Эртний Ромын сексийн амьдралын онцлогоос


Нийтийн он тооллын 1 дүгээр зууны сүүлээр Италид Везувий галт уул дэлбэрэхэд үнс нураманд нь дарагдан мартагдсан Эртний Ромын эзэнт гүрний үеийн Помпей, Стабий, Геркуланам хотуудыг 19 дүгээр зуунд санамсаргүй тохиолдлоор дахин нээж, археологийн малтлаг явуулсан нь тухайн үеийнхээ хамгийн том дуулианы нэг болсон байдаг.

Галт уулын үнс нь хотын бүх байшин барилга, эд хогшил, тавилга, хүнс, амьдарч байсан хүмүүсийн бүгдийг нь битүү хучиж, өвөрмөц аргаар нөөшилсөн тул тэр бүхэн олон мянган жилийн өмнөх байдлаараа хадгалагдан үлдсэн нь эрдэмтэн мэргэдэээс эхлээд жирийн иргэд хүртэл бүгдийн анхаарлыг татсан нь мэдээж.


Тухайлбал, Помпей хотод хийгдсэн малтлагын үеэр гарч ирсэн эд өлгийн зүйлс Европ даяар дуулиан тарьсан бөгөөөд Эртний Ромын түүх соёлыг сонирхох шинэ, дагаж дуурайх моод эхлүүлж байв. Гэхдээ соёлын, ахуйн эд өлгийн зүйлсийн дотор олон нийтийн алмайруулсан маш олон зүйлс гарч ирсэн юм.

Бүр тодруулбал эротик, секс агуулга бүхий маш олон эд зүйл гарч ирсэн. Ромын эзэнт гүрний үеийн Италийн хотуудад сексийн нэгэн төрлийн шашны хэмжээнд хүртэл өргөн дээдлэж, энэхүү шашныг “мөргөл хийх”, “маань мэгзэм унших”, “өргөл барьц барих” ажлыг хөгшин залуугүй уйгагүй бөгөөд тасралтгүй хийдэг байсан гэдгийг эдгэээр олдвор эргэлзээгүй харуулсан юм.

Помпей, Стабий, Геркуланум хотуудад секс бизнес “одоо больё” гэсэн хэмжэээнд хүртэл цэцэглэн хөгжсөн байж. Эдгээр хотуудад хана, туургаа секс агуулга бүхий зургаар чимс эн хэдэн арван янхны газар өдөр шөнөгүй үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Ингээд зогсохгүй баян чинээлэг хүмүүс унтлагын өрөөнийхөө ханыг эр эмийн явдлыг эрээ цээргүй харуулсан зургаар чимэглэдэг эд хөрөнгө, эр чадлаараа гайхуулдаг уламжлтай байсан байна.

Гантигаар сийлсэн баримлууд ч үүлэн борооны явдлыг нууж хаалгүй харуулсан байна.

Жишээлбэл, Венера Каллипиги буюу Үзэсгэлэнт өгзөгт Афродита нэртэй энэ баримлыг сайхан өгзөг шалгаруулдаг гоо сайхны өвөрмөц уралдаанд ялагч бүсгүйд зориулан урласан байж.

Секс нь өдөр тутмын амьдралд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан тул жирийн тосон дэнлүүг хүртэл ийм хэлбэртэй гүйцэтгэх нь жирийн зүйл байж.

Олон тооны бурхаддаа өргөл барьж барьж, тахил өргөдөөг сүм хийдүүдэд малтлага явуулахад эр бэлиг эрхтэнийг харуулсан асар олон баримал гарч иржээ. Помпей хотынхон хүслээ биелүүлэхийг бурхадаас гуйж мөргөхдөө ийм баримлаар өргөл өргөдөг ёстой байжээ.

Помпей хотоос илэрсэн секс агуулгатай эд зүйлсийн дотроос хамгийн их дуулиан тарьсан нь ямаатай хурьцал үйлдэж буйг Фавн бурханыг харуулсан энэхүү баримал юм.

19 дүгээр зууны үед Италид Христийн шашин хүний амьдралын бүх л зүйлсийг заан хянадаг, секстэй холбоотой юм болгоныг бузар муухай гэж туйлан ихээр цээрлэдэг, хавчиж боодог байсан үе. Иймд археологичид энэ бүх олдворыг яахаа мэдэхгүй нэг хэсэг болжээ. Анхандаа бусад үзмэрүүдийн хамтаар музейд тавьж олонд хүргэтэл олон нийт цочирдон гайхаж одоогийнхоор бол жинхэнэ супер скандал дэгджээ. Ингэж явсаар эдгээр олдворын хувь заяаг 1 дүгээр Франческо хаан биечлэн шийдсэн байна.

Сицилийн хаантан нэгэн удай эхнэр охидын хамтаар археологийн олдворын музейг үзэж сонирхож. Гэтэл секс агуулга бүхий түүхэн олдворуудыг хараад маш ихээр уурлан хилэгнэж, бүгдийг нь тусгай өрөөнд тусгаарлах тушаал буулгасан байна.

Энэхүү тусгай өрөөнд хадгалагдаж байгаа үзмэрүүдийн зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хүмүүст л үзүүлдэг болсон аж. Энэ өрөөннд эмэгтэйчүүд, хүүхэд оруулахыг эрс хатуу хориглосон ч гэлээ Нууц гэсэн нэр авсан өрөөнд орж үзэхийг хүссэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болсонд ч нэлээд ээдрээ үүсч.

Иймд 1849 онд Нууц өрөөний хаалгыг тоосгоор дарж өрлөг хийсэн аж. Гэвч олон нийтийн сонирхол буурахгүй байсан тул удалгүй нууц өрөөг ахин нээгээд ёс суртахууны хувьд гуйвж дайвахааргүй болсон гэгддэг юм үзэж нүд тайлсан насны эрэгтэйчүүдийг л оруулдаг болсон байна.

Энэ журмыг 2000 он хүртэл мөрдөж байгаад больж, насанд хүрсэн хүмүүсийг хүйс үл харгалзан оруулдаг болжээ.

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.