Чи хэний ч төлөө яваагүй бол хэн нэгнээс бүү горьд!!!

Нийгмийн хөгжил хурдсахаар тэгдэг юм болуу даа ер нь л дотно харьцаа хүн нэг нэгэндээ итгэх итгэл байхгүй болчихсон юм шиг ямар нэг байдлаар бусдаас дор харагдахгүй гэхдээ л хүмүүс тэгдэг юм шиг санагдсан яг үнэндээ бол хүн бүр л сэтгэл дотороо ганцаардаж байгаа мөртлөө мэдэхгүй юм аа мэддэг юм шиг чадахгүй юмаа чаддаг юм шиг, уйлмаар хэрнээ дуулж яваа юм шиг.

14518238_10155205030129045_892418876_n

Тэрнээс гадна зөв буруугийн ялгаа нийгмийн үнэ цэнэ үнэлэмжийн талаарх ойлголт хүн бүрт адилгүй болчихсон болохоор аль нь зөв аль нь буруу үнэхээр ялгарахгүй байх шиг байнаа. Бусдыг үнэлэх биш өөртөө л зорилго тавиад тэрнийхээ төлөө өөрийнхөө дотоод сэтгэлдээ буруу гэж бодсон юмаа хийхгүй явбал хүн эргээд харамсахгүй амьдрах юм шиг байна. Үнэндээ сайн муугийн жишиг алга шүү дээ. Салж байна нийлж байна, ханилна гэж авч суучаад мөнгө жаахан олбол залуу бүсгүйгээр сольж байна, мөнгө төгрөгөөр л голцуу юм үнэлэгдээд хүний хүн чанар, сайхан сэтгэл гэж юм үнэ цэнэгүй нийгэм болсон юм шиг, яваандаа хүмүүс үннийг таниад өөр болох нь үнэн цаг хугацааны л асуудал.

Яг амьдралд баримтлах баримжаа хайж байгаа залууст бол үнэхээр үлгэр дууриалгүй нийгэм. Тийм болохоор зөв амьдрая тэмцэе гэж бодож байгаа бол Далай лам, болон бусад олон олон оронд алдар цуугаа үлдээсэн суут хүмүүсийн замнал сургаалийг үлгэрчлээд явахад болох байх гэж боддог юм.

Миний хувьд хоёр хүү төрүүлээд өсгөөд явж байхад амьдралд гомдох үе, цөхрөх үе гарч байсан ч эргээд харахад харамсах юмгүй, хоёр хүүгийн өмнө нүүр улайх юмгүй за мөрөөр явж байгаадаа бахархдаг, хэзээ ч үүлгэрлэж зүгээр суусангүй, сурах цаг хугацаа гарвал өөрийгөө боловсруулаад, жаахан мөнгө олох ажил олдвол хийчээд, хоёр хүүхдээ чадлынхаа хэрээр эрдэм ном сургах гээд л явж байна. Эцгийг нь ажилчин тэнэг гэж голсонгүй аль болох таарч тохирох гээл зан аашийг нь таньж мэдээд аль болох зөв тийшээ эргүүлчих санаатай, болж өгвөл хайрлаж халамжилчих гээд, уур хүргэхээр нь хаяад явмаар санагддаг ч үр хүүхдээ хайрлах хайрыг нь би өөр хаанаас ч олж чадахгүй болохоор тэр үед нь тэсээд гардаг юм, тэгэхээр ахиад л нартай өдөр ирнэ.

Эр хүн чинь зөв тийш нь залбал хүчирхэг юм байна лээ. Илүү сайныг олно гэхээсээ илүү байгаагаа тордоод явсан нь үр дүн өндөртэй юм гэж ойлгосон ккк нээх олон юм биччихэж. За би гэж нэг хүн энэ нийгэмд тийм маягаар л зохицож амьдарч байна даа. Амьдралд зүтгэл чухал шүү чи хэний ч төлөө яваагүй бол хэн нэгнээс бүү горьд би өөртөө хэлдэг мэргэн үг…

8 Comments

  1. ... says:

    Энэ хар бараан худал хуурмаг, заль мэх, мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэг нийгэмд өөрийн аз жаргалаа олно гэдэг чухал бас хэцүү. Мэдээж олон тааварлашгүй саад бартаа гарж ирнэ. Тэр болгонд сөхрөлгүй өөрийнхөө хүссэн зүйлрүүгээ тэмүүлж гол нь зорилготой амьдрах чухал шүү. Өөрийгөө бодсон ч гэсэн эргэн тойрноо харсан ч гэсэн аз жаргалтай сэтгэл хангалуун харамсах зүйгүй амьдардаг хүмүүс цөөхөн мэт. Үнэндээ өөрийгөө алдахаас алдаа гаргахаас имээж л явнадаа. Эцэст нь хэлэхэд өөртөө итгэж өөртөө итгэх итгэлээ алдахгүй байх хамгийн чухал шүү. Бусад хүмүүс бол хэн ч байсан гадны л хүн шүү.

  2. hi says:

    ene huuhen zov l yum helsen bna sh tee. shuumjleheesee omno yu n zov bna gej harj baitsgaaya l daa. ta buhend amjilt

  3. xxx says:

    боловсролгүй нөхрийнхөө хажууд л ухаантай юм байлгүй дээ

  4. xxx says:

    за бараг л 2 хүүхдээ ганцаараа тэжээчдэг, сурдаг ажилладаг юм юмыг амжуулдаг мундаг гэх гээд байх шиг байна, нөхрийнхөө цалинг хэрэглэдэг л биз дээ. нөхрөө удирдан жолооддын байх өө. нөхрөө доош нь хийгээд хаха, ухаантай хүн бол ингэж бичихгүй л дээ. бас, болж өгвөл хайрлачих гээд гэнэ үү, лол. боловсролгүй нөхрийнхөө хажууд өөрийгөө цэцэн гээд бодчихсон.

  5. MglausCom says:

    Hosiin amidral ger bul gdg bol bagiin toglolt, hamtiin zutgel bdg. Chi gav gancaaraa zutgeed saijraliig olood bn gj yu bhv de bugd l uursdiinhuu hemjeend uurgee guicetgej l bga. Huuhduud chini amidrald zorilgo bii bolgoj temcegch chanaraa zulgehed chini nemer bolj bga. Nuhur chini huujduudee zoddog arhi uudag ehneree harddag tevchishgyi aash aranshintai setgec heviin bus uvchtei zovlontoi uruul tatanhai bsn bol end tegj az amnii hishigteigee iluu holbootoi yum dongosohguil bsn bh. Haa ochij setgetsiin yumtainuud n hovor bhymfa

  6. Эр хүн says:

    Зөв үзэл бодолтой бүсгүй бна амжилт, аз жаргал хүсий.

  7. PARTIZAN says:

    Mundag bvsgvi tomos tom like. Daanch cham shig emegteig exnere bolgoy gexer oldoxgvi yumda. Ene niigemd.!?

  8. зочин says:

    Хэнд юц хэлэх гээд номчирхов.Бүгд мэднэ.Гэхдээ чи бол  ажилчин ажилчин тэнэгээс илүү тэнэг хүн байна,дэмий донгсох хэрэггүй шдэ,бусад юм ерөөсөө.болдоггүй чи л сайн сайханыг бий болгоод бна уу.Болж өгвөл хайрлчих биш за.болохгүй ч байсан хайрладаг байж хүний хань хүүхдийн сайн ээж байдаг юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.