Эмэгтэй хүн тийм амархан дурладаг юм гэж үү?

Энд захиа бичиж байгаадаа би өөрөө ч итгэхгүй байна. Та бүхэн өөрийн бодол санаагаа бичээрэй. Би гэж хүн өдий 27 нас хүртэл амьдрахдаа зөвхөн сайн мэргэжил сайн ажил байхад бусад нь болно гэж бодож байсан. Гэхдээ хүний амьдралын жам ёсоор нэг л өдөр дурласан бас хайрласан. Үнэхээр чин сэтгэлээсээ хайрласан.

Гэхдээ би түүнийгээ алдсан. Яагаад гэвэл хайртай боловч орхих шаардлага гарсан. Тэр маань Христийн шашин шүтдэг. Үнэхээр чин сэтгэлээсээ бурхан, итгэл сүм гээд л явдаг. Би бүгдийг зөвшөөрч байсан. Яагаад гэвэл нэгдүгээрт миний хайрт ямар шашин шүтдэг нь надад хамаагүй санагдсан хоёрдугаарт христийн шашины үзэл санаа надад буруу санагддаггүй.

Гэхдээ тэр маань заавал итгэгч хүнтэй хамт амьдрах ёстой гээл намайг орхиод явчихлаа. Би хичнээн уйлж дуулж гуйж байгаач хүлээж авдаггүй. Хамгийн сүүлд би одоо өөр хүнд хайртай намайг мартаад сайхан амьдраарай гэх юм. Үнэхээр эмэгтэй хүн салаад 40 өдөр болоход өөр хүнд хайртай болдог юм гэж үү. Бид танилцаад 6 сар болсны дараа тэр маань надад нааштай хариу өгсөн.

Тэрнээс хойш бүтэн нэг жил үерхсэн. Би салмааргүй, алдмааргүй байна одоо яах бэ гэдэг бодол надаас салдаггүй ээ. Үнэхээр би итгэгч болох ёстой бол ер нь түүнтэй хамт байхын тулд бүгдийг хийхэд бэлэн байна. Замбараагүй юм бичсэнд уучлаарай…

12 Comments

  1. Нараа says:

    Ямар хөөрхөн юм бэ? Сайн залуу бололтой

  2. kkk says:

    хахаха хар мал чи харин наад улс төрөө тэр бичдэг сайтанд нь бич

  3. zaluu says:

    Haraal idsen oligchin mini yuugaa hutsaad bgaan be chinii durlal hend hamaatain uls oron dampuuraad bhd chin naad al boovnii asuudalaa hol ochij huts ok

  4. Enhiin tsagaan tagtaanuud says:

    Minii medeh Христd itgegchid bugd sumtai…

  5. zaluuuuuuuuuu says:

    KVe teged l Hristed ni itgedeg bolchoochdee yu unchih geed bgan chmas xaxa ydaj dvr esgeed heden jil bolchihod l boloo n BISHV hmm Shaal amarhan sohitsuulchih asuudliig buun svr duulian boltol ni zoblon shanlal boltol ni hvndrvvleh yu bn Tolgoigoo jahan ajilulchihaach

  6. yag unen says:

    kkk-n heldeg yag unen, neg tiim sonin setgehuitei humuus Christian geed yavaad baidag, yarij baigaa ntr n ih hachin. Bas arhind orj baisan esvel aimaar yaduu amidarch baisan humuus bas bn

  7. kkk says:

    Sasind itgedeg geed sizotoi medrel yum shig bolcikson garuud l baidagstee tiim Amitand durladag chi uuruu bas jaakan yumtai bolj taarlaaa…………….kkkk

  8. архи says:

    архи хүүхэн хоёр их сайн эм болдог юм аа. чамайг барьцаалсан байнашдээ, итгэгч бол сууна итгэгч биш бол суухгүй энд чиний тухай огт алга. итгэгч эсвэл итгэгч биш гэсэн зүйл л яригдаж байна. чамайг огт хайрладаггүй юм байна. чи худлаа итгэгчийн дүр гаргавал насан туршдаа л зовно гэсэн үг. цаашид юу л гэнэ үү бүх дүрд чи хуурамчаар тоглох болно. сүүлдээ дийлэхээ болиод салдаг юм. хайран сайхан амьдралаа ингэж үрэх гэж дээ гэж бодно тэр үед хэн ч олдохоо байсан байна. залуу хүн байна наад хүүхнээ орхио өөр хүн олдоно

  9. зочин says:

    Чи хүчээр итгэгч бно гэвэл хэрэггүй  юм хийж бнаа гэсэн үг,Яг тэр найз шигээ шүтгэч байж та 2 таарч амьдрана шдэ.Аймаар итгэсэн хүмүүс чинь хэл яриа нь хүртэл өөрчлөгддөг юун хамт амьдрах.айдас төрмөөр юм билээ.Чиний хайр тэр байдлыг дийлэхгүй бололтой,чамайг сонгоогүй учир.Яахын бэ,болио тэгж бгаад мартана.Насан туршдаа христийн улаан итгэгчийн учрыг олж амьдрах хэцүү,үр хүүхэдээч бас тийм болгох гэж зүтгэнэ.Тэвчээд өөр охин сонгоорой

  10. BOLDOO says:

    Христийн шашинтан заавал христийн шашинтай хүнтэй гэрлэх ёстой гэсэн зүйл Христийн гаж урсгалд л бий байх. Европ, Америк, Ази, Австралиар дүүрэн Христ-Буддист, Христ-Шинто, Христ-Муслим хосууд байна. Харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх л асуудал бий. Наад залуу чинь насан туршдаа Шашнаа нэгт тавиад, чамайг 2,3-т тавих байх даа. Сонголт мэдээж чиний гарт. Сайн л бодоорой.

  11. Нээрээ says:

    Өө энэ Христэт итгэгчдийн солиоролуу. Чамд хэзээ ч бурхнаас илүү хандахгүй хүнтэй насыг барж яах гэсэн юм. Хаяж явсан болохоор нь л чи хайрлаад байгаа юм шүү дээ.

  12. fine says:

    het tuilshral, yawuulsan ni deer. chamaig husseneer ni bh yostoi gedeg bodoltoi etgeed bn, 
    suraggui, tag chig bol, ayandaa uilaad guigaad irne, ter ued ni bas huuguud yawuul. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.