Эрчүүд өчигдөр оройг нэгэн сайхан бүсгүйтэй өнгөрүүлсэн ч гэлээ анхны үнсэлтээ түүнээс илүү тод санадаг гэж Торонтогийн их сургуулийн сэтгэл зүйчид тодорхойлжээ. Канадын сэтгэл судлалын байгууллагын дарга Ребекка Тодд “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс хүүхэд насныхаа үйл явдлыг тийм ч тодорхой санадаггүйг хүн бүр мэднэ.
Гэхдээ анхны үнсэлтийг хэзээ ч мартдаггүй. Яг л өчигдөр болсон мэт санагддаг. Бид тухайлбал, анхны үнсэлтээ мэдэрч байсан үеийн холбогдолтой зүйлсийг харахаар тэр гайхалтай дурсамж төсөөлөгддөг” гэжээ. Тэрбээр Манчестер, Калифорний их сургуулийн эрдэмтдийн судалгааг харьцуулж ийм дүгнэлтэд хүрсэн аж. Ребекка Тоддын ярьснаар эмэгтэйчүүд анхны үнсэлт, анхны шөнөө эрчүүдийг бодвол харьцангуй олон удаа санадаг.
Зарим бүсгүй бүр нөхөртэйгөө байхдаа ч анхны залуугаа төсөөлдөг гэнэ. Ребекка Тодд “Эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа нь анхны үнсэлтийг санах талаар бараг л ижил. Гэхдээ бүсгүйчүүдийн сэтгэл хөөрөл эрчүүдийг бодвол их учраас хамгийн чухал үйл явдлыг дурсан санахдаа илүү байдаг” гэжээ.
Мэдээний эх сурвалж: http://time.mn:81/17185
1 Comment
Za estoi khudlaa shuu bi lav ankh khentei unseltsnee sanadaggui 10 jild l okhiduudtai unseltsej bsan kharin untsnaa boi sanadg……………….kkk