Хонинд би малчин болж, чононд би анчин болж хоёр янзаар бусадтай харьцавч хорвоод хүн хэвээрээ явах юмсан гэж их бодох юм. Би одоо дөнгөж 20 шүргэж яваа залуухан бүсгүй. Амьдрал гэдгийг мэдэхгүй ч зөв явахыг л их хичээх юм. Гэтэл хорвоо миний төсөөлснөөс их өөр байдаг юм байна. Яг өнөөдөр би маш их сэтгэлээр уначихсан байна. Би их сонин зүйлийг сонсож харлаа…
Даанч яав даа гэж бодогдоод байх юм. Хүн гэдэг аль нь үнэн хэлж , аль нь алдаад байгаа нь огт мэдэгдэхгүй юм. Бүгд л яг хумсаа нуусан муур шиг байх юм. Би яах ёстой вэ? Уул нь эерэг хөрсөн дээр тавигдсан бүх зүйл зөвөөр ургадаг гэдэг дээ. Даанч би дэндүү их төөрч байна. Буруу бүхэнд нь уусчихгүй явах юмсан. Хорвоо миний төсөөлснөөс тэс өөр юм…
9 Comments
Amidral hartai tsagaantai Chi uhaalag bhgvi bol ter tusmaa chi ih ninjen shn setgeltei bh tusmaa sanaatai baihgvi bol zvger l hvmvvsiin idvvr bolood duusdag yum shvv. Bitgii ingej amidral minii hvvhed bhad tusuulsun shig mine vlgeriin saihan baisangvi gej GONSHIGNOo!! Terbumtan ailiin erh hvvhdvvd hvrtel amidarliin hetsvvtei tulhaar tarchildag yumshde XAXA 10 hvnii 7 ni aihtar sanaa suusan bolomj oldwol chmas ashiglah yumig chin ashiglchihaad ineegeed suuj chadah sanaatai bolchihson bdg yum. Nuguu 3 ni uu XAXA Ter 3 ni yag l cham shig genen hongoruud bdg bhgvi YU !! Hurdhan sanaagaa ahiulj amidraldaa huluu olooroi gej zahiy! Bvr bolohgvi bol endhiin heden ah egch dvv narluugaa zahiagaa bichij hatuu bolobch shudraga zuwulguu abch bhgvi yudaa
Инээсэн бүхэн нөхөр биш, Уурласан бүхэн дайсан биш, Уулын мод урттай богинотой,
олон хүн сайнтай, муутай гэдэг зүйр үгийг санаад хүмүүсийг ажиглаад дүгнэлт хий. Хорвоод хүн шудрага шулуун явъя гэж зүтгэвч зарим үед доголонгийн газар доголон, сохрын газар сохор явахаас ч өөр замгүй үе ч тохионо. Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ гэх мэтээр монголчуудын зүйр цэцэн үгэнд амьдралыг үнэнээр нь танин мэдэхэд хэрэгтэй сургаалиуд байх юм
зочин гоё хэллээ. амьдрал угаасаа л сайнтай муутай сайхантай муухайтай, энэндээ л утга учир нь байгаа юм. гол нь чи өөрөө л зөв сайн хүн байж, сайныг дэлгэрүүлж явах учиртай байхгүй юу
30 hureed ireheer humuusiig tanidag bolood ireheer zugeer bolno
Ном зохиол кино ший гээд түмэн зүйлээс амьдрал ямар вэ ,хүн гээч юу вэ гэж олж уншаагүй хараагүй,хаагуур яваад хаана төрж бойжоод ,сурч боловсроод хорин нас хүрсэн байхав,Хатуу зөөлөн зөв буруутай амьдралд хутгалдаж амьдрахгүй яагаад энэ хүүхнүүд чинь диваажигийн юм бодоод сэтгээд маяглаад хорвоо хорвоо гээд байдгийн бэ,аливааг бодитой харах хэрэгтэй шдэ.Хүн бүхэн л гэнэн итгэмтгий явж байгаад өөрийн ухаанаар муу сайныг ялгаж,даван туулдаг,хажуу хавирагны юмс үзэгдэл асар аймаар хүн мангас болчихоод бна уу,хүмүүс бүгд таны таалалд нийцэх ёстой юу,эхлээд өөрөө хүмүүсийн байдалтай,ааш зантай нийцэж сурсан нь дээр.Худлаа битгий ингэж хийсвэр уран сэтгэмжээр маяглаж бай л даа,тэглээ гээд юуч өөрчлөгдөхгүй,харин чи их мөрөөдөх сэтгэцийн юмтай хоцроно.Эргэн тойроноо сайнаар хар л даа өч төчнөөн сайхан хүмүүс бнаа бна.
Chinii saihniig olj harhgui bga chni zuw. Sainiign olj harahin tuld chi ih zam tuulna. Bi chnii uyiin eregtei, emegteichvvd ta nar ih genen, heseghen hugatsaanii saihan awir, saihan yria bvxniign sonsood l tuhain xvnee vneldeg. Bs gadaad turh, style entr yu bdgin. Hesegtee xenteich btgi dotnos, amidraln mun chanarn talr, ergen toirnii xvmvvsinhe vil hudlul zereg bvgdiig harj tvvniige dotroo tungaaj bod. Ene bvgdiin dra neg xvnde l vnencheer itgeed vz. Ghde etssin etsest gantsara bh shg amar amgalan bhgvi shv. Amjilt xvsey
Setgel ni tsagaan itgel ni ariun xumuustei saixan yariltsmaar l bna xamgiin xetsuu zuil uvchin zovlon l baidiim shuu busad bux xetsuu gex asuudluud tsag xugatsaanii shuultuureer goojood duusdag yum bna lee uvchin bish l bol bitgii gutraarai.
Хүмүүсийг би бас их гайхдаг юмаа. яаж худлаа хэлээд хуурчихаад түүнийгээ амьдралынхаа хэвшил болгочихоод сэтгэл амар амьдраад байдгийг гайхаад байдаг юм. Зүгээр л хуураад л байдаг сэтгэлд хар хир буртаг тогтоод л байгаа шүү дээ, сэтгэл гэдэг эрхтнийхээ бохирдуулснаар эцсийн эцэст өөрсдөө л аз жаргалаа үгүй хийж байгаа гэдгээ ойлгоосой гэж бодох юмдаа. бүгд л бие биенээсээ ямар нэгэн ашиг унц унагаах гэж оролдоно, тэр сэтгэхүй нь өөрсдийгөө ширэнгийн араатан болгож байгаа гэдгээ мэдэрдэг боловуу? Хүн хүнээрээ үлдэх хэцүү цаг юм болов уудаа. сайхан гэнэн сэтгэлээр харьцахаар өмнөөс шал өөр бохир сэтгэхүйгээр ярьж харьцаж байгааг нь мэдрэх муухай шүү. 20 жил найзалсан найзуудаасаа ялихгүй шалтаг гаргаад харьцаагаа тасласан. учир нь хэт дотносоод эхлэхээр хүний муу муухай чанарууд ил болоод ирэхээр тэр хүн маань сайхан харагдахаа болиод ирдэг юм билээ. зүгээр л харьцаж байгаа хүнйихээ муу муухай бодол санааг мэдэрмээргүй мэдмээргүй байна.
yund setgeleer unaad bgaain yund tuuruud bgaain yuuuuch oilgosongvieeeeeeee