Бүсгүйчүүд жирэмслэхэд ямар хэцүү байдаг бол? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй байх. Ямар хэцүү байдгийг үгээр тайлбарлах ч амаргүй болохоор бид эрчүүдийг жирэмсэн эмэгтэйчүүдийн оронд тавьж үзлээ. Ингээд доорх хэдэн жишээг уншаад эрчүүд бага ч болтугай ойлгон хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.
1-3 сартайд;
1. Орой болгон өөрийгөө хордлогон
д оруул – жишээ нь удсан загас идээд араас нь сүү уу. Харин дараа нь юу болохыг нь мэдрээрэй.
2. Маргааш өглөө нь нойрны эм уугаад шууд ажилдаа яв. Хэрвээ дотор муухай оргиод байвал гэртээ үлдэж болно, гэхдээ дээрээс нь бас гэр орноо цэвэрлээд хоол ундаа бэлд.
3. Хоёр хөлдөө 1.5 кг хүндрүүлэгч зүү.
4. Тараг ид, таалагдахгүй байсан ч хүчээр пологдолтлоо ид. Ийм л мэдрэмж төрдөг юм даа.
5. Энийг идэж болохгүй, тэрийг ч идэж ууж болохгүй. Зөвхөн алимаар хоолло.
6. Гаазтай ундаа ууж болохгүй!
7. Хэцүү байна уу? Тэгвэл таргаа уухаа битгий мартаарай. Уусаар л байгаа шүү…
8. Огиод байна уу? Эхнэрээ битгий дуудаарай, цаадах чинь завгүй гээд чамайг тоохгүй.
9. Өөрийгөө ч бодоод хүүхдээ ч бодоод үргэлж эмнэлэг явж шинжилгээ өгнө.
10. Сард гурван удаа “эрчүүдийн эмч” дээр очно.
4-6 сартайд;
1. Гэдсэндээ уут дүүрэн устай жин уяна.
2. Хувцсаа өмсөхдөө тэр жингээ тайлалгүйгээр тонгойж гутлаа өмс.
3. Унтахдаа ч жингээ тайлахгүй. Яаж гэж үү? Мэдээж хажуу талаараа шт.
4. Өглөө сэрээд нойрны эм уухаа мартаагүй биз?
5. Одоо нэмээд ажилдаа явахдаа заавал нэгээс доошгүй литр ус ууна.
6. Унтахдаа ч бас литр ус. Заавал!
7. Хамрандаа хөвөн чихээд амьсгалаад үз. Ер нь ингэж л амьсгалдаг шүү дээ.
8. Амьсгалахад хэцүү байна уу? Цонхоо үргэлж онгойлго.
9. Эмнэлэг явж шинжилгээгээ өгнө. Энэ бүр зайлшгүй хийж байх зүйл. Ялангуяа цусны шинжилгээ.
10. Бас л сард гурван удаа “эрчүүдийн эмч” дээр очно. Жингээ тайлахгүй шүү.
7-9 сартайд;
1. За… Өглөө бүр эргэдэг сандал дээр суугаад 10 минут байрандаа эргэнэ. Тэгээд дотор муухай оргиод бүүр болохоо больсон цагт ажилдаа яв. Хэцүү байна уу? ӨӨ одоо яая гэхэв дээ, ийм л байдаг шүү дээ.
2. Жингээ улам их усаар дүүргэ.
3. Ажилдаа гарахаасаа өмнө шээсээ уугаад ажил дээрээ цаг тутам аяга ус уу.
4. Ажил дээрээ мэдээж гайгүй харагдах хэрэгтэй шт. Инээж хөхрөөд ажлаа хийгээд бүгдийг нь амжуулах хэрэгтэй. Бие эвгүй оргихгүй байна уу? Тэгвэл нойрны эмээ давхарлаад уугаад үз
5. Одоо хөлийнхөө хүндрүүлэгчээ 2 кг хүртэл ихэсгэ. Ингээд нийлээд 4 кг.
6. Орой нөгөө жингээ тайлахгүйгээр орондоо ороод унтах гэтэл эхнэр секс хийсэнгүй гээд шаналгаад байна уу? Хэцүү хэцүү.
7. Ийм үед одоо тэвчээр л гаргахаас даа… Эхнэр чинь өөр хүнтэй болчхоогүй биз гэж шанална. Болчихсон ч байж магадгүй…
8. Тийм болохоор эхнэртээ ч бас цаг гаргах хэрэгтэй. Хөөрхий амьтан зовж л байгаа байх…
9. Эмнэлэг явж шинжилгээгээ өгнө. Цус, ХДХВ гээд янз бүрийн л юм байна.
10. Бас л сард гурван удаа “эрчүүдийн эмч” дээр очно. Мэдээж нөгөө жинтэйгээ =))