Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон нууц амраг, гуравдагч хүний тухай асуудал ихэнх гэр бүлийн хувьд гол “шүдний өвчин” болсоор иржээ. Сүүлийн үед нийгмийн өнгийг дагаад улам ч газар авч байх шиг. Хүмүүс бие биедээ л хайртай болоод суусан юм бол яагаад заавал дахиад нэг гуравдагч хүний дүр амьдралд орж ирэх гэж? Эсвэл хайр гэж тийм хэврэг юм уу? Эсвэл нууц амраг гэж заавал байх ёстой хүн үү? Олон мянган асуултууд та бидний толгойд эргэлддэг. Эргэлдсээр ч ирсэн.
Хамгийн ээдрээтэй, адармаатай харилцаанд хайртай хүмүүсийн хоорондын харилцаа ордог. Бие биедээ хайртай болж улмаар гэрлэдэг. Хамт амьдарч эхлэх эхний үед асуудал ёстой ундарч өгнө дөө. Тэс хоёр өөр орчинд төрж өссөн, огт өөр үзэл бодолтой хүмүүс ойлголцож, бие биенээ хүлээн зөвшөөртлөө бас л хөөрхөн “дайн” болно. Энэ бол эхний даваа. Үүнийг даваад гарчихвал эхнэр, нөхөр гэгдэх болно.
Гэрийн дотоод уур амьсгал ашгүй нэг төлөвшиж, тэгш байдал ноёрхож байтал ялимгүй асуудлууд үүсч эргээд тогтворгүй байдалд орох нь тэр. Мэдээж 10 хуруу тэгш буюу төгс төгөлдөр гэр бүл гэж үгүй. Гэхдээ аливаа процессийг хүн бүхэн эртнээс хянаж төлөвлөж байж тайван байдлыг бий болгодог. Секс гэр бүлийн харилцаанд чухал байр суурь эзлэнэ. Тиймээс хэн хэн нь сексийн тал дээр байнга ямар нэгэн шинэчлэлт оруулж байх хэрэгтэй.
Аливаа сексийн харилцааны асуудал хуурмаг явдал дээр тулж ирэхэд ихэнх эрчүүд буруугаа хүлээдэггүй буюу уснаас цэвэр гарч чаддаг билээ. Хэдий гашуун ч эрчүүдийн олонхид нь энгийн тоглоомоос авахуулаад татварын албанаас зугатах эсвэл эхнэрүүдийнхээ араар тавих явдлууд нэлээдгүй олон тохиолддог нь үнэн юм. Сүүлийн үеийн судалгаанаас авч үзвэл аль ч орны эрчүүдийн 50-60 хувь нь гэр бүлээс гадуурх явдалтай байдаг нь тогтоогджээ. Тэр бүрт тэд өөр өөрсдийн тайлбар тавьж, өөр хэн нэгэн рүү бурууг чихдэг заншилтай.
Аль эсвэл эхнэрийн анхаарал халамж дутагдсанаас болсон хэмээн өөрсдийнхөө бурууг цайруулах тал байдаг. Тиймээс хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэх. Өөрөөр хэлбэл гэр бүлдээ гадны сүүдэр бүү тусга. Харин одоо нөхөр эсвэл найз залуугаа эртнээс дээрх явдлуудыг үйлдэх гэж байгааг мэдэх анхан шатны хялбар аргуудыг санал болгоё.
1. Урьд өмнө нь ярьж байгаагүй найзуудынхаа талаар гэнэт ярьж эхлэх
Тэр орой үдэш алга болж эхлэхээс гадна, нэлээд бухимдсан царай гаргана. Урьд нь тийм яриа байтугай, өдөр болсон үйл явдлуудаа тэр бүр яриад байдаггүй байсан эр учир зүггүй өөрийн танил, найз нөхдийнхөө талаар ярьж, тэднийгээ магтаж эхэлнэ. Энэ нь гэнэт гарахад хялбар шалтаг болно гэсэн урьдчилсан заль юм. Зарим эрчүүд ажлын стресст орж байгаа мэт жүжиглэдэг бол, бусад нь эсрэгээрээ “Хайртай” гэдгээ хамаг чадлаараа илэрхийлж гарах тал бий. Сэжиг төрүүлэхгүйн тулд эрчүүд өөрийн эрхгүй сандарч, будилж эхэлдэг бөгөөд ердийн байдлыг хэтрүүлэн илэрхийлэх тохилдол гардаг.
2. Эрх чөлөө нь боогдсон мэт аашлах
Урьд нь гэрийн хойморт тухлан сууж, бүхнийг өөрийн санаагаар байлгадаг байсан эр гэв гэнэт “Албан хүчээр” сууж байгаа мэт бухимдаж эхэлдэг. “Би хүн, тиймээс гарч найз нөхөдтэйгээ уулзана” гэх мэтийн яриа сөхөж гарах шалтагаа олно. Энэ нь нэгэн төрлийн өөрийн бурууг эхнэр рүүгээ буюу өөр хүн рүү түлхэх анхны шинж юм. Ер нь ямар ч хүн эрх чөлөөгөөр боогдохыг хүсэхгүй нь ойлгомжтой хэрэг. Хэрвээ гуравдагч бүсгүйтэй дотно буюу чухал харилцаа тогтоохыг хүсэж байдаг бол үүнийгээ бага багаар ойлгуулах арга хэмжээ авна. Энэ нь эхнэрийн гэр ахуйн асуудал зэрэг элдэв шалтаглах зүйлс гаргаж уурлана. Өөрөөр хэлбэл, хэрүүл нэхнэ. Учир нь ихэнх эрчүүд шударгаар бүхнээ илрэхийлж чаддаггүй буюу хулчгар зан гаргадагтай холбоотой юм.
3. Нэгэн шинэ танилын явдлыг ярих
Ажлын хамтран ажиллагч эсвэл нэг найзынх нь найз гэсэн яриагаар энэ сэдэв эхлэх билээ. Тэдэнд болсон явдал буюу эхнэр нь араар тавьсан түүхийн талаар ярина. Ингээд түүний зовлонг хуваалцаж байгаа мэт өрөвдсөн дүр эсгэнэ. Энэ нь эхнэрийнхээ санал бодлыг тандаж мэдэх бэлтгэлээ хангаж байгаагийн дохио гэхэд болох бизээ. Мэдээж үүнээс үүдэж, “Найздаа түшиг тулгуур болж байна” гэх яриа зохиож, гарч орох нь ч ихсэх магадлалтай аж.
4. Эмэгтэй “сайн” найзтай болох
Эрчүүд жинхэнэ сэтгэлийн дуу хоолойгоо зурагтын өмнө буюу хөлбөмбөгийн эцсийн “мач”-ийг үзэж байхдаа гаргадаг. Сэтгэлийн хөдөлгөөн, эр хүний жинхэнэ зан чанар гээд бүгд энд илрэх билээ. Харин тэр үед ихэнх эхнэрүүд “Хөлбөмбөг” гэсэн үгийг сонсмогц холдохыг хичээдэг. Ингэснээр тэд өөрсдийн хөлбөмбөгийн хамтран зүтгэгчийг хайхаар эрэлд гарна. Гэхдээ үүнийгээ эвтэйхэн тайлбарлаж “шударгаар” хэлэх буюу сэтгэлээ ариун байлгахыг хичээдэг аж. Уулзах бүрд зөвхөн улайран дэмжиж орилох биш, өөр зүйл бололгүй яахав. Магадгүй энэ нь тухайн эмэгтэйн урхи байж ч мэднэ.
5. Дэлгүүр хэсэх, хамтын найз нөхдийн уулзалт багасах
Ямар ч эр олон эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байхыг хүсдэг нь нууц биш. Тэр дундаас нэгийг онцолж, гэр бүлийн байдлаа мэдэгдэхгүй эсвэл бүр шулуухан “ганц бие” хэмээн “буудаж” эхэлдэг аж. Энэ бүхний эцэст, эхнэртэйгээ аль болох бага үзэгдэхийг хичээх болно. Эсвэл урьд өмнө нь тайван хэсдэг байсан бол, одоо дулаан уур амьсгал бүрдүүлж гэртээ байхыг илүүд үзэх аж. Харин гарах болсноо “Ажлаас дуудлаа” эсвэл “Найздаа тус болох хэрэгтэй байна” зэрэг яриагаар булзааруулж байгаад гараад явчихна.
6. Бусад эмэгтэйчүүдийг ажиглах
Мэдээж бусдыг ажиглаж байгаагаа мэдэгдэхгүйг хичээнэ. Эрчүүд яагаад нууц амрагтай болдог вэ? Мэдээж эхнэрийн сексийн чадвар муудаж, сонирхолгуй болж эсвэл хайр халамж дутагдсан гээд эхнэрийн буруу зөндөө олдоно. Харин гэр бүлтэй эр хүн хэзээ нэгэн цагт өөрийн эрч хүчийг дахин шинээр мэдрэх хүсэл төрдөгтэй холбоотой. Эр хүний дутагдал гээд нэлээд олон зүйл бий, Харин эхнэр нь тэр бүгдийг сайн мэддэг. Тиймээс голдуу үүнээс болж шинэ танилтай болж, урмын үгс мөн зүгээр эрч хүчээ өөрөө мэдрэхийг хүсдэг гэхэд болно. Иймд сексийн үед эрчүүдийг аль болох ихээхэн магтаж, тэдний чадварыг сайшааж байх нь чухал аж.
7. Хүнд сэдвээр ярилцах
Нэгэн орой тухалж байгаад нууц амраг эсвэл группэн сексийн талаар ярилцаж, эхнэрийнхээ санал бодлыг хуваалцахыг хүснэ. Ингэж ярихдаа нууц амраг гэдэг нь байж болохуйц буюу эрт орой нэгэн цагт, ихэнх гэр бүлүүдэд тохиолдож байдаг “энгийн” хэрэг гэсэн талаас нь ярина. Өөрөөр хэлбэл, энэхүү арга нь цаашдын буюу санаандгүй явдлаас “аврах” нэгэн төрлийн хэлбэр болдог аж. Мэдээж олон жил хамт амьдарсан гэр бүлийн хосууд үүний талаар чөлөөтэй ярилцалгүй яахав. Гэхдээ муугаар яривал, юм бүхний ард далд утга оршиж байдаг гэдгийг сануулъя.
8. Том хүний кино буюу порно сонирхох
Сексийн сонирхол буурахаас авахуулаад гэр бүлийн харилцаанд шинэчлэлт хийх цаг ирдэг. Цаг явах тусам сексийн харилцаа хөрч, анхныхаа хурц мэдрэмжүүдийг мартаж байдаг буюу шинэхэн мэдрэмжийн эрэлт бий болдог. Ялангуяа орой үдэш нууцхан порно үзэж, гар хангалга хийх тохилдол ажиглагдвал нэгэн дохио өгч байгаа юм. Ганц бие сексийн дараах ээлжит алхам бол бодит байдал дээр буюу шинэ танил хайж эхэлдэг билээ. Иймд энэ түгшүүрийн дохиог авсан л бол яаралтай арга хэмжээ авах буюу сексийн харилцаанд эрчимтэй өөрчлөлт оруулах цаг болсон гэсэн үг.
9. Эмэгтэйчүүдийн хувцаслалтыг шүүмжлэх
Энгийн нөхцөл байдалд хүн бүр хувцаслалтын хэв маягийг өөрсдийн нүдээр дүгнэж байдаг билээ. Гэвч эрчүүдийн энэ талаарх ойлголт бага буюу тэд үүнийг тэр бүр чухалд тооцдоггүй. Иймд гэнэт өөрчлөгдсөн мэт бусдын хувцсыг шүүмжилдэг болж эхэлбэл анхааралдаа авах хэрэгтэй юм. Энэ нь зөвхөн хувцаслалтыг хараад зогсохгүй, тухайн эмэгтэйн гадаад төрх байдлыг ажиглаж байгаагийн шинж гэнэ. Үүнээс гадна, урьд өмнө нь өглөө бүр усанд ороод байдаггүй эсвэл орондоо орохынхоо өмнө шүршүүрт орох нь бас нэгэн сэжиг төрүүлэх зүйл юм. Хэтэрхий их сүрчиг түрхэх, ганган хувцсаа өмсөх гээд “ердийн” олон ил дохионууд илэрч байдаг.
10. Хардалт
Хардалт гэдэг нь гэр бүлийн харилцаанд томоохон дүрийг гүйцэтгэдэг өвчин билээ. Юуны өмнө, ухаангүй их хартай хүмүүс өөрөө “но”-той гэгддэг. Тэгвэл энэ тохиолдолд яг тохирч байгаа аж. Өөр нэгэн бүсгүйд өөрийн эрхгүй татагдаж эхэлсэн эрчүүд дотроо бухимдаж байдаг гэнэ. Учир нь тухайн эмэгтэйг хүчтэй хэмээн үзэж, буруу замд оруулсан гэдгээр нь дотроо зэмлэж байдаг аж. Өөрөөр хэлбэл, бүх бурууг гуравдагч этгээдэд шилжүүлнэ. Ингэснээр өөрт болж байгаа явдлыг эхнэр дээрээ тусгаж, өөр шигээ юм боддог. Эхнэрийгээ өөр нэгэн залуутай загас наадуулж байгаагаар төсөөлж байгаа нь өөрийн хийж байгаа зүйлтэйгээ харьцуулж байгаагийн илрэл гэхэд болно.
Эцэст нь бие биентэйгээ илэн далангүй ярилцаж жинхэнэ найзууд болох ёстой. Ер нь эрчүүдийг байнга гайхшруулж байх нь чухал бөгөөд энэ нь цаашдын харилцаанд сайнаар нөлөөлж байдаг билээ. Жижиг сажиг бэлэг барьж, хичнээн ажилтай байсан ч өөрийгөө бүрэн дайчлахыг хичээгээрэй.
1 Comment
Хэхэ битгий гуцацгаа Эргтэй хүн болохоо боливол эмэгтэйчүүд хичээнэ аа харин эмгтэй хүн но той болвол янхан гэгддэг шударга уу айн Эрэгтэйчүүд өөрснөө өөрийгөө захирч сурах хэрэгтэй шд