Гоо сайхны мэс заслын гаж донтонууд

Дэнлүүнээс нэг гарчихаараа буцаж орохоо мэдэхгүй одоо яах уу гэж тасралтгүй асууж шаардаад эзнээ солиоруулах шахдаг тийрэнгийн тухай үлгэрийг та лав сонсож байсан биз. Орчин үед иймэрхүү тийрэн шиг “Одоо яах уу, одоо ахиад нэг, за бас нэг” гэж донтуулдаг, зүгээр суулгадаггүй зүйл олон болж. Нэг жишээ нь гоо сайхны мэс засал. Дэлхий дээр жилд 18 сая орчим гоо сайхны мэс засал хийгддэг гээд та төсөөлөөрэй.

14518238_10155205030129045_892418876_n

Гоо сайхны олон төрлийн хагалгаа байдгаас хөх томрууулах, хамрын хэлбэр засах, давхраа гаргах, зовхины хэлбэр засах, нүүрний арьс татаж үрчлээ арилгах гэсэн хагалгаанууд хамгийн их хийгддэг аж. Гоо сайхны хагалгаа нэг хийлгэсэн хүн боломж гарвал бас дахин хийлгэж биеийн өөр нэг хэсгийнхээ хэлбэр дүрсийг өөрчлөх гэж донтдог болохоор тийрэнтэй зүйрлэсэн хэрэг.

Гоо сайхны тийрэнгийн эрхэнд эр эм гэлгүй ордог. Нэгэнт тийрэнгийн эрхэнд орсон бол хэмжээ хязгаар, гоо сайхны мэдрэмж энэ тэр нь үгүй болоод хийлгэж л байвал болоо, бусад нь хамаагүй гэсэн зарчим үйлчилнэ. Жишээлбэл, Францын Богданов овогт ах дүү хоёр байна. Физикч мэргэжилтэй энэ хоёр их царайлаг, толгой нь гайгүй ажилладаг байсан гэнэ. Тиймдээ ч 1980-аад оны эхээр ТВ-ээр шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын тухай өөрийн гэсэн шоу явуулдаг болж олны Францдаа олны танил, нэр алдартай хүмүүс болсон байна.

ТВ шоу хөтлөж байна гээд эрдэм мэргэжлээ орхиогүй тул 10 жилийн дараа буюу 1990-ээд он гарч рейтинг нь буураад ТВ шоу хөтлөхөө болилоо гээд хэн ч биш болсонгүй харин докторын зэрэг хамгаалах ажлаа амжилттай бичиж, цол хэргэмээ ч авсан байна. Гэхдээ яг тэр үед шоуны нэр алдар нь буурахад нүүр царай нь нөлөөллөө гэж үзээд анхны гоо сайхны мэс заслаа хийлгэжээ.

Өөрөөр хэлбэл тийрэнг дэнлүүнээс нь гаргасан байна. Нэг л гарсан бол тийрэн буцаж ордоггүй эзнээ ямагт ахиад, одоо бас нэг гэж зүгээр суулгдаггүй болохоор үр дүн нь нэг иймэрхүү.

4 Comments

  1. Нээрээ says:

    Өө ха ха. Манайд ч гэсэн олны танил донтчихсон хүүхнүүд олон бийшдээ. Одоохондоо ч яахав залуу болохоор анзаарагдахгүй. Хүмүүс бүр хөөрхөн сайхнаар нь магтаад эргүүтээд байгаашд. Нэр устай нь биччихвэл зарим нэг өөрөө мэс засалд дуртай нөхдүүд манийгаа бариад идчих байлгүй. Жинхэнэ гоо сайханыг мэддэг мэдрэмжтэй хүмүүс нь л анзаарах байх.

  2. EE BUU UZEGD HARAAL IDMEUUD WE says:

    YU bodoj iim tsarainuudtai boldog bnaa. uzeeriin 2 yumiig humuus yaj nuurii ni harj chaddag bnaa, yaj hamt zurgaa awkuulaad bj bdag bnaaa, hairan mungu, hairan ezendee dahij irehgui dur turh. hunii uuriin natural turh hezee ch dawtagdashgui, energitei holbootoi chuhal zuileeree togolj bdag, zaya ni gomdmoruud we

  3. ari says:

    Shijgiin yum be

  4. i says:

    eruugee iim urt bolgodog n yaj bgaa yum boloo. edend mes zasal hiisen emch n horlood hayajee. ali saihan bolson huniig ter gehev 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.