Зүүн Өмнөд Азийн хүмүүс эрт дээр үеэс хоол хүнс, эмчилгээндээ хэрэглэж ирсэн хүн орхоодой нь үнэхээр л бэлгийн сулралтай болсон үед тус дэм үзүүлэх увдистай гэдгийг Өмнөд Солонгосын эрдэмтэд олж мэдэв. Сөүл хотын Йонсей их сургуулийн анагаах ухааны коллежийн судлаачид нэгэн туршилтыг явуулсан бөгөөд түүнд нь бэлгийн сулралтай гэх онош тавигдсан 119 эрэгтэй оролцжээ. Эрчүүдийг хоёр бүлэгт хуваасан бөгөөд нэг хэсэг нь хүн орхоодойтой бэлдмэл, нөгөөдүүл нь виаграг хэрэглэж байв.
Найман долоон хоногийн дараа хүн орхоодойтой бэлдмэл хэрэглэж байсан эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан нь илэрчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь зөвхөн хүн орхоодойд агуулагддаг гинзенозид, стероид гликозидтой холбоотой гэнэ. Өдгөө бэлгийн сулралыг эмчилж байгаа үндсэн бэлдмэл бол виагра билээ. Гэвч эрчүүдийн 30 орчим хувь нь түүнийг хэрэглэсний дараа ямар нэг сайжрал авахгүй байна хэмээн гомдоллодог юм. Тиймээс эрдэмтэд хүн орхоодойгоор хийсэн бэлдмэлүүд энэ асуудлыг нэг тийш нь болгоно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж www.wikimon.mn
2 Comments
huduu oron nutagt zahialga avah uu
So nar uursdiin export hiideg yumaa ashigtaig batalj gene eeeee