Урьд урьдны Монголын болон Азийн, Дэлхийн Мисс-ийн тэмцээнүүдэд оролцож байсан манай охид, бүсгүйчүүдийн нийтлэг хэв шинжит дүр гэвэл нэг их хөөрхөн булбарай царай, турьхан бие, бодол санаагаа таван үгээр холбоод хэлчихэж чадахгүй, хэл амаа хазалсан, гадаад хэлээр ярих гэж өөрөө ч зовоод, үзэгч, дэмжигчдээ ч цухалдуулаад, өөрийн гэсэн тодорхой амьдралын чиг шугам, мэргэжлийн баримжаа байхгүй, тайзан дээр асуултад хариулахдаа загвар магвархан ярьж эхлээд дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулна гэж сансарт ниссэнээ, би вэган хоолтон гэсхийгээд зогсдог, тийм л байлаа.
Гэтэл энэ жилийн Дэлхийн Мисс-2016 тэмцээнд оролцсон Алтангэрэлийн Баярцэцэгийн хувьд, өргөн шанаа, товгор хацар, онигор нүдтэй, хаанаас ч харсан жинхэнэ монгол дүр төрхтэй, нүүрийн баясгалантайгаас гадна моринд сурамгай, залуу хүний цог жавхлан, эрч хүчээр дүүрэн чийрэг биедээ эрэмгий дайчин шинжийг бүрдүүлсэн, аргагүй л талын баатруудын үр хойчис, эмс охид ийм байхаас ч яах вэ гэж хаанахын хэн ч бодохоор байв! Дээр нь асар авьяастай, өөрийн гэсэн сонгосон мэргэжилтэй, түүндээ тасралтгүй суралцаж, мэргэжлээрээ кинонд дүр бүтээсэн, ирээдүйд хэн болох нь тов тодорхой ийм нэгэн чадварлаг бүсгүй Монгол Улсаа, монгол туургатнаа төлөөлөн оролцож, орон орны олон сайхан бүсгүйтэй өрсөлдөж, Авьяастны төрөлд тэргүүн байр, Хүмүүсийн Сонголт төрөлд тэргүүн байр, нийт дүнгээр энэ оны дэлхийн шилдэг 11 бүсгүйн нэгээр шалгаран хотол олон монголчуудаа баярлууллаа!
Тэрбээр энэ удаагийн тэмцээнд оролцохдоо ухаалаг, сэргэлэн байж, олон нийтийн мэдээллийн сүлжээг маш сайн ашиглаж, зөв “мэнежмэнт”-тэй ажилласан. Хэчнээн сайхан өгөгдөл, байгалийн “материал” байгаад түүнийгээ зөв, оновчтой ашиглан зорилгоо зөв гаргаж, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй бол хайран. Манай охид бүсгүйчүүл, ер нь залуус эх хэлээ бас гадаад хэлийг сурвал сурсан шиг сурах, түүгээрээ цэвэр тунгалаг ярьж, өөрийгөө зөв сайхан илэрхийлж чаддаг байх их чухал гэдгийг тэрээр үлгэрлэн харууллаа. Мөн оролцсон бүх тэмцээндээ монгол бичгээрээ уран бичиж, монгол хэл бичгийн соёлоо, монгол бүжгээ сурталчилж байлаа. Явж явж, ер нь сайхан бүсгүй гэдэг чинь бусдаасаа булбарай хөөрхөн царай, цэх гуалиг биеэрээ биш, авьяас билэг, төрөлхийн ухаанаараа л ялгардаг юм байна. Сайхан бүсгүй гэдэг зүс царай, бие бялдар, үзэсгэлэн гоо, авьяас билиг, арга ухаан, оюуны чадавх, ааш зан, авхаалж самбаа, яриа хөөрөө, намба төрх, хүмүүжил соёл, хүнтэй харьцах чадвар… гээд бүх талаараа сайхан, өв тэгш байх ёстой юм байна. Тэгж байж бусдаасаа тасарсан үнэмлэхүй гоо сайханд дөтөлж, сайхан бүсгүй хэмээх алдрын титмийг тэргүүндээ залах учиртай биз ээ.
Ийм нэг шинэ жишгийг хойш хойшид улс, тив, дэлхийн тавцанд өрсөлдөх монголжин гоо бүсгүйчүүдэд А.Баярцэцэг маань тогтоож өглөө. Дээр нь бидний цөөхөн монголчууд хэдий хэрүүл тэмцэл хийж байвч, нэгдэх юман дээрээ нэгдэж чаддагийг, нэгдэж чадвал бидэнд ямар их хүч байгааг энэ удаагийн Дэлхийн Миссийн тэмцээний үзэгчдээс авах санал асуулгын үр дүх харуулж өглөө! Монголын сайхан бүсгүйчүүлд амжилтын дээдийг хүсэж, сайн сайхныг ерөөе!
Эвлэсэн цагтаа цөөн монгол дэлхийг дагуулдаг нь батлагдсан үнэн шүү!
Л.Мөнхтөр
SOURCE: zuv.mn
7 Comments
ene NEEREE uneheer zuv bodoltoi hun schuu,
barag bichsen komment bolgon ni minii bodol sanaatai niileed bh yum
yah ve hehehe
Neeree er n uhaantai commentuud bichih yumaa
Бахархсан бас баярласан, монгол бүсгүйгээрээ.
Амжилт ерөөе!
Ёох хэд хоног мисс гэж бүх юмаар залхаасан чинь энүүгээр бас явж л байна. Үр хүүхэд, ирээдүй хойчдоо хэрэгтэй юман дээр нэгдэж дуу хоолойгоо өргөж чаддаггүй хирнээ МИСС ЗАГВАР өмсөгч гэхээр хашгираад ирцгээхийг нь яана. Хэн нэгэн нь амжилттай ороцлоод ирсэн бол “Баяр хүргэе” чадаж байна. Гэхдээ сонгуулиа ч идэвхитэй өгөөд зөв сонгочихож чаддаггүй арчаагүй л ард түмэн биздээ. Тэгээд ч энэ мисс, загвар өмсөгчид чинь тоогоо алдаад байна. Аливаа ул орныг дэлхийн миссээр нь төсөөлдөг бол үнэн харамсалтай байна. Хямдхан биеэ үнэлэгч хайсан өлөн нүдтэнгүүд л наашаа зүглэнэ үү л гэхээс. Техникийн ололт бүтээл, эрдэмтдийн нээлт улс орны нүүр царай болж өөд нь татдаг болохоос миссүүд биш шүү. Тэгээд ч тэд өөрөө өөрсдийгөө олны танил болгож үнэд хүргэхээс өөр юу хийдэг юм. Гоо үзэсгэлэнг биш оюун ухааныг шүтдэг ард түмэн л хөгждөг жамтай шүү.
ene balai utaggui loon miss ene ter gesse niigemd yamarch baylag buteedeggui nuhduuur yaadag bainaaa..
yamar ch olon miss modeltoi yum be
Tegeed er ni bugd yankhnuud baidag ni nuuts bishdee
Mongold neg l mundag modeluud Singapor8 Hong kong,Makao Beejind bie unelegch khiigeed l bugdeeree yavj baidag yum bnaleeshtee zailuul
Баярцэцэгийн амжилтыг магтахдаа.заавал.бусдыг доош хийх хэрэг юу бгаан.Энэ бичигч одоо юун солиотойн,яахав дээ өөрийнхээ чаддагаар л бусад миссүүд оролцоо биз,түүнд чинь буруу өгөөд байх шаардлаггүй.Өргөн шанаа том хацартай байхыг хүсэхгүй,монгол тийм байх ёстой юу.Амжилтай.оролцонд баярлаж бнаа бна, Нэг нь гайгүй.бол нөгөөхийг нь муулах шаардлаггүй,энхрий булбарай төрөх ч тэр бүхэнд заяадаг зүйл биш шүү