Би гэж хүн юу болж таарах болж байна вэ?

Би анх удаа захидал бичиж байна. Дөнгөж 20 настай эмэгтэй байна. Өөрөөсөө 1 ах хүнтэй үерхэж эхэлж байгаа юм. Бид хоёр арван жилдээ нэг сургууль байсан болохоор бие биенээ тодорхой хэмжээнд мэддэг байсан. Гэтэл тэр хүн маань эхнэр, хүүхэдтэй байсан гэдгээ урьтаж хэлсэн юм. Урьд эхнэртэй хайртай байгаагүй. Салсан шалтгаан нь эхнэр нь өөр дээр нь байнга гүйж ирээд жирэмсэн болсон гэсэн ба өөрийнх нь ээжтэй нь байнга хэрэлддэг байсан гэсэн.

Тэр хүүхэд миний хүүхэд мөн биш нь бас л эргэлзээтэй гэж л байна лээ. Өөрийг нь хүнд өвдсөн байхад араар нь тавиад баригдсан гэсэн. Миний хувьд эр хүний хайртай гэх үгээр хууртагдаж энэ насны амьдралаа үрэн таран хийх нь их утгагүй байна.

Чи хүүхэддээ хайртай юу гэхэд хайртай гэсэн. Эртхэн дотно харилцаанд ороогүй дээрээ салах уу? Надад үнэхээр хайртай гэдгийг яаж мэдэх вэ? Анхны гэсэн бүхэн үнэ цэнэтэй гээд эхнэр, хүүхэд рүүгээ яваад өгвөл би гэж хүн юу болж таарах болж байна вэ? Нас минь ч залуу байна. Ах эгч нараа зөвлөгөө өгөөч…

7 Comments

  1. Blr says:

    Нээрээ -n bichseniig dahin dahin undh!!!!

  2. чи says:

    Чи өөрөө салах естойгоо мэдэрсэн юм биш үү тэгээд салаач юу хүлээнэм

  3. Нээрээ says:

    Танил жижүүрийн үг байна. Тэгээд ч эхнэрээ муулж, хоорондынхоо харьцааны нарийн ширийнийг чамд ярьж байгаа бол олиггүй л эрийн шинждээ. Уг нь бол зүгээр “таарч тохирохгүй болоод салсан юмаа” гэчихсэн л бол блчих байсан.

  4. huuhen says:

    Daraa chamaig ch bas ene ooroo l minii uwurt guigeed irsen durnii hongio geed yrina daa teneg min

  5. i says:

    er n ihenhi zaluuchuud ehnertei hairgui. nad ruu guij bgaa huuhedtei bolson gej yaridag yum shig bgaa yum. itgehiin hereggui. huuhed onchruuleed hereggui. chamtai untaj avaad l sonirho n buurchihna. naad zaluu chin ehner huuhed 2too 2-uuland n hairtai bgaa . bitgii itge. chamd oor sain zaluu taaraldana

  6. egchmed busgui says:

    Дэмий дээ, өөр сайхан залуу олдого, чи өөрөө дэмий гэдгийг нь мэдэж л байна шүү дээ.
    Эхнэр хүүхэдтэй хүн яадаг ч байсан эхнэр хүүхдээ л сонгоно.
    Зүгээр л түүнийг мартаад завгүй байж өөр хүнтэй бол.

  7. зочин says:

    Тэнэг юм асуудаг юм,хүүхэддээ хайргүй хүн байдаг юмуу,тэр бүү хэл эхнэртээ ч хайртай бгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.