Сайн байна уу. Би одоо 22 настай жирийн нэг оюутан. Үрийн зулай үнэрлээд 3 сар болж байна. Өөрийн амьдралаа та бүхэнд өгүүлхээр шийдлээ.
2 сарын 14… Энэ өдөр анхны найз залуугаасаа салсан болоод ч тэрүү их дургүй байдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн Валентины орой би нөхөртэйгээ танилцсан. Би угийн эрчүүдэд итгэдэггүй, өөрийнхөө амьдралыг өөрөө л босгож зорилгодоо хүрнэ гж боддог байсан. Тэр тусмаа баранд танилцсан болоод ч тэрүү анх түүнийг юман чинээ тоодоггүй хааяа л нэг уулздаг байв. Сарын дараа тэр надад үерхэх санал тавьж бидний харилцаа эхэлсэн. Би зөвхөн хийх ёстой юмаа хийгээд хичээлдээ л их цаг зарцуулдаг байсан болхоор эрэгтэй хүнээс их төсөөрсөн байлаа.
Анхандаа түүнтэй уулзахад зүгээр л сонирхолтой санагдаж бага багаар шохоорхсоор бидний харьцаа улам гүнзгийрч эхлэхэд бид санаандгүй хүүхэдтэй болсон байсан. Тэр надад хайртай гэдэг байсан ч би тэр хүүхдийг төрүүлхийг хүсээгүй. Энэ чинь миний сонгох амьдрал биш, тэгээд ч энэ хүнийг би сайн мэдэхгүй байж юун гэрлэх хүүхэд гаргах хэмээн бодож сайтар ярилцаад бид хамтдаа хүүхдээ авхуулсан. Мэдээж аборт надад маш хүндээр тусаж нэг хэсэгтээ би түүнтэй уулзаагүй. Энэ чигээрээ дуусвал дуусаг гэж бодож байтал тэр надаас яасан ч салж чадахааргүй хайртай болсон энэ тэр гэсээр байгаад эргээд нийллээ. Бид урьдныхаасаа илүү дотно болж би ч түүнд хайртай болж байгаагаа мэдсэн юм. Гэхдээ бидний үерхэл дандаа сайхан байгаагүй л дээ. Бид 2 хоорондоо их төстэй зантай болохоор нэг маргалдахаараа бүр салах дээрээ тулаад хэд хоног уулзахгүй байжийгаад уулзхаар бүр ихээр бие биенийгээ санасан хүссэн хүмүүс уулздаг байлаа. Байнга л хамт байж нэг нэгэндээ улам ихээр ууссаар байгаад нэг л мэдэхэд бид дахиад хүүхэдтэй болсон байлаа. Бид 2-лаа нас залуу амьдралд бараг л хөл тавьж байгаа болохоор яахаа мэдэхгүй их олон хоног бодсон. Бие биедээ хичнээн их хайртай ч гэсэн энэ бол маш том хариуцлага гэдгийг сайтар мэдэж байсан ч би хүүхдээ гаргахыг хүссэн. Магадгүй энэ хариуцлагаас зугатах тусам цаанаасаа болох юм болж надад ирэх ёстой үр минь дахин дахин ирээд ч байгаан билүү, намайг сорих том шалгуур ч юм билүү гэж бодон хүүхдээ төрүүлхээр шийдсэн юм. Гэтэл намайг 4 сартай байхад тэр надад гадаад явж сурах гэж байгаа тухайгаа хэлсэн. Энэ надад маш том цохилт болж ингээл 1-раа үлдэх нь гэж бодон бухимдсандаа түүнд уурлан хэрэлдэж бүр салах дээрээ хүрсэн. Бараг 7 хоног салсан байх. Тэр бүх хугацаа миний амьдралын хамгийн хар бараан өдрүүд,эрчүүдийг үзэн ядаж амьдралаас уйдаж байсан ч хүүхдээ л бодон шүд зууж байсан.
Манай гэрийнхэн бөөн юм болон намайг хичнээн эсэргүүцсэн ч хүүхдээ авхуулсан нь дээр гэсэн шийдвэрт хүрсэн. Харин ээж минь л бидний төлөө их шаналж түүнтэй уулзан ярилцаж удалгүй тэр надаас уучлалт гуйн эргэж ирсэн юм. Ингээд бид удкуу гэрлэн тэр минь ч сурхаар явсан. Түүнийг явсны дараа би өөртөө бараг зав өгөлгүй хичээлдээ явсаар байгаад л төрсөн. Манай нөхөр одоо сарын дараа ирэх гэж байгаа. Намайг төрөхөд утсаар ярин хажууд чинь байж чадаагүйд уучлаарай гэж уйлж байсан. Бидний хайрын дэлбээ болсон бяцхан охиноо хархаар би одоо маш их жаргалтай болдог. Тэр үед олон зүйл тохиолдож байсан ч ийм хөөрхөн хүүхдээ авхуулах талаар бодож байсан даа хааяа бүр өөрөөсөө ичдэг гээч. Харин одоо миний санаа зовоож байгаа асуудал бол бид биедээ үнэнч байж чадах болуу гэдэг л байна… Би дараа жил сургуулиа төгсөн нөхөр дээрээ очих санаатай байгаа. Хүмүүс ямарч хүн сексийн харьцаагүй бүтэн жил ч болж чадахгүй гэлцэх юм… Бидний хувьд жил гаран хол байх болно. Энэ бүх хугацаанд яаж ямар аргаар 1.1-ндээ үнэнч байх вэ? Хамгийн гол нь итгэл гэх ч энэ амьдралын эрээн бараан түүхийг сонсохоор эр хүнд итгэх итгэл минь юу ч үгүй алга болох юм. Түүний тэвчээр алдарсныг мэдэх л юм бол миний хайр унтрах байх гэдгээс би айж байна. Хамгийн хэрэгтэй хэцүү үед минь хажууд байж хань нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй болхоор түүнээс амархан хөндийрөхвий гэхээс л айж байна… Хэрвээ та миний оронд байсан бол яах байсан бол???
cekc.mn дээр ирсэн захидал
18 Comments
Az jargal husie ee… tsagaa tulahaar hunees mash ih tevcheer… Chadvar gardag yum shuu… chinii amidral busdiinhtai ijil bj bolno… ugui ch bj bolno… hun hunii amidral uur shuu dee
öýýãèéã äýìæèæ áàéíà íàäàä áàñ èéì þì òîõèîëäîîä áíà áè ÷àìààñ çºí人 ýã÷ þì áàéíà áè áàñ á¿õ þìûã ìóóãààð áäîîä áàéõ þì íýðýý íàäàä ÿìàð ÷ õîëûí áîäîë àëãàà ÿºãààä ÷ þì áý ººðèé㺺 ìàø èõ ¿çýí ÿäàæ áàéíà.
та 2 үнэхээр л бие биедээ хайртай юм бол юуг ч бсан тэвчих л болно чи өөрөө яагаад болоогүй юмыг болгох гээд байгаа юм шиг төсөөлөөд бичээд байгаа юм хөөрхөн охинтой болчихсон залуухан хосууд чинь өдийд муу муухай юм ярих нь битгий хэл бодох ч завгүй жаргалтай байдаг биш бил үү бид 2 бие биенээ хуурах байх амьдралын чухал үед хажууд байгаагүй болохоор хайрлахаа болих байх ч гэх шиг сонин сонин юм бичсэн байх юм бид 2ын хүү төрж байхад нөхөр минь өвчтэй өөр хотод явж чадахгүй эмлэгт хэвтэж байсан тэр үед би хурдан хүүгээ гаргавал нөхөр минь баярлаад хурдан эдгэнэ гэж бодож хүсэж л байсан болохоос энэ явж чадахгүй хэвтрийн хүн болчлоо хүүгээ төрөхөд байгаагүй юм чинь сална гэж бодож байгаагүй одоо болтол бид 3 жаргалтай миний нөхөр хүүдээ хамгаас хайртай халамжтай сайн аав хөл ни ч зүгээр болсон 3 удаа хагалгаа хийлгэсний эцэст бид одоо тийм ч хөгшин хүмүүс биш 30л гарч явна чи өөрөө сайхан амьдралыг хүсэж сайн юм бодож байгаа зүйлээ чамладаггүй бол бүх юм сайхан байж болно шдэ чиний найз залуу чамайг хаяагүй л бна шдээ чиний бичснээс харахад чи өөрөө харин холын бодолгүй ухаан муутай юмыг дандаа муугаар боддог охин юм шиг санагдчихлаа ийм жаахнаасаа амьдралд шантарч байж яж цаашдаа амьдрах юм бэ нөхөр чинь гадаадад сурна гэдэг сайхан боломж хүн болгон тэрэнд чинь хүрэхгүй шдэ бие биендээ итгэж дандаа сайхан юм бодож яв та 2т хүнээс тусламж эрээд байхаар проблем байхгүй бна энэ бол амьдралд байдаг л зүйл сайхан амьдраарай
дэмий юм яриад байx юм би лав л эxнэрээсээ өөр xүнтэй xолбоо тогтоолгүйгээр 6 жил орчим xүний нутагд байж л бан энэ чинь өөрөөс чинь xамаараx зүйл байдаг юм. бусдийн дэмий үгэнд итгэx xэрэггүй
hun tesehee hurvel tesdeg yum aa. uneheeer ta 2 biye biyendee hairtai bol tesneee. hairtai bol tuuniigee huntei yavsan ch zuv oilgooroi za.
санаа зоволтгуйээ найзаа та2 xоорондоо л xайртай бхад болно та2 дундаас тийм хөөрхөн амитан гарсан бхад юун тийм юум бодоx бэ би нөхөртэгээ 2 жил хол бсан 1дээ итгээд xулээж бай эр хун тэвчидгүй гэдэг худлаа хуний өөрөөс н болдог асуудал санаа буу зобоо нзаа амжилт
би сургуулаасаа чолоо аваад шууд нөxөрлүүгээ ываx байсан
tiimee bi ch gesen naizaasaa hol baigaad jil garui bolj teren deeree l hurdan ochihiin husel muruudul ITGEL BAIHAD HAIR IRDEG UM bi tuundee itgedeg ter maani ch nadad itgedeg za tegeed saihan sex hiimeer sanagdaad huntei untmaar sanagdsan ch hussen hunteigee untahgui bolohoor hun yamar ch tashaal abdaggui um tegeed ch hol baigaa bi zubhun hairtai zaluugaa bodoj yabdag bolohoor tiim sex hiih tuhai bodogdohoo bolichihdog um bnlee tegeed bas er hun sex-gui amidarch chadahgui gedeg bol hudalaaa zuil zubhun chi uuruu itge tuundee. bitgii uuruu sanaa bodoldoo hii um bodoj tusuul ter chin chamd muu
nemj helehed hol amidrah hugatssnd eldbiin yria chih delsdeg l yum uuliin mod urttai boginotoi olon hyn dund sain ch bii muu ch bii sain muu hymyysiin yrisan yriag bitgii yg bolgooroi chinii naizuud helsen ch itgeed baih hereggyi ted zygeer l sain hynii dyr esgej baigaan chi zygeer l hairtai hanidaa l itge hairla halamjil tegeed l ta nar saihan amidarna daa
Sainuu ohin min!Ene odriin mend hurgeye.Bi ch bas chamtai adil naiz zaluugaasaa neg jil hol bn.enenees udaan ch bh bh.gehdee hunii hair setgel yun deer togtodgiig medhuu?gants cekc deer bish biye biyenee gesen haluun itgel deer togtdog yum.chi negent ter huniig hairlaj huuhdiig ni gargaj amidarlaa zoriulhaar shiidsen bol itgelee ch bas ug l du.hezee ch nudeeree haraagui yumandaa bitii itgej bai.Nadad bas ergelzeh hetsuu uye ih l bdag.gevch bi bodoj bodoj odoo oilgoson.huniig hairlana gedeg omchloh bish yum bilee.huniig barih tusam yasan iisen gej shalgaah tusam ta 2iin haritsaa hair ganhana.ternii orond zugeer l itge hairla.muuhai yum bodoj muu sanaa gargaj yer bolkue.amidral chin saikhan shde hairaas hair l torno.huuhed gargalaa geed ooriigoo hayaj bolku shuu.bolovsruulhiin hajuugaar gadaad baidaldaa anhaarj bgarai.Chinii amidrald ,ta 3t hamgiin sain saikhan buhniig huseye!Onor otgon ger bul bolooroi:)
Sain baina uu cekc.mn-iig unshij bui ohid huvguud, zaluus busguichuud, ah egch naraa.
Odoo mini bichij bui zuil ene ohinii asuultad hariulahiig zorisonguie.
Harin ene ohintoi tohioldson yavdluudiin tuhai mash ih sonsoj mederch, harj uzej baigaa bolhoor uurin sanal bodloo bichiheer shiidlee.
Ene bol BELGIIN BOLOVSROL, GER BUL TULUVLULT yum. Olon busguichuud, zaluuchuud huseegui huuhedtei boloh, abortond oroh, tuluvluugui huuhedtei bolj, uuneesee uudsen olon asuudaltai tulgarah yum. endees harahad mongolchuudiin BELGIIN BOLOVSROL, GER BUL TULUVLULT-iin tuhai medleg (“medleg” yag onoson zuv ner bish baij magad) uneheer muu yumaa.
end sdaikhan sex hiij bgd yawaach de yadiin zaluu nasand ikhiig uzekh heregtei shd e
Naizaa gantshan jil yu ch bishee uneheer ta 2 bie biedee uhaangui hairtai bol odoo gants bie biedee asar iheer itgeh l uldlee!
Itgel bhad hair muhuhgui huuralt bolohgui hun bolgon adilgui huleg bolgon joroogui neg hun gadaadad ochood huntei yavlaa gehed nuguu hun ehnertee unench bh jisheetei shuudee minii oilgosnoor bol tanai nuhur chine tiim ch muu zaluu bish yum bna za tegeed amjilt az jargaliig husiidee
Заавал бусдын үгэнд итгэж өөрийнхөө амьдралд цуу үг битгий оруул найз минь. Өнөөдөр чи итгэж чадвал маргааш та 2-ын амьдрал сайхан болно. Хэрэв хэн нэг нь тэгж итгэж чадахгүй элдвээр шалгаагаад л асуугаад л байх тусам л хүн эмзэг, хэврэг болдог юм. Чамд амжилт хүсье найз минь
huuhdee hezee bitgii avhuulj bai okhiduudaa. huuhed chin az jargal avchirdag yum
ODOO TANAI NZ MEDNE DEE U HELEHUV AMDRAL NEG TIM SHUU! BI CHAMAIG OROVDOJ BNA NZA!
hol bna gedeg hamgiin hetsuudee.
nerbee ta 2 bie biendee hairtai l bol hend ni ch hegniigee huurah sanaa torohgyi ee hymyysiin yridag hudlaa baidgiimaa bi nohorteigoo gerleed 10.aad jil amidarch baina ene hugatsaand hol baih tohioldol 2 udaa garch baisan barag l jil orchimiin hugatsaagaar gehdee bid 2 hen hendee ooroosoo ilyy haitrai itgedeg bolohoor iluu dutuu asuudal baigaagyi ee er hyn sexgyi udaan tebchdeggyi gej hudlaa shyy chi itgej hairla nohor chini chamaig iluu ih hairjaj hundleh bolno ta 2t amjilt hysie