Монголчууд шинэ жилээ ингэж тэмдэглэдэг

Бүгдээрээ нэг том харанхуй өрөөнд орж сууна. Нэг нэг ананастай тахиа иднэ. Хөтлөгч уриалж даруй гурав татуулна. Ширээний дарга ч гэнэ үү Дамиранг томилно. Би заавал нэг том баганы ард сууна. Ер нь ямар ч танхимд нэг тийм яаая даа гэсэн хэдэн сайхан багана бий. Бүр бодлогоор буланд шахаж энэ тэр… Тайз огт харагдахгүй бөгөөд саатай 10 царай, саарал 3 түлээ. Хийх юм олдохгүй нөгөө 100-г татацгаана.

14518826_10155205107529045_564542178_n

За нэг халж бүлээцсэн болоод тайз руу бүжиглэхээр очно. Баара баара бээрэ, үмбакийййй үү рүрү рүмбакийййй энэ тэр гээд 2005 оны хит дуунууд явангуут хүмүүс нэгэн дуугаар “Үүүүүүү” гэж орилоод гарч ирнэ. 80 оны бөгс 90 оны түрүүч цугласан бололтой. Учир нь тэд нар яг энэ дуу хит болж байх үеэр баар сав их хэсэж “дүнцүс дүнцүсдэж” явсан болой. Харин дунд аль ч байгууллагаас нэг тийм төрмөл эвсэлтэй гоё ах эгч нар үнэхээр сэтгэлээсээ баясан дэндүү өөрийнхөөрөө бүжин наадах нь хамгийн үзүүштэй бас харууштай. Тэр харвин марвиныг үнэн тоохгүй тэр нь гоё, хэрвээ ахаа дэлгүүр нь онгойчиж гэвэл “Өө яадаг хүүр вэ” гээд сэмбийтэл татаж аваад найгах бөлгөө.

Уянгын бүжиг хамгийн барианттай найгалаа ганхлаа тэгээд л болоо. Хамгийн гоё нь хүмүүс тэнд мөр мөрөө тэврээд буу халаа наачина. Ажил сайн уу? энэ тэр гээд л… Найр хавтгайрлаа. Навс согтсон тогоруу шувуунууд толгой дээрээ нэг тийм нүүгэлтсэн их хар юмсыг овоолчихоод энд тэндхийн буланд шигдэн сууж хэн нэгэнд сэтгэлээ уудлан уйлна, урсана тэр будаг. Бөөнөөрөө караоке орно, бүр согтоно, намайг дагаад цэнгийг бүгд нэг удаа үглэх гэж оролдоно бусад нь түрнэ, сүүлдээ микээ унтраана гэнэт нэг баагий тэр булангаас “Сүүний үү нэээээээр….” гээд л эхлэвэл тэгээд л ойлгомжтой. Бүр сүү үнэрттэл найрлана.

Ингээд нөгөө сайхан овоолсон үс түлээрч, даашинз утаарч, шинэ жил хиншүүтэнэ.

Эх сурвалж: Фэйсбүүк пост

6 Comments

  1. Marka says:

    Utaatai jalgandaa bayr naadam bolmogts l bie bieniihee deer garah geel hodood n hooson ym baij goyj goodoj brand mrand gesen teneg huldvv bvdvvleg vhernvvd yaana daa. Garaal ywhaaraa avtus unaa olon niitiin gazar er emgui hereldeel arsaldaal estoi Tenegvvdiin Oron munuusuu mun.

  2. zochin says:

    yasan ih medegch hutswaa ve, haa gazriin bayar yoslol temdegleh helber ni neg iimerhuu baidag shd, bayarlaj, tsengej, bsadtai niitech baij chaddaggui cham shig ni zojigrood iim yum bodoj yawdag bhdaa. Uuh durtai neg ni hetruulchihdeg bolohois busadtaigaa niileed, nargij tsengeed duulj huurdaad yawah ni cham shig gantsaarddag, zojig nuhdiin ajil bish bh l daa, cham shig yumiig LONEWOLF gedgiim. 

  3. Marka says:

    Zarim ni hos hosoo olood tsaashaa bar buudal geed yavdag

  4. Даваасүрэн says:

    Яанаа энэ зураг дээр цэнхэр плажт манай аймгаар овоглоод явдаг, эр эр дагаад архи уугаад явдаг морьны дуу дуулдаг дуучин байна шд.  Клип хийглэх гээд эр эр хайгаал бүр цайцан сүг байгаан. Хав хар палдийсан эгч байдын. будаад гоёхоороо эрчүүдийг хууурчихаар л болдгын байна хэхэ. 

  5. Сахалт says:

    Эхлэхдээ бөөн саа маа, зангиа мангиа болсон хатагтай, ноёдууд. Дуусахдаа бөөн бөөлжис, уйлан майлаан болсон гарууд. Үнэн дампуу 

  6. t says:

    Мөн дөө. яааг мөн манай шинэ жил. тэгээд л багадаа 100,000 төг хог руу ороод дуусаа. уг нь тэрүүгээр гэр бүлээрээ ямар нэг ресторанд хоол идээд сайхан кино ший үзээд амарвал ч бүүр сайхан л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.