Үхтэл үр харам

Энэ үнэхээр үнэн үг гэдгийг үр хүүхэдтэй хүн болгон хэлээд өгнө. Хүүхэд бол хаана ч хүүхэд. Жишээлбэл, энэ хятад залуу нэг ойтой хүүхдэдээ хагалгаа хийлгэх мөнгө олохын тулд тун өвөрмөц гэж болохоор алхам хийжээ. Бээжингийн төв гудамжинд сөхрөн суусан энэ залууд 10 юань өгсөн дурын хүн түүнийг саваадаж болохоор байв. Фан Фужи гэгч энэ залуугийн нэг ойтой хүү нь нүдний хүнд эмгэгтэй төрсөн юм байна.

100 мянган юаниар яаралтай хагалгаа хийлгэхгүй бол болохоо байсан гэж эмч нар түүнд хэлж. Харин түүнд 100 мянган юань байхгүй, яаж ч шударгаар хөдөлмөрлөөд богино хугацаанд ийм их мөнгө цуглуулах боломжгүй тул арга барсандаа ийнхүү Бээжингийн төвд нүцэглэж байгаад өвөрмөц үйлчилгээ ажиллуулжээ.

Тэрээр “Хүүг минь аврахын төлөө намайг савааднуу. Хүү минь нүдний мэдрэлийн хатингаршил гэсэн оноштой тул хагалгаа хийлгэхгүй бол хараагүй болно” гэж бичсэн самбарын хажууд нүцэглэн сууж сэтгэл сэрдхийлгэм бизнесээ явуулж. Харин хажуугаар нь өнгөрсөн хүмүүс түүнд 10 юань өгч байсан ч саваадах хүн нэг ч гараагүй байна.

Энэ залуугийн тухай сонин хэвлэлээр гарч эхэлсний дараагаар хүмүүс 10 юаниас арай илүү хэмжээгээр хандив өргөж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 100 мянгынхаа талыг цуглуулаад байгаа гэнэ. Олсон хэдээрээ хүүгээ эмнэлэгт хэвтүүлэн хагалгааны өмнөх бэлтгэл ажлыг хийлгэж байгаа гэнэ. Үлдсэн талыг сайн хүмүүсийн тусламжтайгаар удахгүй цуглуулна гэж найдаж байгаа аж.

1 Comment

  1. a says:

    mundag hun yumaa zarim humuus bol ehneree uvchtei huuhed turuulsen gd yaj huuhdee zaya muutai gd hayj bgaadaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.