ЭР ХҮН ТА УХААРЧ АМЬДАРВАЛ ЭМЭГТЭЙ ХҮН УУЧИЛЖ ЧАДДАГ…

Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа. Хар багаасаа 1 охинтой үерхэж явсаар байгаад сүүлдээ суугаад үр хүүхэдтэй болчихсон. За тэгээд эхнэр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй ажил хийх хэрэгтэй гэж зүтгэж явсаар байтал хүний урманд ганц 2 архи ч уусангүй, ганган чамин хувцас ч өмссөнгүй, гоё сайхан тоглоомыг нь ч тоглох завгүй явсаар байгаад өдий 25 хүрдэг юм байжээ хөөрхий…

Күээ бүр надад найз нөхөд ч гэж алга. 10 жилийнхнийхээ уулзалтанд ч очих завгүй шахуу ааштай захирлын даатгасан ажлыг гэртээ ч амарч чадахгүй бичээд л суудаг 1 тийм өрөвдмөөр ч амьдраад байгаа юм шиг санагдана.

Эхэндээ ч яахав ороод ирэхээр эхнэр хөөрхөн харагдана, үр хүүхэд эрхлээд энэ гэр орон хичнээн сайхан санагддаг байсан гэж бодно. Гэтэл яваандаа бол үнэхээр бишээ нөгөө л нэг хоол, нөгөөл нэг хүүхэн, нөгөө л 1 ор бараг харахаар л уур хүрэх шиг.

Хүмүүс залуу насаа хичнээн сайхан өнгөрүүлж байхад би гэж 1 тэнэг юм хар залуугаараа хүнтэй суугаад ингэж мал шиг амьдарч байх гэждээ гэж үргэлж бодогдоно. Амдрал үнэн тэнэг санагдаж байтал ашгүй манай ажилд миний үеийн яриа хөөрөө таарсан сайхан доргио залуу миний гунигт амьдарлыг өөрчилж өгөх гэсэн юм шиг л ороод ирэх нь тэр. Амьдрал арай л хөгжилтэй, сайхан найзтай болчихсон ажлаа тарахаараа түүнийг дагаж биллиард энэ тэр тоглочихно, паб мабд суугаад ганц 2 пиав уучихна.

Эхнэр ч эхэндээ ардаас утасдаад байхгүй жоохон оройтоод харихаар хаачаад ирэв яагаад удав энээ тэрээ гэж шалчигнаад байхгүй дуугай л байдаг байлаа. Гэтэл найзийн маань төрсөн өдөр боллоо. Орой 7 цагаас уулзалдана нилээн орой хүртэл явна шүү ар гэрээ зохицуулаарай гэв. Өглөө гарахдаа эхнэртээ оройтно шүү гэдгээ хэлчихдэг ч юм билүү гэж бодсоноо заа би ямар энийг хуурч барьж явах гэж байгаа биш ер нь өөрийнхөө юу хийх яах ийхийг заавал хэлж өгч байх албатай ч биш гэсэн юм бодоод шууд л гараад явчихлаа.

Найзийн маань төрсөн өдөр үнэхээр сайхан боллоо, сайхан ууж идэх зүйлс, хөөрхөн охид, хүчтэй дуу чимээтэй газар гээд л залуу насаа ёстой л 1 мэдрэх шиг. Тэр дунд ер нь над шиг хүн амьтантай суучихсан тэгээд эхнэртээ базуулаад сууж байдаг хүн гэж алга. Ёстой л 1 дунд чөмөгөө дундаа хийгээд дураараа цэнгэнэ гэдэг л болж байлаа.

Тэднийг харахад атаархмаар ч юм шиг өөрийнхөө амьдралд бараг дургүй хүрчихсэн шахуу сууж байтал өнөө эхнэр чинь залгаад эхлэх нь тэр. За одоо баахан олон хүүхнүүдийн дэргэд утсаараа эхнэртэйгээ яриад доошоо ороод байлтай биш салгаад ажил дээрээ байна битгий залгаад бай гээд мсж бичтэл ашгүй дахиж залгаж нтр сүйд болсонгүй.

За тэгээд төрсөн өдөрч зад үргэлжилсээр бүгд манай найзынх руу явж дахиж үргэлжлүүлэе гээд хөдлөв. Би ч уул нь гэртээ харих хэрэгтэй эхнэр хүүхэд гэрт хүлээж байгаа уучлаарай манийгаа гээд найзаасаа гуйсанч -тэр за би ямар чамтай унтах гэж байгаа биш жилд ганц болдог найзийнхаа баяраар хамт жоохон уучихад эхнэр чинь ойлгохгүй яадын сүртэй юм гэсээр байгаад дагуулаад явчихав.

Уул нь тэр шөнө би ямарч охинтой нь алцганаж маяглаагүй зүгээр л ууж идэж инээж хөөрч байгаад унтаад өгсөн хирнээ гэртээ өглөө ороход цаанаа л 1 айдас мэдрэгдэнэ. Айдсаа жоохон бариад заа яадгийн ажил дээрээ хоносын гээд хэлчихэд яав л гэж бодоод орлоо. Эхнэр харин нээх олон юм асуусангүй хоолоо халааж өгчихөөд л орон дээрээ очоод телевизээ үзээд хэвтээд өгөв.

Шөнөжин нойргүй шахуу баахан уучихсан хүн чинь бушуухан усанд орж нөгөө их архиныхаа үнэрийг арилгачихаад -өчигдөр ажил дээр хоносон чинь ядарч үхлээ унтлаа гээд орондоо ороод хэвтээд өгөв. Эхнэр ч ер нь олон долоон юм яриж асууж лавласангүй байсаар тэр өдөр мартагдав.

Үүнээс хойш ер нь л найзийндаа хэд хэд хонодог боллоо, ажил ихтэй байна, ажлынхаа хүнийд төсөл бичиж байна гэх мэтийн мэсэж биччихээд утсаа унтраагаад найзтайгаа шөнөжин гадуур дотуур хэсээд л бар сав ороод л гүйж өгнө дөө.

Амьдрал арай жоохон сонирхолтой боллоо гээд баярлаж байтал эхнэр гэж юм хамаг стресс хөдлөгдөг болоод эхлэв. Орж ирэх болгонд л үглээд л, хаяж явлаа, хүү бид 2-гоо тоохгүй байна энээ тэрээ гэж солиорно, би ч эхэндээ хайр нь ажлаа хийж байна шдээ, за хайрыгаа уучлаарай гээд зөндөө л аргаддаг байлаа, хүн хичнээн их аргадаад уучлалт гуйгаад байх тусам улам давраад л жоохон оройтохоор л уурлаад, утас мутасны мэсэж нтр шалгаж малгаж хамаг гэдэн хөдлөгдөг болоод эхлэв. Би ч сүүлдээ дургүй хүрээд өөдөөс нь чи ямар ядаргаатай юм бээ одоо боличоочдээ гээд хэрэлдээд эхлэлээ.

Харин тэр өдрөөс хойш тэр надруу уурлахаа болив. Би ч ороод хайраа энээ тэрээ гэж дуудахаас ч дургүй хүрээд шууд л орондоо ороод унтаад өгдөг болчихов. Эхнэр бид 2-н амьдрал яг л тийм байдлаар ямар ч утга учиргүй болж эхлэх үед найзийн маань хэлсэн эмэгтэй хүн чинь хайрлах тусам давардаг байхгүй юу, зүгээр хаячих, угаасаа чи ямар ардуур урдуур нь хүүхнүүдтэй унтаад байгаа биш, жоохон гадуур дотуур явахгүй тэгээд нэг боол шиг амьдраад байна гэж юу байсын гэх үг үнэхээр үнэн юм шиг санагдах нь тэр.

За ерөөсөө л энийг гуйж гувшихаа больчихоё, хүн өөрийг нь хайрлаад байхад хайр даахгүй бол хохь нь биз гээд бүр уучлаарай ч гэж бичихээ больчихов. Гадуур тэнэж тэнэж шөнө дөлөөр гэртээ орно эхнэр хүү 2 унтжил байна, хийсэн хоолыг нь нэг халааж идмэр болчихоод л унтаад өгнө. Өглөө нь босоод л ажилдаа явна, бид 2 бараг л хоорондоо мэндлэхээ ч болив. Хамтдаа унтахаа ч болиод эхэлсэн болохоор надад үнэндээ тэр хүнтэй цаашдаа амьдраад байх нь утгагүй мэт санагдана.

Тэгсэн хирнээ яг ч салчихая гэж бодогдохгүй зүгээр л энэ тэнэг амьдралаа өөрчлөх юмсан л гэж бодогдсоор.

Гэтэл 1 л өдөр эхнэр өөрөө салая гэж шийдсийм болвуу гэлтэй хэрүүл өдөөд эхлэв. Миний нүдэнд тэр үнэндээ сайхан санагдахаа байчихсан байхад чи тоосонгүй чи хайрласангүй чи хайхарсангүй гэх мэтийн үгнүүд нь үнэхээр новшийн санагдаж -чи тэгвэл зайлаачдээ гэх үг амнаас зүгээр л гарчихав.

Яагаад ч юм тэр үгийг яагаад хэлчихснээ ойлгоогүй ч гэлээ би уучлалт гуйлгүй гэрээс гараад явлаа. Ажил дээрээ өдөржин бодлогоширов. Өнөөдөр очоод уучлалт гуйх хэрэгтэй гэж үү? Би ер нь түүнд ямар буруу хийсэн юм бэ? гэх мэтийн түмэн зүйлс толгой дотор эргэлдэн бараг л уймарч үхэх шахаж байтал ашгүй найз маань ороод ирэх нь тэр. За бас яачив? бас яагаад гуниглаа суучаав гээд асуухаар нь би ч болсон бүхий л процесоо хэлтэл тэр бүр үхтлээ инээгээд -засс Монголын охид модонд авирсан уу? хаданд гарцнуу? үхсэн баас юунд нь үхэх гээд байгаа юм. Тэртээ тэргүй чамаас салж чадахгүй нь ойлгомжтой, харин чи хэрүүл хийгээд сайхан хэд хоногийн виз авчихсан байгаам бишүү. Хамт гоё шаая л даа наа ядаргаатай хог шаар шиг амьдралаа түр зуур ч болов мартаашдээ хамаа гэж хэлсэн хэдхэн үг нь үнэхээр л намайг жинхэнэ утгаараа амьдраач дээ гэж байгаам шиг сонсогдов.

Гэртээ харилгүй 3 хоног тэнэлээ, архийг уух шиг болж, бар савыг хэсэх шиг болж, хүүхэн шуухантай хүртэл унтаж хэвтээд авав. Гэтэл эхнэр яачив ийчив гэж хүний урманд залгасангүй. Уур хүрээд залгахгүй хэр удахыг чинь харий л даа гэж бодон 5-6 хоносон ч байдаггүй.

Сүүлдээ би өөрөө санаа зовж эхлэв, зүгээр байгаа, хүү маань өвдөж бариагүй байгаа гэх бодол төрөөд болохоо байлаа за ямар ч байсан өнөөдөр харъя одоо хашираа байлгүй хэрүүл уруул хийгээд байхгүй байлгүй гэж бодогдон гэрийн зүг алхлав.

Яагаад ч юм эхнэрээ хуурчихаад ирж байгаа болохоор айдас мэдрэгдэж хаалгаа онгойлгоод орж чадалгүй хэсэг хугацаанд орцныхоо үүдэнд суув, магадгүй намайг ингээд сууж байгааг хараад хайраа гэртээ ороочээ гээд дуудах ч юм билүү гэж бодогдоод ч байх шиг. Тэнэг юм шиг цаг гаран гадаа сууж сууж заза одоо дүүрсэн гээд гэртээ ортол гэрт минь хэн ч байсангүй.

Түр гарсан юм болвуу гэж өрөө өрөөгөө бүгдийг нь шалгаад үзтэл эхнэр хүүхэд 2-н маань эд хэрэглэл хувцас хунар юу ч байсангүй тэд явчихаж. Хүүгийн маань өрөөний жижигхэн ширээн дээр надад үлдээсэн зурвас байгаа нь л харагдлаа…

“Эхний өдөр л оройтоод ажил дээрээ завгүй байна гэхэд чинь би хоол хийгээд ажил дээр чинь очсон чи байгаагүй тэглээ гээд би чамруу утасдаж зовоогоогүй, өглөө нь чамаас цул архи үнэртсээр орж ирэхэд чинь ч би гомдлоогүй.

Ажлынхаа хүнийд төсөл бэлдэж байна гэхэд чинь ч манай найз чамайг баранд харсан байсан би бас л чам руу уурлаагүй, би бодсон -хөөрхийдөө миний муу хань хичнээн жил гэр бүлийнхээ төлөө л гэж явсан юм чинь жоохон наргиж цэнгэгдээ, ивийдээ миний хань бас жоохон ч гэсэн хөөрч баярлаг дээ гэж. Харин би чамаас асууя -би чамтай сууснаасаа хойш 1 удаа гарч шоудсан болвуу? Нэг өдөр хүү та 2-гоо гэрт орхиод өөр газар хонож байсан болвуу? 1 ч болтугай гадуур дэмий тэнэчихээд тэрийгээ чамаас нууж худлаа үнэн яриж байсан болвуу? Чи арай тэгж байсан гэж хэлж чадахгүй л байх. Тийм болхоороо би чамд гомдсон тийм болохоороо би чамаас хайр хүссэн, тийм болохоороо би чамд жоохон ч гэсэн эрхэлсэн, харин чи намайг хөөсөн…

Яахавдээ чамд би хайртай байсаан тэхдээ одоо би чамайг хайрлаж чадахгүй уучлаарай баяртай” гэсэн зурвас байлаа…

Dуцаад ирчих байх гэж эхэндээ боддог л байлаа гэвч ирэхгүй бараг 10-д хонов. Сүүлдээ би өөрөө уучлалт гуйгаад залгаад байхад хүртэл хариу ч бичихгүй байсаар л байна. Заза ингээд л салчихдаг юм байж гэж бодогдон найзтайгаа сайхан ганцаараа болсон амьдралаа зад тэмдэглэж архи уугаад л бар сав хэсээд л яваад байтал мөнгө төгрөгчгүй болоод эхэлдэг юм байнаа. За яадын ямар эхнэр хүүхэд гэж нэхэж шалгаах юмгүй болсноос хойш бүх юмаа зараад уусан ч яадын гэж бодогдон утас бөгж цаг гээд л юу л байна бүгдийг нь ломбардаж ууж эхэллээ.

Үнэндээ 3-хан сарын дотор би юу ч үгүй болов. За ёстой байгаа ганц юм нь л эхнэр бид 2-г анх сууж байхад манай аав ээж 2-н аваад өгсөн байр л байна өөр юу ч алга. Өнөө сайхан найз ч намайг хэтэрхий архидаад байхаар уулзахаа ч болиод бараг танихаа ч байчихдаг юм байна. Тэгсэн ч гэсэн бас болихоо мэдэхгүй би чинь хэн билээдээ бүгдийг нь зараад уусан байсан ч буцаад босоод ирэх чадалтай эр хүн шүү гэж томорч явсаар байтал өнөө сайхан байр маань ч байхгүй болов.

Эцэг эх маань аль эрт өөд болчихсон дээрээс нь би архинд орчихсон болохоор нөгөө намайг ахын хөөрхөн дүү эгчийн сайн дүү гээд шалчигнаад байдаг хамаатан саданч таг чиг алга болчихдог л юм билээ.

Таньж мэддэг хүн амьтнаасаа 5-10-н цаас зээлж тэрүүгээрээр архи ууж согтуурч явж байхдаа муугаа мэдэхгүй хэдэн бацаан руу онгирч байж сэхэнд ортлоо нүдүүлэв. Ёстой л бурхантай уулзаад ирлээ гэгчээр амьдрах уу үхэх үү 2-н зааг дээр 14 хоног хэвтсний эцэст 1 муу юм сэргээд нүдээ нээтэл. Эхнэр маань гарнаас минь атгаад нүдэнд нь нулимс нь цэлэгнэчихсэн “ХАЙРЫГАА ОРХИОД ЯВСАНД УУЧЛААРАЙ ХАЙРАА” гэчихсэн сууж байж билээ…

Тэр л өдөр би ямар сайхан амьдралтай байснаа дэндүү их ойлгож түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд -хайр нь чамайгаа хэзээ ч дахиж гомдоохгүй ээ уучил намайгаа гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйж билээ…

9 Comments

  1. Sain zaluu says:

    Eron buh hun ehnerese uiddag bolu

  2. сайхан says:

    сайхан зохиол болох янзтай байснаа хэтэрхий нэг талыг бариад баллаад хаячихаж. Анх ууж эхэлж байгаа хүн хэзээ ч худлаа ярьж ажил дээрээ байна гэдэггүй юм. Гэрээсээ гардаггүй шоуддаггүй нөхдүүд ганц хоёр гарахдаа хэзээ ч худлаа ажил дээр гэж шаадаггүй ууж байна аа л гээд хэлдэг. Харин улаан шоучин эхнэр нь дарамтлаад гай болдог нөхдүүд ажил дээрээ энэ тэр гэж шаадаг юм

  3. hey, chi cuin mergejliin arhichin yu bna shd, cham shig uhaanaldatlaa uuhgui bgaa ni ter humuusiin buruu yu? cham shig ger ornoo zarj uuhgui bgaa ni ter humuusiin buruu yu? 
    cham shig arhinaas uur yum bodohoo bolison malaas zugaraah ni ter humuusiin buruu yu? 

  4. horch says:

    T1 mal be chi  hajuud bsan bol tsohiod unagaahgvi yu  uhaan ortol chine

  5. Boloroo says:

    Hohichin. Saihan amidral bhad uhaarch chadaagui chamas bolj ger bul chin zowoh esgui. Cham shig umnuud tged nuduuled uhej daldraasai

  6. Нээрээ says:

    Уншаад хамгийн түрүүнд гарчигаа буруу сонгожээ л гэж бодлоо. Эхнэр чинь дэндүү ухаалаг бүсгүй байнашдээ.

  7. zaluuuuuuuuu says:

    Za zailaaa hachin balai zohioloo uurtuu l vldee Neg l hudlaa uhaaral hairlah geed hvchilchihsen vil ybdluud ar araas ni naagaad naagaad haychihsanch hobhrood unhaar unshigdaj bn. 1t arhichin nztai bol hamt arhidaad duusdgiin . Ulaan tsain daruuhan ybj bgad zadarsan bol hvvhen shuuhantai anhnaasaa ybaldaj svvldee zambraa natsgaa aldaj ubchind hvrtel barigddiin . 3t bol Uusnii daraa uusnii margash ehner hvvhdee ulam bodoj shanaldag bolhoos bvr uuriiguu tas umuurch bi ymar buruu yum hiisiin gej ulaan tsaim gujdug etseg hvn haach baihgvi
    Sda teged hudlaa neeh uruwduh setgel uduuh gej hudlaa shalchignasan yum bitgii zohioj bai

  8. Bold says:

    Bvv gutar ene horwoo deer gats chi tegeegvi…chamshig ergvv lalruud har minga bolson gej bodood uuriiguu taiwshruul….yaasan sain ehnertei ymbedee…ergvv pizda mini

  9. Уншигч says:

    Оройтсон ч гэсэн ойлгосон бол болж дээ. Ухаантай амьдраарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.