Буруутгахаасаа өмнө шийдвэрийг минь дэмжихэд тус болоорой


Би энгийн нэгэн ганц бие эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эмэгтэй. Он гараад 28 нас хүрчихнэ. Хоёрхон жилийн дараа 30 хүрэх нь гэж бодсон чинь ганц бие амьдралаа үзэн ядаж эхлэж байна шүү. Би нэг хувийн компанид албаны дарга хийдэг. Өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай, сарын орлого минь боломжийн, амьдарлаа бие даагаад авч яваа эмэгтэй. Гэр бүлийн асуудлаас бусад бүх юм л сайхан бүтэмжтэй байна. Хамт олондоо нэр хүндтэй, сайхан олон найз нөхдөөр хүрээлүүлсэн. Хэдийгээр ганц бие боловч уйдах зав гардаггүй ч юм шиг санагдах юм. Олон жил ганцаараа байгаа учраа ерөөсөө олохгүй юм.

14518238_10155205030129045_892418876_n

10-н жилд байхдаа ч, оюутан байхдаа ч ажилд ороод ч хайрын романс үүсгээд хайрлаж дурлаад хамт амьдраад үзсэн зүйлгүй гэж бодохоор дотор харлах юм. Надад нэг л учрал байдаг. Гэхдээ тэр минь даанч сайхнаасаа саар нь их юм шиг. Анх ажилд ороод 2011 оны шинэ жилээр ажлынхаа нэг залууг харж түүндээ гайгүй болсон юм. Түүний найз охин нь тухайн үед гадаадад байсан юм байна лээ. Тэгээд найз охинтой гэдгийг нь мэдсэн хэрнээ уулзахаа болиогүй, хааяа нэг ажлынхантай бөөнөөрөө шоудах, арга хэмжээ зохион байгуулах зэргээс улам дотно болсоор байлаа.

Тэр залуутайгаа уулзсаар 2014 он аль хэдийнээ болж түүний найз охин нь мэдээд тэрнээс салсан. Хэдийгээр найз охиноосоо салсан боловч намайг сонгоогүй. Төд удалгүй өөр эмэгтэйтэй уулзаж түүндээ хайртай болсон гэдгээ надад хэлсэн. Тэгсэн хэдий ч надтай уулздаг хэвээрээ. Би дотроо гайхах гомдох зэрэгцсээр… Тэр залуугийнхаа талаар хамтран ажилладаг хүмүүс болон танил найз нөхдөөсөө тийм ч таатай зүйл сонсдоггүй байлаа. Шалиг, олон хүүхэнтэй зэрэг уулздагийг нь мэдсэн боловч би харилцаагаа тасалж зүрхлэхгүй байсан юм.

Хамгийн гол нь тэр надад юу ч амлаагүй, минийх байна ч гээгүй энэ харилцааг зөвхөн би өөрөө л хүссэн юм шиг. Тийм болохоор гомдох болон илүүг хүсэх шаардах эрхгүй мэт санагдана. Магадгүй надад өөр хэн ч байгаагүй болохоор тэр байх. Залуу маань төд удалгүй нөгөө эмэгтэйтэйгээ хамт амьдарч өнгөрсөн онд хөөрхөн хүүтэй болсон. Хэдий тийм боловч надтай уулзсаар, би ч бас уулзсаар. Уг нь миний үзэл бодол амьдралын үнэ цэнэ минь энэхүү үйлдлээс минь тэс өөр. Энэ харилцаа намайг “БИ” биш болгоод ч байх шиг.

Би одоо л зогсоох хэрэгтэй, ирээдүйд би чинь өөрөө хэн нэгний халамжит гэргий, хөөрхөн үрийн ээж болно шүү дээ гэх бодол төрсөн. Энэ бодлыг өдөрт олон олон удаа хэлж өөрийгөө хүчилж байгаа хэдий ч түүнийг бодох бодол минь тийм ч амар багасахгүй байна. Миний амьдралын гал цогтой 5 жилийг минь үр дүнгүй, боломжгүй, болчимгүй уулзалтууд аль хэдийнээ аваад одчихож. Тиймээс надад түүнтэй ахиж уулзахгүй байх тэвчээр эрч хүчийг өгч, буруутгахаасаа өмнө шийдвэрийг минь дэмжихэд тус болоорой.

15 Comments

  1. tesko temuulen says:

    chi aimar tsarai muutai baihaa hehe tegeed er ni yamar ch hun asuudalgui shaalguulaal baival shaagaal baina shdee yaaj ch bodson

  2. пионер says:

    Хүн тоохгүй хүйтэн хөндий, аягүй бол матаран ал нь загтнадаг насандаа яваа л хүүхэн бна.өөр яахын секс шоп ор. өөр тэг гэж ззөвлөх юм алгада. загтнаад байгаа юмыг яах билээ. маажихгүй шүү гэсэн ч маажуурлуугаа гүйнэ бизд

  3. Энэ хорвоод абсолют зөв бас буруу юм гэж байхгүй шүү дээ. Бид Дэлхий гэдэг бяцхан гариг дээр хүн гэдэг өчүүхэн биеийг олж төрсөн биологийн амьтад. Хүнд үйлчлэх цорын ганц хуулль бол байгалын хууль. Бусад хууль, ялангуяа хүн төрөлхтний өөрсдийх нь зохиосон “хууль” бол тухайн нийгэмдээ, цаг үедээ л “үйлчлэх” маягтай зүйлс….
    Тийм болохоор Таны зовлон гээд байгаа зүйл үнэхээ зовлон уу гэдгийг Та эхлээд өөрөө сайн тунгаах л хэрэгтэй байна даа. Ганцаараа байгаа нь одооны бичигдсэн болон бичигдээгүй “хууль”, Нийгэм, найз нөхөд, гэр бүл, орчиноос болоод таньд эвгүй, таагүй байгаа юмуу эсвэл та үнэхээр өөрөө хүнтэй байхыг хүсч байна уу гэдэг их чухал. Гэхдээ хүнтэй хамт байх гэдэг чинь өөрөө тусдаа асуудал ккк
    Гэхдээ Таны захианаас тэр хүнтэй уулзахгүй байя гэсэн ч уулзаад байна гэдэгт ямар ч байсан тэр хүнээс авдаг зүйлтэй, тэр хүн таны ямар нэг хэрэгцээг хангадаг болоод л уулздаг гэдэг нь тодорхой байх шиг байна. Таныг хүчиндээгүй л бол. Энэ хэрэгцээг тодорхойлж, ойлгох хүн бол та өөрөө. Хэрэв зөвхөн сексийн хэрэгцээ төдий зүйл бол багахан асуудал гэж бодож байна. Олон янзаар шийдэж болно. Харин хамтран амьдрах хэрэгцээнээс үүдэлтэй бол маш нухацтай хандах хэрэгтэй.
    Хамтран амьдрах гэдэг бол хайр дурлал, хүсэл тачаалаас тусдаа зүйл. Хамтран амьдрахыг орчин үеийн сэтгэл судлаачид “ажил хэргийн” шинжтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл ажил хэргийн буюу илүү рационал тархи буюу ухамсарт тархи голлон ажиллах зүйл гэж үздэг.
    Бүр Өөрөөр хэлбэл 2 компани хамтран ажиллахдаа итгэлцэл, хариуцлага хүлээх, найдвартай байдал, тогтвортой байдал, илэн далангуй, хүлээцтэй, шудрага, баримт судалгаа дээр үндсэлэлтэй шийдвэр гаргадаг, харилцаа холбоо чөлөөтэй, төлөвлөгөө биелээгүй тохиолдолд гарсан алдааг засах сайжруулах, цаашдын ажилдаа тусгах ХАМТРАН АЖИЛЛАХ гэрээ байгуулдагтай ХАМТЫН АМЬДРАЛ буюу гэрлэлтийг зүйрлэдэг. Мэдээж компаниудын хооронд байгуулсан харилцаа амжилттай, амжилтгүй олон хэлбэртэй байдаг. Байгуулсан гэрээ болгон сайн биш. Гол санаа нь гэрлэлт бол сэтгэл хөдлөл, цусны халуунд шийддэг бус ухамсарт тархи голлон оролцох асуудалд байгаа юм. Хайр дурлал, секс, шохоорхол, хүсэл тачаал бол цэвэр сэтгэл хөдлөлийн асуудал. Тэрийг түүнд сэтгэл зүрхэнд л даатга.
    Миний хувьд таны яриад байгаа хүн бол хамтын амьдрал буюу гэрлэлт төлөвлөхөд шаардлага хангахгүй санагдаж байна. Гэхдээ ер нь ямар ч төрлийн харилцаанд хамгийн чухал юм нь хуурамч, худалч, нээлттэй биш байх нь хамгийн өөдгүй бөгөөд аюултай шинж гэж би үздэг.
    Тэр залуу таньд найз охинтой гэдгээ хэлээд Та 2 хоёр сексийн харилцаанд орсон нь асуудал алга. Харин тэр залуу найз охиндоо өөртэй чинь уулзадгаа хэлсэн эсэх, хэлсэн ч нөгөөдөх нь зөвшөөрсөн эсэх нь чухал. Тийм бол аль ч талын харилцаанд асуудал алга шүү дээ. Харин нөгөө талдаа нуугаад, худлаа хэлээд явсан бол өөр асуудал.
    Таны хувьд бол 5 жилийг үр дүнгүй өнгөрүүлсэн, эсвэл алдлаа гэж бодох огт хэрэггүй ээ. Ийм харилцаанд орж үүзээгүй бол одооны ухаарсан, мэдэрсэн, зовсон, жаргасан болгоныг амсахгүй байсан гэсэн үг. Бидний авах мэдрэмж болгон заавал аз жаргал, эерэг мэдрэмж байх ёсгүй. Дандаа аз жаргалтай, эерэг мэдрэмжийг хүлээж амьдрах юм бол хүн тогтвортой удаан амьдрахгүй, урт наслахгүй, эрүүл байж чадахгүй.
    Хүнийг зовоодог зүйл бол хүний өөрийн хүлээлт. Тийм байна гэж бодоод тэрэндээ хүрэхгүй үед л хүн зовдог. Хүн өөрөө хүсч зовлон үүсгэдэг, тэрийгээ мэдэрдэг. Тэгэхээр юу миний хүлээлт вэ гэдгээ л Та дахин тодорхойлох хэрэгтэй дээ. Та заавал хүнтэй гэрлэж, хүүхэд гаргаж, “бусад” хүмүүс шиг болох шаардлагагүй байж болох шүү дээ. Одоо байгаа таны амьдрал үнэхээр хангалтгүй байна уу үгүй юу гэдгээ л дахин тунгаах хэрэгтэй. Хэрэв одоо байгаа амьдралаа бүрэн ухамсрлаж, өөрийгөө ойлгож чадвал тэр л хамгийн том буян болно. Тэгэээд ч дөөөөөөөөөөөөөөөнгөж 28 хүрч байгаан байншт. Цааана чинь өчнөөөн урт зам хүлээж байна. Битгий яараарай.
    Эцэст нь Хэн хэндч өргүй, хэн ч хэний ч өмч биш. Та тэр хүний ч өмч биш, тэр хүн таны өмч ч биш, тэр хүний эхнэрийхээ өмч нь биш, эхнэр нь ч тэр хүний өмч биш. Урсах ёстой энерги л урсах ёстой…

  4. 28tai zaluu says:

    Uu neg ih bitgii too gol uur shine haritsaa zaawal vssgej ybah heregtei. Tehgvi bol naad hugiin shalig chmg belen hvvhen gej hardag nobshdoo hairtai durtai bolchwol yah yum? Chi l zobno. Tiim bolhoor uur uur zaluustai len dalangvi bj bolzoond ybj shine taniliin hvreegee telee tehgvi bol 30 garhad gants bie chigeeree l bn shv. Ydaj showdah yed naad hogiin nobshdoo olzlogdood oir habiin uur shine taniluudtaigaa uchirah bolomj haagdaadch bgan bilvv

  5. a says:

    Odoo boli boli. Ur huuhedtei jinhene er hun bol ger bulee l songodogiin sht. Tsagiin garz. Amidralaa bod! PS: 28 gedeg ch saihan zaluuhan bn da. Chinii nasan deer baisan bol yun nohortei zaluutai suulreh, zugaatsaad l zugaalaad l uzeed l turshaad l yavahsan…

  6. que says:

    чамайг тоодог ганцхан хүнтэй тэгээ л салж чадахгүй байгаа юм байна шд. тэр нь чамайг бэлэн бор гэж хардаг. залуу нас чинь чамд гомдож байгаа байх даа. чи энэ бичиж байгаа шигээ нээх үхээнц сонирхолгүй хүүхэн байх. бүх юмаа эрс өөрчил

  7. unen says:

    chi uuriiguu khet undur uneleed baidag bolokhoos bish tiim mundag khuukhen bish um shig sanagdchikhlaa
    Chamaig gesen gants khun taaraldsan ter ni zugeer l khaaya untakhaas khetrekhgui chamaig songoogui
    Zugeer amidralaa boditoor khar bitgii uuriiguu khet urgumjil

  8. Gerel says:

    Inga үнэн хэлж. Би бас чамаас нэлээд эгч, нөхөр хүүхдүүдтэй. Чиний насан дээр хэзээ ч ийм харилцаанд орохгүй байсан. Нөхөр маань олон удаа гомдоосон ч өөр хүнтэй явах тухай бодож ч байсангүй. Харин гэр бүлтэй 1 залуу гарч ирсэн, их л тэвчээртэй удаан эргүүлсэн. Сайн ч, сайхан ч залуу. Сүүлдээ дасаад, харьцаанд орсон. Өөрөө эхнэр хүн их зүйл ойлгосон.  Нэгт, эрэгтэй хүн хэзээ ч гэр бүлдээ хайртай. Би ч бас нөхрөө ийм гэдгийг ойлгосон. 2т, хүний 2дагч байж би өөрийгөө хүндлэхгүй байгаагаа ойлгосон. Яг л хулгайч шиг санагдсан.  3т, нэг өдөр зүгээр л шийдээд харилцаагаа зогсоосон. Ингээл яваад байсан бол чам шиг удах байсан байх. Одоо хааяа үгүйлнэ, гэхдээ өөртөө хүндлэлтэй, зөв амьдарч байгаадаа сэтгэл амар, тайван байна.  Үзэх юмаа үзсэн л бол, буруу гэдгээ ойлгосон л бол хугацаа битгий алд. Нас залуу сайхан байгаа дээрээ зөв амьдар. 

  9. PARTIZAN says:

    Үл таних эмэгтэй кино санаанд ордог байнашд хэхэ

  10. dorlig says:

    hen negnees salahiig husvel oor negneer orluuldag yum. tegehgui bol chi salj chadahgui. oor ereer heseg orluulj bgaad burmoson salsniihaa daraa ter orlogchoo ch bas haya. tegeed shine amidral ehelne dee, hania huleej bish haij ol. archaagui doroi humuus huleedeg.

  11. inga says:

    Би чамаас нэлээн олон насаар эгч хэрэв би ганц бие бас ийм залуу байсан бол хэзээ ч өөр бүсгүйтэй залуутай болзохгүй байсан шүү. Ийм үзэл бодолдоо тууштай учраас би одоо ганц бие биш байгаа байх. Сайн бод эмэгтэй хүнд үнэлэмж өөрийн бодол хүмүүжилдээ үнэнч байх шиг сайхан юм хаа ч байхгүй. Чи яг үнэндээ үнэгүй хааяа хүслий нь хангадаг бэлэн бор шиг л тэр залууд харагдаж бгаа.

  12. зочин says:

    Хүн чамайг хүндэлж хайрлахгүй зугаа болгож байхад чиний хийморь сүлд ямар байх нь ойлгомжтой,Эхлээд өөрийгээ хайрладаг байж хүнийг хайрлана шдэ.Чам шиг өөрийгээ золиосолж бусдын эрхэнд явдаг хүнийг хэн хань ижлээрээ сонгох вэ дээ.

  13. Нээрээ says:

    Алдаатай биччихэж. “Дандаа эхнэртэй өөрийг нь хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлахгүй хүнтэй уулздаг.” гэж бичих гэж байсан юм.

  14. Нээрээ says:

    Юу гээч? Чи 28-тай гэхэд яг 48-тай эмэгтэй шиг хандлагатай байна. Ээ дөнгөж 28-хан нас шүү дээ. Чам шиг санхүүгийн талаар асуудалгүй ч гэсэн хайр сэтгэлийн тал дээр асуудалтай олон эмэгтэйг би мэднэ. Дандаа эхнэртэй өөрийг нь хэзээ ч чи сэтгэлээсээ хайрлах уулздаг. Уулзахад мөнгө төгрөг зарцуулах шаардлагагүй, бараг өөрөө даачихдаг хүүхнүүдэд дуртай залуусын нэг л байна. Эрэгтэй хүн өөрийг нь эр хүн гэж мэдрүүлдэг эмэгтэйчүүдэд зөн совингоороо дурлаж, халамжилж, өөрийн болгохыг хүсдэг юм шигээ. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүн гарч ирнэ. Хүний нууц амраг байж амьдрах огт утгагүй байгаа биздээ. Баяр ёслолоор хамт байхгүй, гунисан зовсон, жаргасан үед хуваалцахгүй. Бие махбодийн агшин зуурын жаргал эдлүүлнэ үү л гэхээс чанга тэврээд шанхан дээр нь чинь үнсэхгүй. Зориглоод наад утгагүй харьцаагаа дуусгавар болгоо.

  15. hhhhhh says:

    Bolison ni deerdee tgj bgd ooroo bs jiremsen bld hotsroh gj bgan. Ooriigoo unelj oortoo taarah hunee olj awsan ni dr bhoo, tglee gd bs het yaraad yahaa aldsan yumtai ochij niileed hool undiig ni beldej guiw. Tewcheertei bhd chmd tohiroh zaluu garch irne dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.