Хаалттай өрөө байсан ч заавал цонх нь нээлттэй байдаг юм

Сайн байна уу? Намайг З гэдэг. 25 настай эмэгтэй. Гадаадад магистрын зэрэг хамгаалаад ирсэн юм. Би ажил хайгаад 1 жил болж байна. 100 гаруй компанид анкетаа өгч, 20 гаруй ярилцлаганд орлоо. Бүх шалгуурт нь тэнцээд шалтгалтан дээр нь хүртэл тэнцчихээд байхад л авахгүй юм. Ямар хүн авдгийг нь мэдэхээ ч байлаа. Ажлын туршлага ч гэсэн байгаа. Тийм ч өндөр цалин хөлс хүссэнгүй. Зүгээр л сурсан мэдсэнээ амьдрал дээр гаргая, ажиллая гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэйгээ хэлээд байхад л авахгүй юм. Нөгөө Жак Ма, амжилтанд хүрсэн хүмүүс 30 газраас татгалзсан хариу авсан шантаршгүй гээд байдаг минийх аль хэдийнээ давчихсан. Мэдлэг чадвар нь байгаад байдаг хийж чадна гэдгээ мэдээд байдаг илэрхийлээд байдаг яамар ч юм.

Ёстой л нээрээ янз янзаар л үзэж байна ярилцлаган дээр хурдан ярьлаа гэхээр нь удаан ч ярьж үзлээ, өөрийгөө магтаж ч үзлээ, доош нь жаахан дарж ч үзлээ. Ямар ч ялгаа алга. Хүний нөөцийн эсэн шидийн ном уншиж зөндөө бэлддэг. Одоо нээрээ ахиад хэд хичээгээд ажилд орж чадахгүй бол гадаад руу л гаръя гэж бодож байна даа.

Гэрийнхнийхээ ч ад нь болж дууслаа зөндөө олон жил сурч сурч ирчихээд ажилгүй анхиагүй гээд л найз нөхөдтэйгөө ч уулзахаа байсан хаана ажиллаж байгаа вэ л гэнэ. Ажилгүй гэж хэлсээр байгаад сүүлдээ бүр залхаад зайгаа барьдаг болж.

Танил талгүйгээр өөрийнхөө хүчээр ажил хайж зөндөө л явлаа. Ёстой үлгэр юм байна гэдгийг л ойлголоо. Өөрийгөө хөгжүүлж сурах хэрэг алга юм байна. Зүгээр бакалавраа төгсөөд хахуульныхаа мөнгийг цуглуулсан бол одоо ямар нэгэн газар ажилтай л байх байсан байх.

Хүн энгийн шулуун шударга элдэв янзын муу зуршилгүй байлаа гээд ер нь нээх хождоггүйн байна гэдгийг л мэдлээ. Гадаад руу л гарахаас ямар 2 жил ажилгүй байлтай нь биш. Жаахан орчуулга хийж мөнгө олж байгаа ч ямар насаараа ингэж явалтай нь биш.

Хүний нөөцийн менежерүүд үнэхээр таалагдсангүй. Хүнийг хүндлэнэ гэж байхгүй. Аягүй сонин тухайн хүн энэ ажилд тохирох уу мэдлэг чадвар нь таарч байна уу гэдгийг голчлохгүй тухайн хүний нөөцөд хэр таалагдаж байгаагаар нь бараг шийддэг юм байна. Тэгээд ч одооны ихэнхи компаниуд дөнгөж төгссөн ажлын туршлагагүй залуучуудыг бага цалингаар ажиллуулж байнга сольж байна. Нээх тогтвор суурьшилтэй ажиллах хүн хайдаггүй юм шиг санагдлаа.

Хүний нөөцийн менежерүүдээ ажилдаа сайн мэдлэгтэй хүмүүсийг аваачээ өөдөөс чинь худлаа инээж, мар мар хийсэн худалч хүмүүст яасан дуртай юм бэ? Бас өөрөөс чинь илүү боловсролтой хүн байсан ч атаархалгүй хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй.

За тэгээд ажилгүй байлаа гээд ямар ч байсан амьд байхад нэг л өдөр амжилтанд хүрнэ гэж итгэж байна. Би хэдийгээр одоо ингэж ялагдаж явж байгаа ч хэзээд ирээдүйгээ эерэгээр төсөөлдөг. Эерэг бодолтой хүн. Бүх юм сайхан болох байх гэхдээ Монголд ажиллахгүй юм байна гэдгээ л мэдлээ. Одоо анкет явуулъя гэсэн ч явуулах ч газар үлдсэнгүй. Өөрийнхөөрөө хүнээрээ байхад бурхан харж байгаа. Над шиг ажил хайгаад шантраад гутраад явж байгаа залуусдаа хэлэхэд амьдралд хаалга нь хаалттай өрөө байсан ч заавал цонх нь нээлттэй байдаг юм. Болох байлгүй…

29 Comments

  1. hmmm says:

    chamd uurt chin l asuudal bna daa. minii medeheer baklavar avaagui hun mongoliin top companii marketingiin albanii darga hiigeed zahiral ni setgel hanguuluun yavj bsan. bi uuruu 2006-2012 hurtel 4-n ch tomoohon company-d yariltslagand orohod tentseed ajild orj bsan. chamd uurt chin l asuudal bna daaa

  2. ajiltai negen says:

    Bi olon ulsyn baiguullagad ajilladag. Manaihaas zarlasan ajlyn bairandvgadaadad tugssun mundag humuus urgudul gargadagch mash tsuuhun n tentsdeg. Teheer neg yum heleed baigaa gesen ug bizdee.

  3. Monhuu says:

    Монголд хөгжиж байгаа Ардчилал бол боловсрол оюун ухаан, мэдлэг чадвар дээдэлдэг хөгжүүлдэг ардчилал биш гэдгийг ёстой арьс махаараа ойлгож дээ. Тэгж зовж гадаадад их дээд боловсрол эзэмшиж байснаас энд СУИС гэж дампуу газар орж хэдэн жил архидаж шоудаад, ганц 2 дуу дуулж МУСТА болчихсон бол харин ч давгүй амьдарна. Хэрэв чи эрэгтэй байсан бол бас эрдэж ном хөөсний хэрэггүй яаж ийж, хүнээс мөнгө зээлээд өр тавиад ч хамаагүй УЛСЫН НАЧИН болчихбол болоод л явчихна. Ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ. Эрдэм мэдлэг, боловсрол цаашаа дуу хуур наашаа хошин шог бүр дээшээ, бөх бол бүр сайдын сэнтий хүртэл дээшээ….

  4. Bb says:

    Yag unen iim l bgaa yostoi nowsh yum bnalee 2 jil ajil haij bna hamag gazar anketee boglo ogloo zarim n yariltslagad duudlaa ergeed yariy ged l bhgui tag yostoi buhiin doodhiig haraad turj uhne gehcheer bolj bnadoo suuldee bur mergejleeree bus oor ajil ol hiideg ch yumuu gj bodoh yum uneheer amidrah itgel alga, tsarai zus ch gsn dajgui l gj boddog, gazruud hudlaa material burduulj awah gj l anket tsugluulj awdag yum bnalee hudlaa urdaa baahan zuzaan anket owoolchihood l zaraa dahin dahin tawiad bdag yum bnalee shal hudlaa sda, gadagshaa garay doo nowsh gj

  5. zaluu says:

    Naad alaaraa ajild orooch

  6. ajil says:

    emegteid heljed 7 jilin omnoh niigem odooni 2 oor bolson 7 jiliin omno huviin bitgii hel torin alband haalgagui ordog bailaa

  7. Erja says:

    Чи ер нь нилээн царай муутай гар юмаадаа янз нт
    Ь дээр бичсэн гхрууд ч тэр ялгаагүй гамшгийн царайтай нөхдүүд байх. Хичнээн ухаантай байгаад одоо царай хардаг цаг шүүдээ чамтай хамт ярилцлагад орсон ухаан нь чамайг гүйцэхүй ч царай нь арай илүүг авна шдээ яаж ч бодсон, эмэгтэй битгий хэл эр хүнийг ч тэгэж байна, ямарч газар байгуулагтаа бүдүүн царай муутай хөгшин хүүхэн авахгүй биздээ, нүүр ам гадаад төрх өмссөэ зүүсэндээ анхаарал тавь

  8. Emegtei says:

    Amidraldaa 3n udaa zariin daguu anketaa ugch ajild orj baisan. Mongoldoo. Ehnii 2 deer ni bi dotoodod huviin surguuli tugssun baisan 3 dahi deer ni masteraa gadaadad hamgaalsan baisan. Ner hundtei sain ajil olgogchid bol yamar ch ariin haalgagui avdag yum shuu. 2002 ond, 2006 ond daraa ni 2010 yag l bor zurheeree shalgaruulaltan orj  baisan. Surhii tansaglaad bhgui ch dundaj tuvshind amidraad l baina daa. Mongol hursunduu buu esvel busdiin dor ajillaj chadahgui hun bol uuruu businesee hiigeech. Ajilgui 2 jil suuhdaa yaadgiin. Hmmm archaaguil ba daa.

  9. kkk says:

    ene zovlong amssan gadaadad phd hurtel hamgaalj ireed ajil haigaad cv ogood shalgalt ogood tentslee geed yariltslaga avdag teged l avahgui teged bur zalhaad olon ulsin baiguullaga l daa zahirlig ni huleegeed shuud uulzaad yamar uchraas avaagui yum gej asuusan chin zahital ni minii cv ih ch haraagui bsn kkk tegeed cv hataad gaihaad yahad avaagui bol boloo geed shalgaltandaa muu bsn yum bolov uu geed shalgaltin material hun duudaj haraad hamgiin ondor ni bn sh see geed gaihaad tegeed shuud ajild avaad margaashnaas ni ajildaa orson nogoo yariltslaga avj namaig unagaasan 2 hun minii deed ahlah yum bn lee tegeed ajildaa orood bj bsn neg ih ondor bolovsroltoi mundag hun cv ogson shalgaltandaa ih sain bsn geed yaraid bsn chi yum bn sh dee geed ajiltad ni yaraid bsn tegheer minii bodloor zarim neg hun bairaa aldah vii gej aisan biz dee tiimees shuud zahitaltai l tul 

  10. Зүгээрээ Амжилт хүсье says:

    Сайн байна уу зүгээрээ угаасаа манай нийгэм тийм. Ер нь аливаа байгууллага авах хүн нь тодорхой байдаг юм байна лээ. тэгээд худлаа нээх хүн шалгаж авсан материал бүрдүүлэх гэж л тийм ярилцлага сонгон шалгаруулалт зарладаг юм шиг байгаа юм. Яг гадаад хүнтэй байгууллага гадаад хүн ярилцлага хийвэл шал өөр манайхан бол худлаа л юм байна лээ. Би өчнөөн олон ярилцлаганд орж байсан. Ярилцлаганд орж байхад гайхаад л үнэхээр мундаг гээд байдаг тэгээд сүүлд нь уучлаарай тань шиг ийм хүнийг манайх авахаар та удахгүй дэвшээд өөр ажилд орчих байх уучлаарай ч гэж байсан хүн таарч байсан. Яамаар ч юм бэ дээ. Гэхдээ ингэж яваа зүтгэлийг чинь бурхан үнэлэнэ ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Битгий шантраарай.

  11. hi says:

    Mongold bol hetsuu shuu dee. gadagshaa garsan deer dee.

  12. яяя says:

    одоо хямралын жилүүд шүү. Гадагшаа гараад ч нэмэр бага. Дэлхий даяараа хямраад байна.

    Монгол хэцүү байгаа ч хөгжинөө компаниа сайн судал ойлго мэдэр

  13. Pepe says:

    Odoo tsagt zus tsarai, umsuj zuussen, edelj hereglej baiga yumaaraa uralddag boltsiishdee, heden ond amidraad bga yum be. Gadaadad bol uur l baih, mongold iim boltsiishdee, odoo gadaadad sursan hunii too ajil olgogchdoosoo ih boltson. Chi tiim lag yum bol buh talaaraa bas lag baih yostoi. Unj baigaa mashinniig chin hurtel hardag bolson. Chi bol tsarai muutai, buduun, nokia barisan uhaantai huuhen baina gej oilgoloo. Zuv uu? Odoo baiguullaga chin tsarai saitai huniig medlegees ni gadna hardag bolson

  14. rok says:

    lol чи тийм аймаар царай муутай юмуу

  15. baagii says:

    Монгол нээрээ үнэн лойсон газар шүү. Хүний нөөцүүд хүний чадварыг биш хэрэгтэй хэрэггүй олон цаас/диплом сертификат/ нэхнэ. Тэгээд хийх ажил нь эднийхээ хаана нь ч хүрэхгүй энгийн юмнууд. Тэгээд хүний нөөцүүд гэж хаанаасаа олоод яг адилхан дугүй шиг тэнэг пизда нар авчраад тавьсан юм байгаан бүү мэд. Бүрэн эзэмшсэн юу юу гэнэ үү Билл Гейтсээс ч өндөр шаардлагатай. Цалин нь аяга будаа ч авахааргүй. Хүний нөөцүүдийг би үнэхээрийн гайхдаг. Хэлэх үгээ барсан барсан. Гэхдээ одоо ажил хийж л байна. Орсон ажил маань хөгжиж дэвших зам нь бүдэг л юм. Авьяас мэргэжлийн оршуулгын газар гэж Монголыг л хэлэх байх.

  16. сувдлан says:

    тийм шүү хүний нөөц гэж байгууллагын ажлаасаа ч амьдарлаас ч тасархай хүмүүс байдаг санагдсан. Хамаатан садан голцуу хүний нөөцөөр ажилладаг бололтой. Байгууллагынхаа онцлог, ажлын байрныхаа ажлын хуваарийн талаар анхан шатны мэдлэггүй хүмүүс хүний нөөцийн номоор хэдэн асуулт асуугаад ажлын чадвар илрүүлж чадах уу, Би ч бас монголдоо шилдэг дээд сургуульд баклавр төгсөөд тухайн үедээ нар хүндтэй том байсан компанид мэргэжлээрээ ажлын амжилттай ажиллаж ажиллаж байхдаа магистр төгссөн. Тэгээд хэдэн жил ажиллаад өөрийгөө хөгжүүлэхээр гадаадад бас 2-3 жил сураад, амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болоод ахиад 2жил өнжсөн. Тэгээд ажилд орохоор төрийн болоод улсын хувийн компаниудад анкетаа явуулсан. Төрийн албаны шалгалт ч өгч өндөр оноогоор тэнцсэн. Гадаад хоёр хэлтэй, 30 настай ажлын 6 жилийн туршлагатай байсан. Танил талаас бусад бүх болзол хангагдсан байсан болохоор ажилд орох итгэл өндөр байлаа. Тэгээд анкетаараа бүх газарт тэнцэх хэрнээ ярилцлагандаа тэнцэхгүй байсаар 1 жил өнгөрөөд сүүлдээ гэр бүлээрээ ахиж гадагшаа ирсэн дээ. Энд мэргэжлийн биш ч оффисын ажил 3 жил хийж байна. Ажлаараа болон ажлын байран дээр биеэ авч явах байдал хүнтэй харьцах чадвар бүх зүйл боломжийн түвшинд үнэлэгдээд явж байгаа. цалин ч амьдралд хүрэлцээтэй, ажлын цаг ч нормоороо. Монголдоо ингэж ажиллаж болохгүйг гайхах юм даа.

  17. zaluu says:

    Sain uu, Zahidliin ezen yamar meregjileer ajil haij baigaan?
    borluulaltiin manager esvel mon mechanik-aar togsson er em hamaagui haij baigaa shuu, holbogdooroi. Mechanik zaaval deed bh ch albagui. mongolzaluu06@gmail.com

  18. unen says:

    uursdiiguu gadaadad master kiisnee ikh yumand bodson unendee oligtoi sursan yumgui kuntei ayataikhan khariltsaj uuriiguu oilguulak chadvargui yumnuud bdag tednii neg l biz
    Odoo gadaadad tugssun kun ucnuun bolcikson zugeer ted nar dotroo yalgarc bj ajiltai bolno

  19. Тийм шүү says:

    Сайн байна уу? Адил нэгэн байноо. 30 хүрч байна. Гадаадад сургууль төгсөөгүй ч дотооддоо хамгийн нэр хүндтэй сургууль төгссөн. Дунд түвшний ажил дундаа завсарлагатай хайгаад 5 сар болж байна. Миний хувьд ажлын туршлага бага, хэлний мэдлэг дунд. Тийм болохоор гомдоллох зүйл бага.Гэхдээ болно л гэж боддог ирээдүйд өөрийгөө УИХ-ын гишүүн нийгэмдээ нэр хүндэтэй хэрэгтэй хүн болно гэж төсөөлдөг. Амжилт хүсэе цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй.

  20. зочин says:

    Танил талаараа хурдхан ажилд ороо,сурсан мэдсэнээ гууль болохоос өмнө нэг газарт ороод амжилт гаргахыг бодсон нь дээр биш үү.

  21. hoho says:

    Ene MglausCom-g oilgomjgui, emh tsehtsui bichvereer n GegeenCom bn gedgiig medlee

  22. xxx says:

    hr-ийн хэлдэг үнэн, хүний нөөцтэй нь уулзах хэрэггүй. бас чи дэндүү ёсорхог яриад байдаг байж магад. эсвэл гадаад үзэмжиндээ анхаарах хэрэгтэй юм болов уу.

  23. Залуу says:

    За сайна уу.Би ч гэсэн сүүлийн 2 сар шахуу ажил хайж бэдэрлээ.Би чам шиг гадаадад сургууль төгсөөгүйч монголдоо урдаа барьдагт нь төгсөж байлаа.Нас 30 хүрчлээ.Ёстой худлаа юм гэдгийг би бас биеэрээ мэдэрсэн.Юу ч мэдэхгүй байж хачин хачин асуулт асуугаад л хүн үнэнчээр бөгөлсөн анкет харчаад ганц үгэнд өө гаргаж маанагтаад л.хэхэ.Би хангалттай хийж чадах ажлыг чи чадах уу гэж асуугаад л.Тэгээд шаардлага тавьж тавьж нэгэнд нь орох гэтэл 3 сар дагалдан 70% цалинтай ч гэх шиг.Тэгээд 100% цалин чинь хэд вэ гэтэл бүх юм нь хасагдсаар байгаад гартаа 300.000 авахаар байгаан.Арай ч дээ 1 сар үхтэлээ зүтгээд 300.р би яаж 2 хүүхдээ тэжээх вэ.
    Чи гадагшаа гараа.Эргэлт буцалтгүй.Монголд амьдрах боломж улам байхгүй болоод байна.Би ч гэсэн гадагшаа гарна гэж шийдсэн байгаа

  24. MglausCom says:

    Hairtsagnaasaa garch uzeed ch setgelgee chini zadraagyi bn.
    Har bor yum hiij bhda yu bodoj bsn uls ve. Mglyn har boruuddaa hurtel taalagdahgui bn geheer zohicoh chadvargui team working skills unen dutagdaj bnaa distructn l bolohyn bishw.
    Neg udaa tegeed aldchihsiin bol 2 dah deeree taniliin suljee, gar haraad bdg humuust gadaadaas avch ochson suvenir edrhen yadaj ugchihuj bgach uursduu yer n haa ch shingeh chadvarguin bol naad amidraliinhaa alt shig cagaar hudaldaj avdag coohon togrognii calin goridood bailgui ter gadaad ornoos olj harsan yalgaatai yumnuudaasaa heregjuuleed huviaraa service baraa ch bolson gargah talaar setgeechee. Uursduu iim unhiagui ochood had murguud bdgaa oilgohgui dignelt hiih chadvargui uurchlultuus aidag baij amjilt mamjilt chini alsran holdsoor bgag harq bnu.
    Gadaadad hiideg bsn har ajlaaraa naanaa yum hiih geed uzeech. Hariad shuud boss bolchino gj bodood bsyn bol har ajilchdiig zuv baildan daguulah tohiroh taktikaar n uzeh bogino hugatsaand taniliin toogoo nemeh geed zunduu ajil bn shuudee. Bi ch bas ert gadagshilsan medeej gadaadad bh hugatsaandaa har boriig ch ehendee hiij l bsn tsagaan ulaanaas ch bas hotsrooguinbur terbaitugai mongoltoigoo holboh yun hiihiij tuld nga gazriinhaa mglchuudiin burtgeliig hurtel sain duraaraa hiij mgld hurtel ochih burtee heregtei gej uzsen humuuste sanal tavisaar yavaad 60% n am damjsan yaria bolon taniliin hureellees orj irdeg biznes bosgoj chadsan. Mgld career hurtel huuj uzsen. Yahav calin baga l daa gehdee yum hiij uzsen ulsuudiin umnuus helehee undur bolovsroldoo erdeed udaan togtohgui baiguullagiinhantaigaa niicgui hunees iluu yu ch medq chadq huniig demjij ehneee n bolovsruulj avaad ovoo heden jil huchee uguhiig huleesen n barag  shuluun. Chi ursduldugchid ru n suljeetei bolchihno chadaj bga n medegdeed ireheer ugaasaa mglchuud tuilbargui yum chini daraagiin shat ru uluntuh n todorhoi baahan bi bi gsn l uls baidgaas meeh negnee demjeed tuushtai baiy geh n hovor shde. Yalanguya bolovsrol medlegtei chadvartai hun baga calingaar togtvor suurishiltai ajillana gj baidgui yum ursuldugchdiinhuu hooliog beldeh damjin unguruuleh tseh l bolno. Ternees uneheer chaddag udaan ajillah hun ali ch gazriin unet capital n bdg. Yamar heltein ajil sanal bolgoh bolomj bj bolno. Ajliin hajuugaar olon ulsaas orlogo tatah bolomj bj bolno. Calin goridosnoos deer.

    Gadaadad bas l zorilgogui har ajilchin boloh gej garahiin bol bas l nas zus evgui bolchino gadniihantai holildoj amidralaa bosgohu oroitohu asuudaltai

  25. Зочин says:

    Манай компани боломжийн хүмүүсийг байнга хайж ажилд авдаг. Зорилго нь тодорхойгүй хүмүүс жаахан ажиллаж байгаад ачаалалтай байна, илүү цагаар нилээд ажилладаг юм байна, эсвэл ажлын шаардлага өндөр тавьж байна гээд гараад явдаг. Цалин ч хэвийн, ажиллах нөхцөл ачаалалтай, дистрибьютер компани. 
    Ажилд авахгүй байна гэхээр маш их гайхлаа, өөрөө олон ярилцлагад орсон гэхээр ховор мэргэжилтэй биш бололтой, гэхдээ хэт гадаад байдалтай, монголын амьдралаас хөндий хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг бол хүмүүс өөрөөс чинь болгоомжилж дөлөөд ажилд авахгүй л дээ. Бизнетворк дээр манай зарлал байдаг л юм.
    Гэхдээ бас өөрийн чинь хүсч байгаа цалин гадны жишгээр хэвийн боловч энд шинээр ажилд орох, ур чадвар суугаагүй хүнд өндөр байхаар байдаг юм биш биз!!! Байгууллагууд аажмаар өсгөөд таны хүссэн дүнд хүргэж болох байтал өөрөө одоо шууд ийм цалингаар эхэлнэ гээд байвал бас хэл амаа ололцож чадахгүй шүү дээ.

  26. Ataarhagchid says:

    Chinii helj baigaa yag unen shuu !!!!

    Bi naadah zovlong chin yag medne, HR -n ataarhuu, ihenh ni mongoloosoo garch uzeegui , her us medehgui … buduun budmal avgaichuud avnaa l gej ulger …

    chi uuruu l zahiral enteriig ni huleej baigaad , anketaa gart ni ugvul yu yum gehees … mongoliin tomoohon company-nii zahiraliig ordog restaurant ni otoj baigaad , anketee uguud , ajild orood , odoo bur ber ni boltson huuhen baij l baina …. kkkkk 

    Bi bol tegej shirelj chadahgui , mongold ugaasaa amidarch ajillah aimar stress , odoo surguuli tugssun orondoo ireed , durtai ajilaa hiigeed , zeel bolon belgiin daramtgui saihan amidarch baina. 

    Twitter , hatan haan enter geed baidag , urangoogiin HR company-d ni handbal ? Eh orondoo ergej ireye, chadal baival , ajil baina geed l baidag yum baina lee … 

    Amjilt ??

  27. hr says:

    Төгссөн газар, эзэмшсэн мэргэжил чинь жаахан хэцүү юм уу эсвэл хэтэрхий их гадаад ойлголтоор ярилцлага хийгээд байна уу, харилцагч хүндээ тохируулж ярихгүй бол ойлгодоггүй юмшдээ. Би бас ажил хайж байгаад хүний нөөц байхгүй жижиг газар Гүйцэтгэх захиралтай нь шууд уулзаж ярилцаж байгаад орсон л доо. Хүний нөөцөөр дамжигдах юм бол тэгээд л бүтэхгүй. Монголын хүний нөөцүүд гэж юм үзээгүй дорой юмнууд байдаг юм аа. Яагаад ч тийм хүний нөөцтэй байдаг юм компаниуд. Чи гадаадад ямар ажил хийж байсан вэ гэж асууна,хар бор ажил л хийнэшдээ өөр юу хийх юм вэ? Төрийн ордонд нь мэргэжлээрээ ажиллаж байсан гэж хэлнэ гэж боддог юм шиг байгаан. Хүн таних чадваргүй нөхдүүд байдаг. Чи шууд гүйцэтгэх захирал эсвэл дээгүүр хүмүүстэй нь шууд уулзсан нь дээрээ хүний нөөцөөр дамжаад бүтэхгүй.

  28. Emegtei says:

    Bi bas olon jil gadaadad bj bgaad irsen.ug ni deed bolovsrotoi,mgl-d bol ugaasaa ajild oroh bol hudlaa yum bilee.nas 30s doosh gene bas ajliin turshlaga blaach suuliin 1-3 jil togtvortoi ajildan geed l za tegeed robot shig shaardlaga taviad bdag yum bilee.tanil taltai l bol boldog yum bna lee dee.

  29. bolnoo bolno says:

    ted chin uursduus ni iluu hun irchihne, undur tsalin nehne gej aij bgaa. 
    uuriinhuuruu l bai, taalagdah gej buu hichee, chi gazraa olohgui l bn daa, 

    er ni tegeed ter chin l mongol shuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.