni hed nugalj baragduulah handiv tsugluulsanshdee.
Ulemjbilguun minii duu zaaval edgeerei, humuusee ene huud tusaltsgaaya! Ene ih hurliin gishuudiin orlogo terbum, heden sayar toologddog yum bnalee, ted nar uvchinduu shanalj bgaa iim nyalh ursed tusalmaar yumaa,
demjij ba
ok