Яагаад заавал ядам хуруундаа хуримын бөгжөө зүүдэг вэ

Бөгжний гарал үүсэл нь яг төдий үеэс гэсэн тоо баримт байдаггүй. МЭӨ 1600 оны цөөн хэдэн Хитчүүд бөгж зүүдэг байсан гэсэн нотолгоо олджээ. Түүнээс хойш эртний Вавилончууд, Грекчүүд бөгжийг утга учиртай хэрэглэхийг эрмэлзэж, Римчүүд өнгө хийц янз бүртэй, нэртэй бөгж зүүдэг байв. Египетэд янз бүрийн бурхны дүрстэй бөгж зүүж, Грекүүд бөгжний дотор талд элдэв бичиг, тамга сийлэн хэрэглэдэг байжээ.

Тэгвэл гарын энэ олон хуруунаас яагаад ядам хурууг “илүү харж” хуримын бөгж зүүдэг юм болоо?

• Эрхий хуруу- Эцэг эх
• Долоовор хуруу- Ах, эгч, дүү
• Дунд хуруу-Та өөрөө
• Ядам хуруу-Заяаны хань
• Чигчий хуруу-Үр хүүхэд юм.

Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.

1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.

2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.

3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.

4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.

5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой. Үнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.

Б.Учрал
BreakingNews.MN

2 Comments

  1. soogi says:

    miniih lav torohk umgui salchlaa.buruu oilgood baigaa um bishuu

  2. Бэмби says:

    Салчлаа штээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.