Гадуур тавих нь эрүүл мэндэд хортой юу?

Гадуур тавих тухайд зөв буруу олон л ойлголтууд хүмүүст байдаг. Өнөөдөр үүнийг тойрсон ойлголтуудын тухай эмчийн зөвлөгөөг сонордуулъя.

Гадуур тавих гэж юу вэ?

Бэлгийн ажлын үед эрчүүд үрийн шингэн гарахаас өмнө бэлэг эрхтнээ үтрээнээс сугалаж амжихыг гадуур тавих гэдэг. Ингэснээр үрийн шингэн эмэгтэйн бэлгийн замд бэлгийн замд бус гадуур асгарч жирэмсэлдэггүй. Энэ бол маш эртний бөгөөд нэлээд түгээмэл арга Тийм ээ. Энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсэн тухай эртний ном судруудад тэмдэглэгдэн иржээ. Дэлхийн ихэнх улс үндэстнүүд уг аргыг өртөггүй, хүртээмжтэй арга гэж үздэг байна.

Гадуур тавих нь жирэмслэлтээс 100 хувь хамгаалах уу

Энэ бол буруу ойлголт юм. Нэгдүгээрт, эрэгтэй хүн бүр бэлгийн ажлын эгзэгтэй үед өөрийгөө удирдан гадуур тавих чадваргүй. Энэ үед бүхнийг ухамсраараа удирдана гэдэг доголдолтой асуудал. Хоёрдугаарт гэвэл, бэлгийн ажлын эхэн үеэс л ялгагддаг эр бэлэг эрхтнийг чийглэдэг шингэнд эр бэлгийн эсүүд цөөн тоогоор агуулагддаг.

Гадуур тавибал яваандаа бэлэг эрхтний саа үүсдэг

Гадуур тавиад байвал яваандаа бэлэг эрхтэнд саа үүсэхгүй. Гэхдээ мэдрэл болоод сэтгэцийн өөрчлөлтүүд үүсч болно. Бэлэг эрхтнээ албадан гадуур тавьснаас болж тавилт нь сэтгэлд нь нийцээгүйн улмаас сексэд сэтгэл хангалуун биш болдог. Ингэснээр мэдрэлийн ядаргаанд орох нь ч бий. Мөн бэлгийн ажлын өрнөл үеийн төгсгөл дэх хэдэн секундэд бэлэг эрхтний толгой сэрэлд орон дахин идэвхжихгүйгээс болж эрэгтэй хүний бэлгийн зарим үйл өөрчлөгддөг. Жишээ нь: үрийн шингэн давсаг руу орчихдог. Өдөр болгон бэлгийн ажил хийгээд байвал гадуур тавих шаардлагагүй. Учир нь өдөр болгон хийгээд байвал эр бэлгийн эс боловсорч амжихгүй. Яг ч тийм биш. Хэдийгээр өдөр тутамд бэлгийн ажил хийх бүр үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрдөг ч түүнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо жирэмслүүлэхэд хангалттай. Хэвийн үед 1мл үрийн шингэнд 120 сая эр бэлгийн эс байдаг ба өдөр тутмын “ажлын” улмаас 60-40 сая хүртэл багасч болдог байна. Энэ нь мэдээж жирэмслэхэд хангалттай тоо хэмжээ.

Гадуур тавьсны дараа дахин секс хийхийн тулд бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй

Угаах ч багадна. Амьд эр бэлгийн эсүүд нь бэлэг эрхтний гадна төдийгүй, шээсний сүвийн дотор ч байдаг. Тиймээс бэлгийн ажлын дараа шээвэл зүгээр. Гэхдээ энэ нь 100 хувийн баталгаатай биш шүү. Ер нь эмч нар гадуур тавилттай бэлгийн ажлыг өдөрт нэгээс илүү хийж болохгүй гэж зөвлөдөг. Гадуур тавихдаа үрийн шингэнээ эмэгтэй дээрээ асгах хэрэггүй Тийм ээ. Эмэгтэйн гадна бэлэг эрхтэн болон гэдсэн дээр үрийн шингэнээ асгах хэрэггүй. Асгасны дараа 3-5 минут болоод эр бэлгийн эс өөрийн ферментийн тусламжтайгаар хөдөлж үтрээ цаашлаад умай руу хөдөлдөг.

Гадуур тавих үед эр бэлгийн эсийн зарим нь эрхтэнд үлддэг

Хэрвээ тавьсан л бол бүх үрийн шингэн эсийн хамт гадагшилна. Гадуур тавих үед эмэгтэй нь тавьдаггүй Тийм ээ. Энэ үед эмэгтэйчүүдийн 60 хувь нь тавьдаггүй. Тиймээс гадуур тавьсныхаа дараа эрэгтэй нь эмэгтэйгээ тавихад туслах хэрэгтэй. Тэгэхгүй бол удаан хугацааны турш гадуур тавьдаг хосын эмэгтэй нь бага аарцгийн зогсонгишилд орж бие махбодын элдэв өөрчлөлтөд ордог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.