Жирэмсний тест ямар үед худлаа “хэлдэг” вэ?

Гэвч заримдаа тэр худлаа хэлдэг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг мэдэлгүй олон бүсгүй урам хугарах нь цөөнгүй л дээ. Тиймээс тестийг зөв хэрэглэж, худал “хэлүүлэхгүй” байх нь чухал юм шүү.
14518826_10155205107529045_564542178_n
Жирэмсэн болсон эсэхээ мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд хэрэглэдэг зүйл бол мэдээж тест. Өлөн шээсэндээ тестээ дүрж үзэхэд хоёр улаан зураас гарч байвал та бие давхар болсон байна гэсэн үг. Ингээд л бөөн баяр хөөр таныг хүлээж байдаг.

Гэвч заримдаа тэр худлаа хэлдэг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг мэдэлгүй олон бүсгүй урам хугарах нь цөөнгүй л дээ. Тиймээс тестийг зөв хэрэглэж, худал “хэлүүлэхгүй” байх нь чухал юм шүү.

Эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөж буйгаар эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирэх хугацаандаа ирэлгүй 7-14 хоног өнгөрсний дараа тест ашиглахыг зөвлөдөг. Ийн зөвлөсний учир нь шалтгаантай. Яагаад гэвэл тэрнээс өмнөх хугацаанд тестээр үзвэл сарын тэмдэг ирэх дөхөж савны хана зузаарснаас жирэмсэн гэсэн худал мэдээллийг тест танд өгч мэдэх юм шүү. Тиймээс эмчийн үгийг дагаж заншаарай.

Мөн эхний тестээр жирэмсэн гэж гарвал дахин 7 хоногийн дараа шалгаад үзэхэд гэмгүй. Энэ үед л тест худал “хэлж” чадахгүй болно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.