Анхны хайр минь…


Насанбат эхнэрийнхээ захиасыг нэгбүрчлэн цуглуулсаар хэдэн тор юм барьсаар машин руугаа алхаж явтал замын эсрэг талд нэг л танил царай нүдэнд тусаадхав. Юу билээ хэмээн бодох завдалгүй Ариунаа гэж амандаа шивнэлээ… Нээрэн тийм байна Ариунаа мөн байна. Өчнөөн олон жил сураг тасарсан,зурган дээр л байдаг тэр бүсгүй энд байдаг байх нь.

new_banner

Насанбат, Ариунаа хоёр нэг анги. Ариунаа даруухан,бондгор цагаан охин,сурлагаараа тэргүүлж ангийн нүүр тахалдаг болохоос бусдаараа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам тийм л охин. Ангийн гайгүй охид түүнтэй найзархана. Насанбат бол хөдөлгөөнтэй ,алиа хошин,сахилгагүй ямар сайндаа шинэ жилээр алиалагч болдог тийм л хүү байлаа.

Бие биендээ дургүй,би Ариунааг хэтэрхий номын гээд, Ариунаа намайг далчиганасан амьтан гээд үг ч сольж үзээгүй байсан даа. Тэр хавар төгсөлтийн шалгалтанд бэлдээд завгүй байсан үе. Бид ангидаа хэн нь аль хичээлдээ сайн байна тэр нь тэр хичээлээрээ бусдадаа давтлага өгч, үүр цайхаас шөнө дунд болтол хичээлээ нухдаг тийм л үе. Нэг удаа Ариунаа бид хоёр давтлаганаас хоцорч гарч ирээд харих гэсэн ширүүн бороо ороод гарч чадахгүй,бороо намдтал сургууль дотор юм ярьж суулаа. Түүний намуухан хоолой, үе үе ичингүйрэн доош харах нь ямар хөөрхөн байсан гээч. Түүнээс хойш бид хоёр орой болгон болзож , юм ярьж,шөнө дунд хүртэл суудаг байлаа.

Тэр хавар,аравдугаар анги төгсөх хавар ямар сайхан байж вэ?

Төгсөлтийн зугаалгаар Ариунаагийнхаа өөдөөс харан суугаад харц шидэлцэн, төгсөлтийн дуу дуулан, ангийнхаа багшийг уйлуулж, бие биенийхээ хөгжилтэй явдлуудыг дурсан инээлдээд л сайхан байждээ.

Би тэр үедээ Ариунааг зүгээр шохоорхсон байсан юм болов уу даа..

Тэр зугаалган дээр нөгөө ангийн банди Ариунааг дагаж гүйгээд, Ариунаа маань сонин царайлаад байхаар нь охидууд ийм л амархан шдээ ухааны юм бодоод тоогоогүйг яана. Тоогоогүйгээр барахгүй нөгөө ангийн том хөхт хочтой Урнаатай унтчихсан. Энэ ч Ариунаагийн чихэнд хүрээ байлгүй. Би ч тоохгүй явсаар хичээл дуусч, тал тал тийш таран одвоо.

Ариунаа маань зэргэлдээ сумын хүүхэд болохоор сум руугаа яваад өглөө. Явахдаа уулзаж баяртай ч гэсэнгүй. Би ч тэрэнд нь шаралхсаар унаанд суугаад явахад нь гэрийнхээ цонхоор харсаар байгаад явуулчихаж билээ. Явсан хойно нь хачин их уур хүрч билээ. Юунд ч юм бүү мэд..

Ариунаа их шазруун зантай хүүхэд байсан юм. Олон жаахан дүүтэй айлын том хүүхэд болохоор их сургуульд сурч чадаагүй, ажил хийж явсаар нилээд бие даасан хойноо найзуудтайгаа уулзсан гэсэн.Угаасаа хүнд муугаа харуулах дургүй,хүн царай алдахгүй гэдэг хүн.

Найз охиноос нь надад хайртай хэвээрээ гэдгийг нь олж мэдэв. Тэр үед одооны эхнэртэйгээ үерхэж эхлээд байсан үе шүү дээ. Гэтэл эхнэр буюу тэр үеийн найз охин жирэмсэн болсноо над хэлэлгүй үр хөндүүлсэн байлаа.

Би гэдэг хүн хачин их гутарч,найз охиндоо гомдоод аймагтаа хашиж байсан ажлаа хаяад хотод ирлээ. Ангийхнаасаа сурагласаар Ариунаагийн дугаарыг олоод мэссэж бичилцсээр ялихгүй зүйлээс болж бие биенээ буруугаар ойлголцсоноо мэдэлцээд ахин уулзалдсан сан.

Ямар хөөрхөн, ямар ялдам энхрийхэн, тэгсэн хэрнээ бие даасан ухаалаг сайхан бүсгүй болсон байсан гээч. Намайг гэсэн сэтгэл нь хэвээрээ байж бид дахин үерхэж эхэллээ. Хамтдаа залуу хосын амталдаг аз жаргал бүхнийг эдлэж, сайхан байсан ч нэг л амархан бүтсэн юм шиг, хажуугаар нь нөгөө найз охин минь уйлж дуулан, эргэж нийлэхийг гуйсаар байлаа. Уг нь би тэр бүсгүйтэй сууна амьдрана гээд бодчихсон байсан болохоор хэцүү, бас Ариунаагаа яахаа мэдэхгүй хэсэг явлаа.

Төд удалгүй Ариунаа маань ажлаар гадагш явах болов.

Хөөрхий минь гадаадаас байнга ярина. Хичнээн ч минут ярьдаг байсан юм бүү мэд. Тэгэхэд би хуучин найз бүсгүйтэйгаа амьдрахаар болоод байлаа.

Ариунаа гэнэт ярихаа больчихов. Найзууд намайг зэмлэж байсан ч би амьдрал зохионо гээд гарч өглөө. Эхнэр маань жирэмсэлж “анхны” хүүхэд гараад амьдрал сайхан байлаа. Аав болчихсон,өрхийн тэргүүн болчихсон би гэдэг хүн хаа хол хүний нутагт нэгэн бүсгүй үр үдэш бүр намайг бодож,надад гомдож уйлж байсныг мэдэх биш.

Амьдрал минь бодсон шиг сайхан байгаагүй ээ, хадмууд чинээлэг айл,хадам эгч нар гэж мөнгө ярьсан хүмүүс намайг бутач, гуйлгачин энэ тэрээр дуудаж дүүтэйгээ суулгахгүй гэж байсан ч ном ёсоор нь эхнэрээ аваад тусдаа гарлаа. Гэвч нэг л дарамттай байлаа.

Тэр үеийн жишгээр СО явж орох орон, хөл дүүжлэх унааны мөнгө хийхээр санаа шулуудаж, СО-д байгаа найзаараа татуулав.

Ариунаа монголдоо байгаа сураг дуулдана. Хажуугаар нь элдэв яриа ч сонстоно. Явдалтай болсон,шоучин болсон,залуучуудыг гүйцээж байгаа гэхчлэн элдвийн л юм сонсогдоно.

Өдий хүртэл ганцаараа, алдаж, хэл амны бай болж яваад нь би буруутай юм шиг бодогдоно. Утсыг нь олж аваад ярьдаг боллоо. Жил гаруй утсаар холбоотой байлаа. Сүүлдээ миний ярихыг хүлээдэг болсон байсан. Би уг нь түүнийхээ сэтгэлийг бодож ярьдаг байсан ч, аваад суухгүйгээс хойш,ахин зовоогоод яахав гэж бодоод ярихаа болив. Эр хүн ер нь амиа бодсон зантай байдаг юмуу даа.

СО-д хэдэн жил биеэ зовоож, өөрөөсөө харамлан зүтгэснийх орох орон, унааны мөнгөтэй ирсэндээ. Ирээд бараг хагас жил эмнэлэг сувилалаар явсан.

Найзууд нэг өдөр эргэж ирлээ. Тэгснээ цаад Ариунаа чинь гадагшаа бүрмөсөн явж байгаа гэнэ. Гаргаж өгөхгүй бол гэлцэж байна. Тэр үдэш олон жил уулзалдаагүй ангийнхан цуглацгааж, их л гоё уулзалт болсон юм даг. Ариунаа тэр үдэш тэндэх ангийн охидуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь байсан.

Найз залуутай болсон, тэр нь үе үе залгаад л, ангийн ганц биеэрээ залуус Ариунаад нүд унаган, хүүхнүүд нь өмссөн зүүсэнд нь атаархуу харц чулуудан, харин би чамайг алдсандаа, чамайг хайрлаагүйдээ харамсан суусан..

Айл болгонд байдаг харын хэрүүл тасрахгүй. Эхнэр юм л бол Ариунаатайгаа банзалдаж яваад ирэв үү гэх нь зэвүүн.

Ариунаа тэгж яваад хэдэн жил сураг тасрав. Найз нөхөдтэйгээ,ялангуяа багын найзуудтай хаа нэг уулзалдах юм даа. Ангийнхан гэж ярихад хэдэн хөгшин хар юмнууд болчихоод гэж авгай намайгаа даапаалнаа.

Тэгтэл өчнөөн жил сураггүй байсан хүн өнөөдөр ингээд таарах гэж.

Аж амьдралын төлөө зүтгэсээр сэтгэлийн сайн сайхнаа гээчихдэг юмуу даа.

Өнөөдөр шиг ингэж догдолж байсангүй.

Хоёрдох хүүхдээ төрөхөд ч, эхнэрээ тушаал дэвшихэд ч, шинэ машин авахад ч, шинэ байр авахад ч ингэж догдолж, зүрх хурдан хурдан цохилоогүй..

Ариунаа маань хөл хүнд, царай нь жаргал дүүрэн гэрэлтээд,хөтлөн яваа харь хүн рүү эрхлэнгүй мишээсээр дэлгүүр рүү орж явчлаа…

Одоо бодохнээ анхны хайр минь Ариунаа минь байжээ.Даанч би зөвхөн сэтгэлээ дундарч шаналахад чамаараа сэтгэлээн дүүргэчихээд,халиад ирэхийн цагт хаяад явчихсан муу хүн юм биш үү.

Алдаж явахад чинь надаас л болсон юм шиг эмзэглэдэг байсныг минь чи мэдэрдэг болов уу. Ингэж л амьдрах ёстой байсан юм боловуу….

5 Comments

  1. цацаа says:

    эрэгтэй эмэгтэй гэлтгүй анхны хайртайгаа хэзээ хойно таарвал гоё л байдаг бхдоо гэж.
    гэхдээ энэ эрэгтэй нь тэнэг гар байндаа ариунаа тэр чигээрээ дампуурсан бол тийм л амьтан байсандаа гээл бичих бсн уу ккк

  2. харш says:

    Аль алдаж онож баларч явахыг тэр гэхэв. хүний л амьдрал маргаашаа мэддэг бол амьдрал утгагүй. тийм биздэ охидо. яасан ширүүн байхын. маньд бол нэг биш нэлээн хэдэн ариунаа бна бна хэхэ. зурсан тавилан зураасаа л дагаж гэлдэрцгээе. хүний амьдрал хүний л юм. сайхөн яваа бол яамайда тааруухан бол көөркий дө шт. өөр яахын. 

  3. Даваасүрэн says:

    Гохь нь

  4. Нээрээ says:

    Хэрвээ Ариунаа нь гундуухан явж байвал хөөрхийдөө гээд л өнгөрөх байсан байхдаа. Эрчүүд ийм хөгийн. Өнгөтэй өөдтэй явж байвал хайртай дуртай байснаа гайхацгаана.

  5. MglausCom says:

    Ungund huurtsan uudgui zolig uzemj n gundaad unjuu doroi yavj bsn bol yasan ih bah n hanaj iim yumiig yaj tooj bsyn bol naaldaagui n bolj geed yavj bgada. Hania uud n tataa naad Ariuhan amitnaas chini ch saihan delbeeleg tsetsgiig chi jargaltai misheel todruulah bolomjoos n horoogood bgan bishu. Bolj muu Ariunaa iim ulun yumnii dergeduur ineed aldsan jargaltai tsaraigaaraa l ushuuguu avch chadaj baliar iluu harsan amitand shang n hurteesen bn shd dergedehee yaj goyohu geed yavjiih hun busdiin belen hool ru shunaad

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.