Фэйсбүүкийн хоригийг эсэргүүцжээ

Канадын фото зурагчин Трина Кари нүцгэн фото, видео нийтлэхийг хориглосон Фэйсбүүкийн журмыг эсэргүүцэн олныг хамарсан эротик фото зураг авалтыг зохион байгуулсан байна. Каригийн эх орон нэгт 30 бүсгүй орон нутгийн нэгэн чулуун карьер дээр очин нүцгэллээ гэж Metro-д мэдээлжээ.


14518826_10155205107529045_564542178_n

Энэхүү өвөрмөц зураг авалтын үеэр нэгэн бүсгүйн хуудсыг Фэйсбүүк эротик зураг нийтэллээ хэмээн хэдэн өдрөөр блоклосныг эсэргүүцэж буйгаа Кари илэрхийлсэн байна. “Том хэмжээний олон нийтийн сүлжээ ийм шийдвэр гаргасанд сэтгэл гонсгор байна. Миний авсан зургууд Фэйсбүүкийн дүрэм журмыг огт зөрчөөгүй. Манай моделиуд өөрсдийн нуудгай хэсгүүдээ зохих ёсоор хаасан байсан” гэж канад зурагчин бүсгүй өгүүлсэн аж.

1 Comment

  1. Нээрээ says:

    Бусдад харуулах харуулахгүй юм гэж байнашдээ. Хаа сайгүй л нүцгэн бие харагдаад байвал сексийн үед сэрэл төрөхөө больчихно биздээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.