Хамгийн сонин нь энэ бүх үнэнээ өөрөө надад хэлсэн

Та бүхэн надад яг одоо яах талаар харамгүй зөвлөгөө өгөөч. Юуны тухай вэ гэхээр нөхрийн араар тавилт, хууралтын талаар юм л даа. Манай нөхөр архи ууж, тамхи татдаггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг. Хоёр хүүхэддээ хайртай. Ер нь бол дажгүй залуу гэж боддог байлаа. Гол нь ажлын онцлог нь их хэцүү нэг бол хавар 3 сард яваад намар 10 сард ирдэг ч юм уу. Одоо бол 28 -14 хоног явдаг ажиолд ороод 3 жил болж байгаа юм.

new_banner

Гэвч амьдраад 2 жилийн дараа хүү минь 1-2 настай байхад нэг биш удаа араар тавьсан гэдгээ хэлж байсан. Тэр үед салаад хэдэн сар болсон. Нөхөр араас уйгагүй явсаар байсан болохоор за яахав итгээд үзье гээд буцаад нийлсэн юм. Тэрнээс хойш нэг хүүхэд гаргасан. Амар амгалан бүх юм хэвийн байдалдаа ороод шинэ байранд нүүж ороод нөхөр ажлаа хийж би нь гэртээ суугаад 2-3 жил болох гэж байна.

Нөхөр 28-14 хоногоор ажилладаг боловч 14 явдаг байжээ. Би асуудаг ч цаанаасаа ингэж байгаа л гэдэг байсан. Гэтэл онгоцноос буусан өдрөө гэртээ ирэлгүй 24 цаг зугаацаж яваад маргааш өглөө нь гэртээ ирдэг байж. 3 жил шүү дээ.

Энэ муухай үнэнийг мэдсэнээсээ хойш хоол ч хоолойгоор давахаа болиод би гэдэг хүн ахиад нөгөө муухай бодол толгой эзэмдээд өөрийгөө ийм азгүй хүн гэдгийг мэдэрч байна. Эхнэрээ саналаа барилаа гээд орж ирээд л үнгэж үлгэдэг байсныг нь бодохоор бөөлжис цутгаад сууж ч чадахгүй юм. Би одоо яасан нь дээр вэ?

Ажил дээрээ нэг утастай, өөр дугаартай гэнэ. FB-ийн өөр хаягтай, тэрүүгээрээ хүүхнүүдтэй танилцаж хотод ирээд уулздаг гэнэ. Ажил дээрээ ч явалддаг хүүхэн бий. Тэрэнтэйгээ 5-6 сарын турш байсан гэсэн. Одоо болохоор би эхнэртээ хайртай дуртай гээд та гуравгүйгээр амьдрахгүй гээд гуйж гувшаад байна. Би нэг ч үг дуугарахгүй мэдрэл муутай хүн шиг л байж байгаа. Өөрийнхөө алдааг ойлгож байгаа ч тэрийгээ зогсоож чаддаггүй гэнээ. Ийм хүн байдаг юм уу?

Хамгийн сонин нь энэ бүх үнэнээ өөрөө надад хэлсэн. Хэлээгүй бол би мэдэхгүй чигээрээ цаашдаа үргэлжлэх байсан. Би зүгээр л зальтай арга хэрэглэж наана цаанах юм асууж байгаад ярьж байхад нь инээгээд л марзаганаад л сонсоод дараа нь яах ч үгүй гэсэн амлалт өгч байгаад яриулсан. Надад зөвлөгөө өгөөч хүмүүсээ…

19 Comments

  1. Цагаахан халгай says:

    За манайхан мэднэдээ утсанд суулгадаг мсж чатыг нь уншиж болдог про байдаг гэсэн тэрийг хаанаас яаж олж авах вэ

  2. үнэнч says:

    би лав эхнэрээ ганц ч хуурч үзээгүй ( боломж байсан авч би чадахгүйн билээ)

  3. Батаа-д says:

    Монгол хүүхнүүд нөхөр хүүхдүүдээ тэжээх гээд юун секс манатай л бнашүдэ. Гэртээ орж ирлээ арчаагүй нөхөр амттай юм авчирсан болуу гэсэн харцаар харах хүүхдүүд сөхөрч унатлаа ажилласан ээж. Авдаг цалин 2 хоноол дуусаа дараагийн цалин буутал хаанаас мөнгө олох вэ гэсэн бодол үргэлж толгойд эргэлдээстэй юун секс

  4. Bataa says:

    Өөрөө ийм хөлдүү болохоор ийм асуудал үүсэж байгаа юм. Монгол хүүхнүүд амьдралд их идэвхгүй шүү дээ. Нөхрөө элдвээр хэлж, үглэж яншихаас цаашгүй. Асуудлыг сайхан ярилцан гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн бусдын буруу. Бас дээр нь ор дэрний ажилд дэндүү идэхгүй, санаачлаггүй.

  5. ... says:

    Чи одооноос эхлээд өөрийгөө болон хүүхдүүдээ л бол. Тэр ирээд байгаа нөхөр гэдэг юмаа зүгээр л нэг найз л гэж бод. Угаасаа гадуур секс хийж явдаг бол битгий секс хий. Зүгээр хамт амьдар. Гол нь чи өөрөө мөнгийн сайн хамж аваад хүүхдүүдээ өсгөөд өөрөө ч гэсэн хайрлаж дурлах халамжлуулах эр хүнтэй учирч гадуур дотуур гарж болзоонд явах гээд үз. Яг л ийм сэтгэгдэлтэй амьдрах юм бол чамд арай хялбар санагдаж магад. Өөө тэгээд наад хар юм чинь чамаас саллаа гээд өөр хүүхнүүд хүүхэдтэй гээд тоох ч үгүй. Нэгэнт л олон хүүхэдтэй юм чинь тоохгүй хая. Өөрийгөө торд. Гадуур сургалт юм юманд сууж өөрийгөө хөгжүүл. Нэгэн хэвийн амьдралтай байхаар уйддаг шүү.

  6. i says:

    chi yah ch ugui geed uneniig n yariulsan yum bol tegeed yah ch ugui l suuj bgaa ch dee. tsalingaa avchiraad ogchihdog bol yugaaa yarih ve. salval chi l hohirno. 2 huuhdee gantsaaraa osgono gedeg amargui

  7. Нөхөр нь санхүүгээ барих хэрэгтэй тэр нь итгэлцэл шүү дээ says:

    Уул нь гэр бүлийнхээ санхүү мөнгийг эр хүн түшиг тулгуур нь барьж байвал нөхөр чинь тэгэж хонуудаар яваад алга болохгүй шүү дээ. Яаж ч бодсон өчнөөн олон хоногоор ажиллаж ажиллаж ирчээд бүх мөнгөө эхнэртээ өгнө гэдэг чинь юу гэсэн ч үгийн сонин юм аа. Эхнэр нь өрхийн толгойлогч юм уу нөхөр нь өрхийн толгойлогч юм байр нь солигдчиж . Аягүй л бол хамаг орлогыг нь хуу хамдаг гарууд бол нөхөр нь мөнгөө дэмий өөр зүйлд үрээд өөр хүүхэнд зарцуулаад үрээд дуусгачих нь гэж бодоод хурааж аваад байдаг юм лда яаж ч бодсон тийм хартай нэг нэгэндээ итгэх итгэлгүй амьдраад яахав дээ. Худлаа хардалт чинь жинхэнэ тэр төсөөллийг нь бодит болгодог зүйл шүү дээ.

  8. can says:

    нээрээ ямар новшийн балиар нөхөр вэ. арайч дээ гэнэт уур хүрчлээ. бүүр бахархалтай нь аргагүй тайлбарласан байна шд. чамайг өөрөөс нь салж чадахгүй 2 хүүхэдтэй хүүхэн гээд дээрэлхээд байгаа юм уу. бүүр доромжилж байна шд. дээрээс нь ухаан муутай юм байна. завхай ч байсан ухаантай бас чамайг гэдэг бол яасан ч хэлэхгүй байх байсан

  9. can says:

    өөрийгөө гоё болгоод, өөр залуучуудтай сээтэгнэ

  10. зочин says:

    Тийм хуурамч хүмүүс зөндөө.шдэ.Чи нөхөрөө ямархуу.тэнэг хүн гэдгийг мэдэж л бгаа биз дээ,бөгсний явдалаа дэлгэж суудаг.Миний бодлоор чамайг хүндэлдэггүй ,айдаггүй бололтой.Ихэнх хүмүүс баригдчихаад гүрийдэг гэдэг.Чамаас салахыг хүсдэг юм байлгүй.Хэцүү байвал салж болохгүй гэж үү.Хүүхдүүд эрүүл саруул бол дороо өсөж томроод биеэ дагаад явчихана,тэгээд ч таарамжгүй.аав ээжтэй байсанаас илүү хэрүүлгүй бол хэн нэгэнтэй нь байх нь илүү зүгээр,хүүхдээ бодоод гээд хоорондоо хэрэлдээд байх хүүхдэд хамгийн муу гэж бгаа.Амьдралаа авч.явж чадна гэвэл салах л байх,чадахгүй бол тэгээд л хэрүүлгүй.байхыг зөвлөе,хүүхдүүдээ гэж байгаа бол бөгсний хэрүүл хэрэггүй

  11. hishgee says:

    nuhur maan tm ywdaltaig medwel salahguie ghde ih zewuun bn

  12. hishgee says:

    er hun tsanasa neg ooriin huwiin jargalaa ih boddog zohutsuulaad oor huntei ywj bwal oorsdod n mdj shn hereg ygd iim l ochuuhen hunde geriin ajil huuhde yg tag hardag ehneruudiin nuhruud bas ih zohutsuulj bgm shg sanagddag kue yahw olon huuhnees kaif awaad chigteihen shn aashtai erch huchtei amitan bgazdee yg oor shg l bai shn zaluu harj kaif aa ooriigo goy shniig haaya medrelde

  13. horch says:

    ystoi dvnhvv gar bndaa nuhur chine  ystoi medehgvi ym bna

  14. Lola says:

    Харин ээ, Зэвүүн гөлөг вэ…

    Манай экс надтэй секс хийхгүй удаад байх юм бол өөр хүнтэй хийчихээд үнэнээ хэлнэ гэж хэлж байсан шиг юм болдог л юм байна.
    Муу салтайн донтой эрчүүд арай л дэндүү юм аа.

    Хүүхдүүдээ бодоод уучилсан ч чамд бас их стресс л болох байх даа. Новш юугаараа дутдаг юм гар, нарги, цэнгэ…

    Өшөө авалт биш зөвхөн өөртөө цаг гаргахыг л хүсэе

  15. ok says:

    Humuusiin ugch baigaa zuvluguu, setgegdeliig harahad hoorhiidoo mongol huuhnuud maani bur shaldaa buugaad zavhai nohruuddee darluulaad suuhtai evlerdeg boljdee. Amidrald ih l nuhlagdaj zudertsgeeh yumdaa huuhnuud maani

  16. hm says:

    Hormoin buzar ad shugeljee

  17. Tuya says:

    Muuhai yum bolje, chi ghde negen hewiin amidralasa uidahgui bnu?, Emegteichuud bid nar erchuudiig bodwol sex dur husel baga deer n gaduur baga yvj, arai l baga yumand sataarna, deer n bas ur huuhdee bodood ger buliihee tuluul amidardag uls. Harin erchuud ger buliihee tuluul ajil hiij mungu oldog humuus. Munguu olj irj bval buhnee ugtsun yum shig aashildag bolson yum shig bgaa yum zarim negen garuud. Chamd uguh zuvluguu yun turuund salna gej bodoh heregguie, nuhur chin ch tiim bodol uvurtluugui bh gej naidaya. Harin sexdehgui 2sar bolood uz, nuhruu shiitgeh heregtei, bas ter tsag zawiin ug, erunhiidu 2sar nuhurtei gedgee martaad amidraad uz. Uur hun amitantai tanilts uulz (unt gej bgaam bish), uuriiguu ymar bolsoniig mederch av, tged herwe ger bulee hadgalj uldmeer bval nuhruu tesnedee. 50hureed naad yvdal n ugasa bhgui bno.

  18. Enhiin tsagaan tagtaanuud says:

    End 1 niitlel deer 30 garch yavaa gants bie busgui: araaar tavidag ch gesen hamaagui nuhurtei boloh yumsan gej bichsen bna lee.
    Chamd gantshan Iim zuil bolood bgaa yum bishee. . unench er hun hovor shuu. 
    Tsaling ni huu hamaad bai. Bitgii sal. Yamarch ashiggui gej bodoj bna. 

  19. mmm says:

    Yah gej tiim yumiig ni yarij bga yum be. Odoonoos ehleed nasaaraa nuhriin chin helsen yarisan zuiluud tolgoitoos chin salahgui zovj amidarsan shde. Negent medsen yum chin salaad hentei suuna geed yavj bhiin yag uur shig ni uur zaluustai yavaad uz dotor chin jaahan ch gesen ongoij bugluu chin garch magadgui 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.