Эрт ч, орой ч хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн бүр бүх насныхаа туршид амьдрах хань ижлээ сонгох хүндхэн даалгавартай тулгарна. Энэ үед л хэнтэй гэрлэх вэ? ямар хүнтэй гэрлэх вэ? гэсэн асуултууд эргэлдэх болно. Тэгвэл бараг л ихэнхи бүсгүйчүүдэд тохирохгүй хэд хэдэн эрчүүдийн төрлийг танилцуулъя. Магадгүй ирээдүйн ханиа сонгоход тань тус болох болов уу.
1. Ямар ч тусгүй
Та хоёрын хэн нь шийдвэр гаргаж, бүх удирдлагыг гартаа авч байгааг ажиглаарай. Хэрвээ энэ хүн нь та байх юм бол таны хос “ямар ч тусгүй” нэгэн болж таарах вий. Тиймээс энэ хүн өрх гэрийн тэргүүн байж чадах уу гэдэг нь ихэд эргэлзээтэй.
2. Ажилгүй
Ихэнхи эмэгтэйчүүд харилцаагаа тогтвортой байлгахыг хүсдэг бөгөөд санхүүгийн тал дээр ч ялгаагүй. Гэтэл таны найз залуу байнга ажлын байраа сольдог, эсвэл ажил хийх ч төлөвлөгөөгүй байгаа бол таньд тохирох хүн мөн болов уу. Энэ тохиолдолд та гэрийнхээ санхүүгийн бүх ачааг үүрч харин нөхөр тань гэртээ хэвтэн, амтат оройн хоол зооглох нь дээ.
3. Хардамтгай
“Хайртай бол хартай” -гэсэн үг байдаг. Таныг хардаж байвал найз залуу тань танд үнэхээр хайртай мэт санагдах ч бага зэрэг л хартай байж болно. Хэт их хардсаны улмаас гэр бүлд асуудал үүсдэг бөгөөд нөхөр тань таны араас мөрдөж буй мөрдөгч мэт санагдаж эхэлнэ. Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг нөхөр тань дүрэлзэж буй гал мэт болгох магадлалтай. Тиймээс танд ийм гэр бүл хэрэгтэй юу гэдгийг бодож үзээрэй.
4. Бусдаас хамааралтай
Таны найз залуу ямар нэг зүйлээс хамааралтай байж болно. Жишээлбэл: архи, хөл бөмбөг эсвэл ээжийнхээ үгнээс гардаггүй нэгэн залуу байвал та яах вэ? Магадгүй та хоёрын хуримын ойн баяр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эсвэл хадам ээж тань ханиад хүрсэн үед таарвал нөхөр тань ямар шийдвэр гаргах бол?… Мэдээж та үргэлж хоёрт байхыг хүсэхгүй л болов уу.
5. Ууртай, түрэмгий
Найз залуугийнхаа биеэ авч яваа байдлыг нь ажиглаад үзээрэй. Хэрвээ тэр байнга ойр хавийнхаа хүмүүстэй хэрэлдэж, боломж л гарвал нударга зөрүүлэх гээд байдаг бол таны найз залуу нэлээд ууртай, түрэмгий хүн бололтой.
Магадгүй эхэн үедээ таньтай эелдэг сайхан харьцаж байгаа ч тэрээр энэ зангаа тавихгүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам таньтай ч ийм байдлаар харьцах болно. Тиймээс гэр бүлийн байнгын хэрүүл, зодоон аз жаргал авчрахгүй гэдгийг та мэдэх л биз.
6. Дутагдал
Хүн бүр л дутагдалтай байх нь мэдээж. Зарим нэгнийх нь алдаа дутагдлыг засахыг хичээж, заримынх нь алдаатай эвлэрч, харин заримаас нь яаралтай зугатах хэрэгтэй болов уу. Хэрвээ таныг сонирхож буй залууд таны үнэхээр дургүй ямар нэг дутагдал бий бол түүнтэй холбоо тогтоогоод хэрэггүй. Эргэн тойронд чинь дүүрэн залуучууд байна шүү дээ. Өөрийнхөө зөн билэгт итгээрэй.
everyday.mn
1 Comment
Би яг ийм хүнээс зөн совингоо дагаад л салсан даа хөөрхий одоо нэг хөгийн халтар юм дагуулцан л явж байналээ хэхэ тэр муу хүүхэн ч насаараа тэрийг чирж амьдрах байхдаа зайлуул муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэж нэг үг байдагдаа бас муугаа мэдэхгүй бардам бас хүүхэмсэг ээ зайлуул хаха өмнөөс нь ичмээр