Сайн уу? Миний Т…бат гэдэг одоо 26 настай би нэг христын сүмд олон жил очсон тэр нь Солонгос төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон итгэгчтэй урсгал нь. Эхлээд очиход бэлэг сэлт өгөөд хоол ундаар дайлаад хөгжим нтр зааж өгөөд их аятайхан газар шиг санагддаг байлаа. Харин удаан хугацаанд сүмд явсны эцэст үнэн нүүр царайг нь таньсан юм даа. Би хүүхэд байхаасаа л багийнхаа найзуудтайгаа олуулаа очдог байсан сүүлдээ очдог андууд маань болисоор болисоор би ганцаараа тунаж үлдсэн байлаа. Тэр үед гэр бүлийнхэнтэйгээ ч харилцаа таарамжгүй сонин уур амьсгалтай болсон байсан юм. Явахаа болих гэхээр үхсэн хойно чинь сүнс чинь халуун галд шатаж зовох болно тамд унана аврагдах цорын ганц гарц чинь сүмдээ явах гэж сүрдүүлсэн шинжтэй юм пастор ярина.
Тэр үед ч би их тэнэг байсан байгаа юм одоо бодоход зүгээр байгаа хүнийг сүрдүүлж байхад явахаа больж чаддаггүй эргүү л байсан байгаа юм. Тэгээд хоол идэхийнхээ өмнө байнга залбирах ёстой наад өмссөн хувцас идэж байгаа хоол амьдарч байгаа газрыг чинь танай эцэг эх өгөөгүй манай бурхан та нарт өгснөөр барахгүй та нарыг бүтээсэн гэж хэлнэ уул шугамандаа өдий зэрэгтэй хүн болгох гэж аав ээжүүд маань өдөр шөнийн нойрыг хугаслан ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тэгээд болоогүй ээ залбирахадаа нүдээ аниж хажуудаа ариун сүнс байгаа мэтээр залбирч бай гэж заана тэр нь ч номонд нь бичээстэй байдаг. Би нэг хэсэг байнгын дотроо ургуулан бодож залбирахад хажууд христын сүнс байгаа мэтээр нүдээ анин төсөөлөн бодож залбирсаар байгаад сүүлдээ нүдээ нээлттэй хэвээрээ байхад хүртэл хажууд сүнс сүүдэр дагаад ч байгаа юм шиг энэ тэнд юм сонсогдоод ч байгаа юм шиг өөрийгөө галзуурч эхлэж байгааг мэдээгүй л явсан.
Тэгээд надад тохиолдоод байгаа дуу хоолой хий юмын талаар хөгжмийн багш Мөрөн, пасторын эхнэр Сарнай нарт хэлж үзсэн чинь чи яаж энэ талаар мэддэг юм бэ? Итгэгч нарт ийм зүйл тохиолддог гэж хэлсэн юм үнэндээ хий юм харж хий юм сонсож галзуурч эхлэхэд амьдрал маш уйтгартай, айдастай болж амьдрах хүсэлгүй болдог юм билээ. Тэгээд манай аав надад тохиолдоод байгаа зүйлийг мэдчихээд сэтгэцийн эмчид миний талаар хэлсэн юм байгаа юм. Тэгсэн эмч нь юу гэсэн гэвэл христын сүмд хүү чинь явдаг бол аргаггүй шүү дээ гэж хэлсэн юмдаг. Бас ашгийнхаа 10 хувийг сүмдээ өргөл болгож өгч байх ёстой тэгвэл бурханы хайр ивээлийг илүү хүртэх буюу орлого чинь ч хэт дахин нэмэгдээд зогсохгүй үхсэн хойно чинь сүнс чинь тэнгэрт том сэнтийт залрах болно гэж яринаа бас би ч тэрэнд нь итгээд 7 хоног бүр 20 мянган төгрөг өгч байсан тэгээд дээрдсэн юм байхгүй ажил маань уруудсануу л гэхээс дээрдээгүй.
Бас бусдыг гэм нүгэлтэй сатааны хорлолд орсон бузардсан учир христэд л итгэж байж сүнс чинь ариусна гэж худлаа ярьдаг юм. Уул шугамандаа бол хүн чинь кино үзэхдээ хүртэл сайн талыг нь дэмждэг шигээ сайн хүмүүс байхыг сайхан харагдахыг сайнаараа дуудуулахыг л хүсдэг юм билээ. Би христын сүмд явж байсан үеийг дурсан санахыг хүсдэггүй бодохыг ч хүсдэггүй яагаад гэвэл тэнд би галзуурч мөнгөө өгч явж байсан сэтгэл санаа маань тэрд үед уруудаж айдас дунд амьдардаг байсан болохоор аль болохоор бодохыг хүсдэггүй. Одоо христын сүмд очихоо болиод 2 жилийг нэгэнт үджээ энэ хугацаанд оюун санаа маань эрүүлжиж сэтгэлийн тэнхээ маань сайжирч, гэр бүлийн маань харилцаа дээрдэж, ажил маань ч ахицтай явна. Галзуурсан үе маань ард хоцоржээ. Хүмүүст захиж хэлэхэд христын сүмд аль болох очихгүй байхыг зөвлөж байна над шиг байдалд хүмүүс битгий орж галзуураасай гэж хүссэндээ өөрт тохиолдсон түүхээсээ бичлээ.
45 Comments
Эхнэрээ хайрла гэдгийг хуульчлах гээд үз дээ. 7 хоногт 7 тэвэр, 5 сексд гэж хуульчлах уу хаха? Шашин бол хайрла гэдгийг ойлгуулж чадна. Шинжлэх ухааны чадахгүй зүйлийг шашин нөхдөг юм. Шинжлэх ухаанаар батлагдсан апарат таныг хавдартай 2 сарын настай байна гэж оношлож чадна. Харин дотроо сүсэгтэй хүн би 20 жил амьдарна гэж итгэж чадна. Сүсэггүй хүн харин тэр мэдээг сонссон өдрөөс үхэж эхэлдэг. Энэ өнцгөөс харвал шашин давуу тал юм. Үсрэнгүй ШУ-ны хөгжил 500 жил ч хүрээгүй байна. Харин шашны түүх 5000 гаруй жил оршиж байна. Түүнээс өмнөх мухар сүсэг(бөө) эсвэл анимизм(амьгүй уул ус, байгалийг тахин шүтэх)-ийг яриагүй байна. Маарамбаас эхлээд л, одон орон-календар, боловсрол, альхими зэрэг олон зүйлсийг ШУтай залгуулсан зүйл бол шашин. Христийн шашны хувьд дэлхий дээр 2 хүний нэг нь аль нэг урсгалд нь хамрагдаж байна. Яахав камер харахгүй бол юм гусчихдаг нөхдүүдэд бурхан харж буй гэж заах нь зөв юм. Библи харж байсан хүний хувьд дээрх нөхдүүдийн бичсэнийг харахад гэртээ хэвтээд орилж хашхирч залбираад, эсвэл эцэг эхээрээ тэжээлгээд бай гэж заадаггүй санагдах юм. Солонгост дэлгэрсэн олон урсгалууд нь зөвхөн солонгостоо байдаг дэлхий бусад улс орон хүлээн зөвшөөрдөггүй, бусдын хэлдэгээр гаж урсгалууд их гэж сонсогдсон.
Шашин бол хар тамхи, маркс бол бурхангүй үзэлтэй бурхан, ленин бол бурханы зарлага, намаас хөөх гэдэг нь сүмээс хөөх, улаан москва бол дагшин газар. Өнөө цагын хойд солонгос бол агуу улс хахаха
Африкийн нэг улсын ерөхийлөгчийн хэлсэн үг санаанд орлоо “цагаан арьстангууд бидэнд библи авчирч өгөн нүдээ анин залбир гэж хэлсэн. Бид залбирсан, залбирч залбирч нүдээ нээгээд хартал тэд бидний баялгийг, ашигт малтмалыг авч явж байхыг харсан юм”. Тэдгээр баялагийн нэг болох хүний саруул ухааныг нь хүртэл шашинаараа аваад явчих шив дээ манай улсын жишээн дээр.
bi bas 16, 17toi bx vedee yvjil blaa… exendee ch nz noxodtoi bolood goy l sanagdaj bsan… suuldee iim ch yum boloxgui tiim ch yum boloxgui gd unendee l daramttai sanagdaad bolison doo…. xun gedeg chin ooroo oortoo l ezen bx xeregtei…
Ene site iin admin humuusiin ip nii taliig ni gargadag bolgochooch. neg hun orj ireed heden udaa bichej uhuulga maygiin esvel ooroo heruul gargaj, terendee hariulj tenegteed bna oo
хүн өөртөө л итгэж амьдарна шашин гээд хамаг мөнгөө барьж гүйгээд хэт шүтээд байдаг хүмүүс бол нэг бол тэнэг нэг бол ажил үйлс ар гэр нь өөрийн арчаагүй хөдөлмөрлөж чадахгүйгээс болоод бүтэхээ байгаад тэрийгээ зовлон гэж ойлгосон тийм хүмүүс л тэгдэг байх
Бидний евег дээдэс тэнгэрт шутэж ирсэн тэнгэрлэг ард тумэн. Тэнгэрлэг узэл нь хувь хунийг еертее итгэх итгэлтэй болгож, байгаль орчноо амьтай гэж хайрладаг болгодог. Хэдийгээр ямар шашин шутэх эсвэл бур эс шутэх нь таны л хэрэг боловч уламжлалаа мэддэг хайрладаг хумуусууд бид Монголчуудын дийлэнх нь тэнгэр узэлтэй. Енгец харахад шарын бурханыг шутдэг мэт харагддагч унэндээ тэр олон хэлбэр дурстэй бурхад байдгийг бид хулээж зевшеердеггуй, маань уншаад байдаггуй. Зугээр л бурхнаас ханцуйдаа залбиран гуйдаг. Энэ чинь л бид тэнгэр узэлтэй гэж хэлээд байгаа бусуу!
1 тийм аймаар солонгос кино байдаг биз дээ. сүмийн чиглэлээр залуу охид хүүхнүүд, хүмүүсийг сексийн боол, бие эд эрхтэний худалдаанд ашигладаг. есүс гэхээр л тэр санаанд орж ирээд байх юм.
Бурхан шашин зөв амьдрал ч гэх шиг өвөө эмээ аав ээжээс чинь илүү бурхан гэж байдгүй юм за. Амьд бурхадаа хайрлаж чадаагүй новшнууд л бурхан нтр гээд залбираад зөв амьдрал нтр гэж хуцаад л. Хуцалгүй наанаа залбирч хэвтэхээр ижий аавдаа очоод аяга шөл буцалгаад өг. Хөгийн амьсгаанууд нээх пастор мастор бурхан мурхан их хуцаж бх шив дээ
ZAIL tiim yum gej yu bdag yum gadnii shaahind itgeh hereggui amidral muu humuusiig elsuuldeg hereggui
Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. Малахи 3:10
Бүх зүйл БУРХАНЫ бүтээл юм.
Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Иохан 3:16
христын шашины сургаалиуд үнэн алдаатай жш нь: Христ нь эхлээд агаар салхи газар ус дэлхийг бүтээгээд дараа нь хүнийг бүтээсэн гэж хэлдэг дэ. Тэгвэл цаан нь нэг зүйлийг орхигдуулаад байна динозавр гэдэг амьтаныг ялгасаад бүтээгээд явчдын хэхэ. Динозовар чинь бас манай дэлхийд амьдарч байсан л амьтан шд. Тэнэг хүн л христэд итгэнэ дэ үлгэрийн үлгэрийн яриатай орж байгаа хичээл дээр нв тэр бурхан нь үхсэн хүнийг амьлуулаад л тэнгэрээс талх загас буулгаад гээд л нэг жоохон хүүхдүүдэд үлгэр ярьж өгч байгаа юм шиг л үнэн үнэмшилгүй шашин.
христийн сүмд явж үзэсээн бүгд худлаа хуурамч баг зүүсэн хүмүүс сүм бол мөнгө олох татваргүй бизнес мөн бурханд мөнгө хэрэг болох болвуу эсвэл тэр сүмийхэнд хэрэгтэй болвуу
heregtei hundee heregteil bdg ghde zarim bas tenegdu yriatai, het neg talaa bariad bgam shg sanagddag ylgaagui busad shashinaa sudalj ylgaag ni medeh heregtei, chinii zow bol chiniil zow
Mуу лаларын христийн шашинг энэ улсаас минь зайлуулах хэрэгтэй Хэнд ч хэрэггүй хогийн хар тамхи шиг зүйл бол эсүсийн шашин юм.Тэгээд энэ шашинг манай улсын хамгийн эмзэг давхрагийн хүмүүс юмуу эсхүл тархины тураалд орсон нөхдүүд л шүтэх юм даа.Солонгос лаларуудтай нь цуг зайлуулна аа новшнуудыг
Монголд хүн ямарч шашин шүтэж болно оо. Одоогийн байдлаар шүү. Гэхдээ ямарч юманд учир, хэмжээ хязгаар гэж байдаг. Дээр бичсэн хүн бол өөрт тохиолдсон зүйлээл бичсэн байна. Миний бие, бусад хүмүүс ч гэсэн үзсэн харсанаа бичсэн байна. Тэгхээр бодит байдал тийм л байна гэсэн үг. Шинжлэх ухаан хөгжөөд байхад тэр сонин зүйлүүдэд итгээд явдаг за яахав итгээд явлаа гэхэд тэрийг өөр бусдад маш түрэмгийгээр тулгах, ганцхан бид нарын яриж байгаа зүйл л үнэн, бусад нь бол баас гэж ханддаг хандлагыг нь л хархаар өөрийн эрхгүй “БИТГИЙ ШАА” гэж хэлмээр болоод байдаг юм. Миний хувьд”ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ” гэдэгээс ч өрөвдөлтөй зүйл хийж байгаа хүмүүсийг олон харж байлаа тэр чинээгээрээ тэр хүмүүсийн ирээдүйг их өрөвдсөндөө л ийм зүлийг бичиж сууна. Монголд ямарч шашин шүтэж болно. Тэр утгаараа зөв урсгал гэж хэрвээ байдаг бол тэрийгээ чимээгүйхэн шүтээд явж болох л юм, Эцэсийн эцэст МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ ШҮҮ !!!!!
Ямар шашин шүтэж бишрэх нь тухайн хүний асуудал байх.Гэхдээ нэг хоол олж идэх,уйтгараа гаргах,хийх юмгүй болоод гэвэл хэзээч тэр шашинтай холбоогүй болж байгаа юм л даа.Шүтэнж бишрэхийг заавал олны дунд орж хүн хүний янз янзын ойлгогдохгүй хэл яриагаар төсөөлж ойлгох биш,гэртээ өвөөгийнхээ шүтээнийг,сэтгэлдээ муу үйлийг жигшээд,сайн сайханыг бодож дөлгөөн зөв явахад болдог гэж боддог.Би ч шүтлэгтэй,миний шүтээн тийм гоё ганган хэллэгтэй,бусдыг гайхам бишрэл биш,зөвхөн бүх амьд амьтныг өрөвдөж үнэн сэтгэлээсээ хайрладаг хайраас эхлэсэн эгэл жирийэ өвөө эмээгийн минь шүтэн биширч ирсэн ариун сүсэг сэтгэл дотор минь оршиж байдаг.Бүгдийг би түүндээ багтааж залбирч явдаг.
Aavaa namaig ashiglaach!!! HAHAHA
Amerik, Europin ulsud christin shashinig shutsener hugjuugui bolow u gj bodoj baina. Ted shinjleh uhaand itgej hugjulsner amjiltand hursen. Busdig eneren hairlahin tuhaid gewel bayam hugjingui gd bga amerik bolon europin ornudin tuuh olon koloni ulsudin gem zemguui humusin tsus nulims, ue damjsan muljlug hawchlagin gashuner barimtar duuren bii. Odoo ene ulsudin irged shashinda i5geh otgel ni aldarch, christin sumude shuumjilj bhad mini mongolchud hoorondoo muudaltsaj suuh ni huurhileltei. Hamag delhin shawhruug hurtegch uruwdultei uls yumda.
Amerikchuud n uursduu shashindaa itgehee boliod Dorniin shashinuud ruu ih guideg bolood baigaa
jay gene uu? xaxa…chi harin hunii bichsen zuiliig zov oilgochood hutsaachee. oorinhoo tarhinii hemjeegeer shal buruu oilgochood, yum uz nud tail ene ter gehiin hahaha.. chamaas iluu yum uzej , nud tailsan yum biluu chi yaj medej bgaan? cham shig busdiig shuumjlehees oor yum medehgui zoruud sheesnuud mongoloor duuren bolohoor hogjil gedeg chini hotsrood bn. oligtoi sanaa onoogoo ch helchij chadahgui cham yumnuud hudlaa hiirhehees oor yamar gaviyagui
Shashin bol oyun sanaanii virus, hort havdar. Shashnaas bolj olon saya hun uhej uregdej zovj tarchildag. Sain uils hiiheesee iluu muug hiih ni elbeg.
Comment ehnii 5 6 unshaad zogsloo buun xeruul
Zochin 16:29
мэдлэг боловсрол тааруу – stuped өчүүхэн бодолтой -little retard , өрөвдөлтэй сэтгэхүйтэй- patethic үхэр монгол – Mongol xun mal – юм байна tegeed Baahan xun doosh ni xiij xeruuliin ayastai um bichne
Христийн Америк улсыг хүртэл бүтээсэн geh shig ch chi xarin jaaxan tuuxiin nom unsh
Гадагшаа явж юм үзэж, нүд тайл, ядаж ном унш даа… WTF chi xarin Naad F&@!ing shashnii uxuulgiin jaaxan zub xii za
This ring a bell Atheist, renaissance do know what happened in Munster Germany
Sashin uls orniig xuvaagch Muslim Buddha Christian and what ever …
Manai nohor sund yavdag. sumiinhen humuus ih zov humuus shig sanagddag. unen setgeleesee itgesen bolohoor ali boloh nugel hiihgyi busdad tyslaarai. Harin manai mongolchuud muhar sysegt avtchihsan. lam avchirch nom.unshuulaad hamag nugel ni arilj ajil uils butne gej boddog niitleliin ezen ter humuusiin neg bna.
Хулан хөгжлийн нууц бол маш энгийн зүйл үүнийг шашинтай холбож болохгүй. Ерөөсөө л хүн хоорондын харилцаанаас л болдог зүйл би танаас хэдэн зүйлийг асууе: Хүн ямар амьдрахыг хүсдэг вэ? Хүн ямар харагдахыг хүсдэг вэ? хүн ямар үг сонсохыг хүсдэг вэ? Хэрвээ хүн бүр хоорондоо сайхан үг хэлдэг бол улс орон ямар байх болоо? Хэрвээ хүн бүр хоорондоо хараалын үг хэлдэг бол улс орон ямар байх болоо? Бүх энх тайван тогтсон өндөр цалинтай хүний эрхийг дээдэлдэг ямар улс оронд очоод наад захын сэдэв өрнүүлээд харилцаж болно гэхдээ тэднээс дандаа эерэг харилцааг л олж харахаас сөрөг харилцааг хэзээ ч олж харахгүй тэнд хүн ямар хувцас өмс нь үү халтар заваан харагдануу хэн ч муу муухайг нь хэлэхгүй нэг ёсондоо олгой хагаравч тогойн дотроо толгой хагаравч малгайн дотроо гэдгийг 10 жилд нь сайн ойлгуулцан бэлтгэцэн байдаг юм. жилийн өмнөөс ардчилсан нам Монгол улсын хөгжлийн суурийг тавьж өглөө юу гэхээр 10 жилийн хүүхдүүдэд хичээлийн цөм хөтөлбөр ордог болсон үүнээс хүн эерэг байх, зөв боловсон байх харилцааны өндөр мэдлэгийг олж авах бүх төлын сургалтыг бидий ирээдүйд зааж сургаж яваа бэлтгэгдсэн боловсон шинэ үе гарч ирж хөгжингүй ойртож байна хөгжил цэцэглэлт ойртож байна Монгол улс удахгүй илүү мандан бадарч хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх үе нь ойрхон ирээд байна.
xxx тэгээд яагаа вэээ? ертөнцийн эзэн гэж байсан бол дэлхийн түүхийг бичих гэж байгаа бол аварга том биет байсан гэж бичих байсан гэтэл шууд илгасаад хүний Адам Эва гээд бичээд эхлээ биз дээ. Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө бүх улс орон ид шидийн бурханд итгэдэг байсан. Христийн шашинд ялангуяа протестант урсгал хувь хүний хүмүүжил сахилга батыг их хөгжүүлсэн гэж ойлгосон. Одоо ч гэсэн Зарим Монгол итгэгч бүсгүйчүүд итгэгч залуутай л сууна, ёс зүйтэй эмээх бурхантай гэж ярьдаг. Христийн шашинг хаанаас ч билээ хувь хүний өөртөө итгэх итгэлийг бусад шашнаас илүү дөвийлгөсөн тиймээс европын улсууд илүү хөгжилтэй сахилгатай болсон гэсэн дүгнэлт уншиж байсан шиг санаж байна. Түүхийн явцад шашин хүн төрөлхтний түүхэнд чухал үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ одоо бол шинжлэх ухаан хөгжчихөөд байхад библийг уншаад итгэнэ гэдэг миний хувьд байхгүй юм байна лээ. Еврейчүүд дэлхий дээрх хамгийн их итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг /дан ганц шашны бус/ тиймээс тэднийг нэгтгэх хамгийн хэцүү гэж Израйлын ерөнхий сайд хэлсэн байсан. Еврейчүүд гэлтгүй ямарч хүн дотоод итгэл үнэмшлийнхээ хүчээр амьдардаг гэж байх. Хувь хүн бүр итгэл үнэмшилтэй байхаа, тэрүүгээрээ алтангадас одонгоо хийгээд явахад хэн ч алзахгүй шүү дээ.
Хий юм харж сонсох чинь шизофирины эмгэг шүү дээ 3 хүний 1 шизофиринээр өвчлөх магдлалтай хурц эсвэл хөнгөн хэлбэрээр гол нь илэрхүү үгүй юу гэдэгтээ л байгаан түүнээс биш христээс болоод байгаан юм биш би христын шашиныг ер нь аль нэг шашиныг зөвтгөх гэсэнгүй зүгээр л эрүүл саруул ухаанаар зөв амьдараа л гэж хэлэх гэсэн юм би бол сүмд ордоггүй ламаар ном уншуулдаггүй бөөгөөр биелүүлдэггүй
Jak би энэ өөрийнхөө асуудлыг христын шашинд итгэдэг гэсэн олон жил явж байгаа хүмүүстэй ярилцаж үзсэн бүгд над шиг байдалд орж хий юм харж сонсдог гэж хэлсиймшүү ихэнх нь ? Тэгээд тэд нар тэрийгээ галзуурсан гэж бодохгүй өөрсдийгөө бурханы дуу хоолйг сонсож, мөнийн орныг харж чаддаг онцгой чадвартай хүмүүс гээд бодцон явж байнлээ эмэгнэлтэй.
Христын шашинтай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ 5-р сарыг сэтгэцийн эрүүл мэндийг таниулах сар болгоно гэсэн билээ.
“Хэдийгээр хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголт сайжирч, энэ тухай их хөндөж байгаа ч 60 сая америкчууд сэтгэцийн ассуудалтай байна …. Иймд америкийн төрийн ба төрийн бус бүх байгууллагууд, агентлагууд, хувь хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийг улам илүү таниулна” гэж зарлаад удаагүй байна.. Христын шашинтай улс орнууд сэтгэцийн өвчтэй хүмүүс ихтэй ялан гуяа европууд гомо лесби нарыг ч гэсэн хүлээн зөвшөөрдөг согогтой орон шүү дээ. Эрүүл хүн бол Баачаад бөгсөө арчихдаа хүртэл хүрүүндаа баас хүргэчихгүй юмсан гээд болгоомжтой арчдаг байтал гомо хүмүүс бол бүхэл бүтэн өмхий ханхалсан баастай нүхрүү эрхтнээ хийж байна шдээ.
Бүх учир сүмд биш чиний сэтгэцэд байна шашин шүтлэг сүсэг бишрэл хувь хүний сонголт үндсэн хуулиар олгогдсон эрх гэхдээ хэт их туйлширах чинь эцэстээ нэг иймэрхүү л юм болж байгаан ганц христ ч биш лалын буддын мөн адил гол нь зөв л амьдрах тухай түүнээс биш чи аль нэг шашин шүтээд мөргөөд өргөл барьц бариад бурханаас баян тансаг амьдрал гуйгаад баяжихгүйн тодорхой эцэст нь хүн бурхантай наймаалцдаггүй гэсэн үгийг тогтоож ав
Chi jinhene burhnaa tanih gej hicheej yavahdaa Satanii horlold ortsiim bishuu. bi bol ERtontsiin ezen, tuunii huu Esvs Xristed itgegechdiin neg bn. Chi bol unendee zovhon ooriinhoo erh ashgiig harj yavdag, burhnii mon chanariig guitsed tanij chadaagui hun bn. Busdiin yamar shashing shuteh ugui ni tednii erh ch gelee, zugeer engiin jisheegeer helehed, Delhiin ondor hogjiltei , sain saihan yavj bgaa ulsuud bugd Xristiin shashintai bdag. USA iin eronhiilogch tangrag orgohdoo bible deer garaa tavij bgaad orgodog. Enuugeer yu heleh geed bn gevuul ted Unen burhnaa tanij medeed, mon chanariig ni medej tuund itgesniihee toloo ergeed iveegdsen gej helj bolno.
“Zorilgoor Udirduulsan Amidral” geed Rick Warren iin nom mgl hel deer hevlegdeed garsan bn lee..ene nomiig unshaad uzuul ih zuiliig oilgoj magadagui.. aa ugui ch baij magadgui. Amen
Манай гэрт бас нэг хагас галзуу хүн байна. Манай монголчууд чинь хар шөнө уйлахыг муу ёр гэж үздэг биздээ. Залбирал гээд л шөнө хашгираад уйлаад байна. Манай нохой хүртэл тэгэхээр нь тайван бус байдалтай болоод хуцаад гүйгээд байдаг. Огт ажил хийх сонирхол байхгүй, “бурхан биднийг харж үзнэ, бүхнийг өгнө” гээд хачин хачин юм ярина. Тэгснээ бусад шашныг чөтгөрүүд гэж үгүйсгэнэ. Та нар ДЭМБ-аас шашин хэт шүтэх чинь сэтгэцийн өвчин гэдгийг судлаад тогтоочихсоныг мэдэх үү? Зурагт зүгээр үзэж чадахгүй хачин хачин юм яриад нүд нь гялалзаад л үнэн итгэл үнэмшилтэй ярина. Сүүлдээ манай хамаатан садан бүгд мэддэг болоод яриа өрнүүлэхээс зайлсхийдэг болчихсоншдээ.
Хулан, хуучин гэрээ шинэ гэрээ библ нтр чинь маш эртний боловсрол мэдлэггүй харанхуй бүдүүлэг үед бичигдсэн гэдгийг сана. тэр үеийн хүмүүс динозаврийн тухай ойлголтгүй байсан, тэр үеийн хүмүүсийн сэтгэхүйд зориулж энгийнээр бичигдсэн юм шүү дээ. бас тэр л харанхуй хүмүүст зориулж айлгаж шууд итгүүлэхийн тулд там нтр гэж бичсэн
гэхдээ юм үзээгүй, боловсрол мэдлэг муутай нь бол үнэн л байна. өөрийгөө хөгжүүлж, дайчилж, зөв замаар шантралгүй явсан ямар ч хүн амжилтанд хүрнэ. ямар ч шашны гол үндэс нь энэрэнгүй өгөөмөр сэтгэл шүү дээ, үхэрнүүд ээ 🙂
Христийнхээн минээ та бүхэн бол зүгээр л маш ухаантай, эртний уламжлалтай еврейчүүдийн түүх болон шашинг маш ихээр дээдлэн хүндэлж биширч байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хуучин гэрээ гэдэг нь зүгээр л Иохавагийн шашин болон тэдний түүх шашины намтар түүх юм байна лээ. Шинэ гэрээ гэдэг нь Есүс христийн дагалдагч нар болон түүний бишрэн шүтэгчдийн хөгжүүлсэн нууц товчоо шиг л санагдсан.
Хүн шашин шүтэж тодорхой итгэл үнэмшилтэй амьдрах хэрэгтэй гэж би боддог болохоор христийн сүмд явдаг болсон чинь дотроо бурхан байдаг гэж ямар нэгэн хэмжээгээр итгэх итгэл минь бүр мөсөн үгүй болсон доо. Зөвхөн есүс христ байлаг гэсэн тулгалт хйигээд л ямар нэгэн баталгаа нотолгоо байдаггүй. Мань мэтийн үзсэн харсан болгоноо эргэцүүлж байдаг амьтад бол шууд итгэнэ гэж байхгүй юм байна лээ. Ертөнцийн эзэн гэж байдгийг шууд хүлээн зөвшөөрнө гэхээр түм буман асууулт гарч ирээд зовоогоод болохгүй байгаа юм чинь Жнь: сая жилийн өмнөх динозавр яаж үгүйсгэх билээ гээд л, есүс христ гэж байдаг үгүйг ч мэдэхгүй байсаар байгаад нас барсан хэн нэгэн халуун тамд унах болно гэхээр бас тэр хүнд яах гэж амь өгсөн юм бэ? гэсэн асуултууд гарч ирнэ. Энгийн логик асуултууддаа хариулт авахад хүндрэлтэй санагдсан. үнэхээр бурхан гэж байдаг юм бол жилдээ нэг удаа гарч ирээд хүмүүс бидэндээ нэг үзэгдэхгүй байгаа юм бол? тэгвэл бидний амьдрал хамаагүй амархан болохсон.
Шашин гэдэг хувь хүнйи төлөвшилд сайнаар нөлөөлөх нь залйшгүй л дээ. Христийн шашин одоо Христийн амьдрал зам мөрийг сурталчилахаасаа өмнө хүмүүсийн оюун санаа болон ёс зүйн гэгээрлийг дэлгэрүүлэх нь цаашдын хөгжилд нь сайнаар нөлөөлөх байхаа.
МАЙКЛ ахын нэг хэлсэн үг байдагдаа. Гэр бүлийнхээ эсрэг хэзээч байж болохгүй гэж. Тэрэн шиг нэгнийгээ ийм юман дээр өчүүхэн бодолтой, үхэр МОНГОЛ оор нь битгий дуудаж бай..солиорсон хүнд солиорсон гэж хэлж болдоггүй юм гэнэ билээ гэж хэлдэг ч кино байдаг шүү хэхэ
Хөөрхий дөө, одоо нөгөө хэдэн толгой нь эрэгсэн исүүсийн малнууд нь орж ирээд эхнээсээ боож үхэх гэж байх шиг байна. Ер нь бол шашны ярианаас маш хүчтэй маргаан үүсдэг, энэ маргаан нь магадгүй ирэгний дайнч үүсгэж байсан байдаг байх. Монголчууд шашинд маш болгоомжтой хандах хэрэгтэй ялангуяа одоо гаднаас хүчтэй орж ирж байгаа шашинд. Шарын шашин орж ирээд монгол яаж өөрчллөгдсөн, тэр шашин нь одоо ямар байдалтай байгаа, дээрээс нь манайхан цөөхүүлээ, жалга довны үзэл гэдэг шиг нэг юманд их туйлширдэг гэх мэтийн асуудал их байнааааа. ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ гэдэг нөхөр дээр их бухимдаждээ хөөрхий.
unen l yum bichsen bna shashin bol khar tamkhitai adil khunii oyun sanaag khorduulagch
ene deer neg ikh uuriiguu yum uzsen nom unshsan geed bodchikhsonn jinkhene tolgoi ni ergeed galzuurchikhhsan nukhur bna
amerikiig esus buteesen genuu amerikiig unendee anglichuud buteesen yum shtee kk
neg ch gesen zaluu khun shashnii mukhar susgees salsan ni boljdee
Deer yum bichsen nukhur bol uuriiguu eruul gej boddog galzuu amitan bna iim khumuus tun ayultai shuu khun alj ch medne
Захидлын эзэн, 33-тай залуу хоёр шиг өчүүхэн бодолтой хүмүүс монголоор дүүрэн байдаг нь ямар харамсалтай вэ. Улс орон иймхэн өрөвдөлтэй хүмүүсээр дүүрэн болохоор л хөгжихгүй сөнөхийн даваан дээр ирж байгаа юм даа. “Хамгийн цаад талд нь 10 хувийн орлого нь байгаад байгаа юм шиг.” гэнэ үү. Ёстой инээдтэй юм. Тэгвэл Цагаан сараар хавсай хийж зардаг, айл гэрээр явж ном уншиж орлого олдог гандангийн лам нар мөнгөө яадгийн ? Орон гэргүй, өлсөж зовсон хүмүүст ядаж хийсэн хавсайгаа үнэгүй тарааж болно шүү дээ. Та нарын тэгэж их муулаад байгаа Христийн сүм хийд хэзээ ч ашиг орлого олдог байгууллага биш, хэзээ ч төр засаг, татвар төлөгчдийн мөнгөөр сүм хийдээ барьдаггүй, сүсэгтнүүдийнхээ хандивийн мөнгийг сүм хийддээ, буяны үйлст зориулдаг юм. ” Ер нь одоо энэ олон төрлийн исүсийн, лалын урсгалыг засгаас ямар нэгэн байдлаар хязгаарлах л хэрэгтэй байгаа юмдаа. Дотроо юуч хийцгээж байдаг юм бүү мэд шүү дээ.” гэж дээр бичсэн бол хүн ёстой үхэр байна. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө хүнд төрөхөөс заяасан эрх, ямар шашин шүтэх нь ямар ч хүний хувийн эрх чөлөө. Үүнийг хэн ч, ямар ч эрх мэдэлтэн, байгууллага хорьж цагдаж, хязгаарлах ёсгүй. Хүний сүсэг бишрэл, Бурханд итгэх итгэл үнэмшил бол тэр хүний хамгийн ариун дагшин зүйл, түүнд нь хэн ч халдах ч эрхгүй.
Бичсэн юмыг чинь гарчигтай нь гүйлгээд мэдлэг боловсрол тааруу, өчүүхэн бодолтой, өрөвдөлтэй сэтгэхүйтэй үхэр монгол юм байна л гэж өөрийг чинь хэлмээр байна. 1-рт ” шашинд очдог ” гэж юу гэсэн үг хэллэг вэ? Инээдтэй юм. Тэр яахав. Ямар нэг шашинд ороход жинхэнэ сүсэг бишрэл, итгэл үнэмшил байх ёстой. Өөрийн чинь ” 7 хоног бүр 20 мянган төгрөг өгч байсан тэгээд дээрдсэн юм байхгүй ажил маань уруудсануу л гэхээс дээрдээгүй” гэснээс харахад итгэж сүсэглэсэндээ биш хувийн ашиг хонжооны төлөө л тэр сүмд явж байсныг ойлгоход амархан байна. Тийм санаатай хүний ажил төрөл яаж бүтэхэв дээ угаасаа. Бурхан хэзээ ч чамайг ивээхгүй шүү дээ хө. Бас өгч байсан мөнгөндөө харамсаад галзуурах шахаж, одоо хүртэл харамсаад байгаа юмуу даа хөөрхий. Чиний өгч байсан мөнгийг сүм цуглуулаад ядуусыг хооллож, хувцасладаг юм, ойлгов уу? Өөрөө Библийг уншаагүй, Христийн шашны талаар ямар ч ойлголтгүй хүн шиг байна. Ядуусыг хайрлаж, тэдэнд тусал гэдэг үзэл бол Христийн шашны гол сургаал юм шүү. Тэгээд бас энэ насны амьдрал чинь хойд насыг чинь шийднэ гэж үздэг юм. Христийн үзэл санаа бол хүмүүнлэг ёсны эх сурвалж, бас Америк улсыг хүртэл бүтээсэн юм. Гадагшаа явж юм үзэж, нүд тайл, ядаж ном унш даа… Голоо цохиж, хувиа хичээсэн өрөвдөлтэй амьтан минь.
Захидлын эзэн бол яг үнэн бичсэн байна, сүм гээд байгаагийнх нь доторх амьдрал яг л тийм байгаа. Энэ хүн шиг олонч хүнийг мэдэх юмдаа. Хөөрхийс өчнөөн олон жил яваад өч төчнөөн төгрөг тушаагаад хайран сайхан амьдралынхаа идэвхитэй цаг хугацаагаа үрээд одоо өөдөлсөн юм байхгүй, улам л дордсон. Ер нь хараад байхад энэ сүмүүд 2 чиглэлээр дайраад байгаа юм. Нэг хэсэг нь нийгмийн ядуу хэсэгрүү хоол ундаар нь татана, нөгөө хэсэг нь дундаж давхрагаруу сүлжээний бизнесийн маягаар хүрээгээ тэлнэ. Яг л сүлжээний бизнесийн шугамаар яваад байгаа. Нэг хүнээр дамжиж ирсэн хүн нь ахиад 2-3 хүн олж ирэх гэх мэт. Хамгийн цаад талд нь 10 хувийн орлого нь байгаад байгаа юм шиг. Ер нь одоо энэ олон төрлийн исүсийн, лалын урсгалыг засгаас ямар нэгэн байдлаар хязгаарлах л хэрэгтэй байгаа юмдаа. Дотроо юуч хийцгээж байдаг юм бүү мэд шүү дээ. Энд тэнд гаж гэж хэлмээр үйлдлүүд сүүлийн үед үзэгдэх болсон “ааваа намайг ашиглаач гэж орлилдох хагас галзуу хүмүүс, туулын усанд хувцастайга солонгос халзан өвөө нарыг дагаад орчихсон хүүхнүүд гэх мэтийн хүмүүс одоо бараг нүдэнд дасал болох гэж байх шиг байна. Мэдээж манай улс альч шашинг хуулиар зөвшөөрсөн. Гэхдээ ийм тэнэг гэмээр, утагагүй гэмээр үйлдлүүдийг дагаж хийгээд байгаа хүмүүс, хүүхдүүдийг өрөвдөх юмдаа……
Гоё хүүхэн захидлын эзний бичсэн хугацаанд очоогүй явна аа гэсэн үг
gantsaardsan, hund hetsuu uedee burhand zalbirdag , tegeed l orgos avsan ym shig setgel hongorood , asuudlaa shiideed irdeg dee . hun ymar ch shashin shutej bolno shuu dee , shutehgui baij ch bolno , gol ni aman deeree burhany surgaali nomlochihood tsaanaa uur ym hiigeed hudlaa imidgee bolgood yvaad bdag humuus shig l bj bolohgui . namaig lav burhan harj uzdeg. Urgelj talarhaj amidardag . Baigaa ymandaa , bas iluu saihan amidraliin tuluu . Uuriin huleej avah hemjeend l huleej av .
medehgui ym daa chi buruu ursgalaar ni yvsan baih , bi ertontsiin ezend itgedeg , bas tsuglaand yvj zalbirdag ,zalbirah gej l , ymar aimaar nugel uildeed yvaa ch bish tertei tergui buh ym hugatsaatai , ter tam ntrees ni aih ni ch yu ym , zugeer l uuriinhooo dur sonirholoor l yvdag geh uu dee , gehdee ter solongos pastoruudiinh ni iltgel nteriig neeh ach holbogdol ugch sonsdoggui , dotroo l hund muu ym hiihgui , udur tutamdaa ajil amidralaa uuriin hucheer avch zuv l yvah ym shuu gej bodoj yvdag daa . Zalbirdag bolsnoos hoish harin ajil uils butemjtei , ur huuhed etseg ehteigee eruul enh amidral saijraad saihan l baina .