Эр нөхрөө өөртөө дахин дурлуулж болох уу

88535070

-Нөхрийгөө хөнжилдөө хэвтэж байхад нь амттан өг. Жишээ нь гүзээлзгэнэ, усан үзэм, амтат гуа өгвөл нөхөрт чинь маш их таалагдана.
-Өөрийнхөө төлөвлөж байгаа юмаа нөхөртэйгөө заавал зөвшилцөж бай.
-Хамтдаа гадуур салхинд гарч зугаалж явахдаа хэлэх гэсэн үгээ нэг их нууц юм хэлэх гэж байгаа юм шиг чихэнд нь шивэгнэж ярь.
-Эрчүүд авгайгаа гуя хонгоо ил гаргасан богино банзал, богино оймстой байхад нь харах дуртай. Яагаад гэвэл энэ нь анхны дурлал, анхны хайрын өдрүүдийг санагдуулна.
-Хэрэв жаахан охин шиг хувцаслах нь эр нөхөрт чинь таалагдахгүй бол цэвэрхэн гоё үнэртэй ус цацсан цав цагаан хувцас өмс. Ийм хувцас эрчүүдийг сексийн ажилд уруу татдаг юм.
-Эзэгтэй та хэсэг зуур ч гэсэн гал тогоогоо орхи. Эр нөхрөө санаандгүй байхад нь бууддаг тоглоомонд захиа хийн нисгэж тогло. Бас чанга инээж хашгир. Өөрийн энэ тоглоомондоо хөхөн баясаж дуулиан шуугиан тарь. Бас нөхрөө өөрийг чинь олтол нь нуугдаж тогло.
-Үнэртэн дүүргэсэн ванн бэлдэх ч юмуу, огт санаанд нь оромгүй нэг “сюрприз” бэлдээд өөрөө гадагш гарч хаашаа ч юм алга бол.
-Ресторанд хоол идэхээр нөхрөө урьсан бол төлбөрийг нь өөрөө заавал даа. Энэ нь нөхөрт чинь этгээд ч юм шиг их сонин санагдах вий.
-Оройн хоолон дээрээ нөхрийнхөө өөдөөс харж суугаад ширээн доогуураа туфльтэй хөлөөрөө бага зэрэг өшиглө. Анхаарал нь тань руу хандсаны дараа өдрийн болсон явдлаа тайлагнаж ярь.
-Чамайг гэрт чинь машинаараа хүргэж ирэхэд машинаас яаран бүү яар. Машин дотор нэг хэсэг хөдөлгөөнгүй сууж байгаад гар.
– Амьдралынхаа анхны өдрүүд шиг эр нөхрөө үнс. Бас үсийг нь ил.
– Эр нөхрөө гэртээ тайван амгалан байлгахыг хүсэж байгаа бол санаачлагыг гартаа ав.
– Хааяа хааяа эр нөхөр рүүгээ зөөлөн харц чулууд. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийм учиртай харц нөхрийг чинь догдлуулах болно.
-Санаан дотроо өөрийнхөө дуртай жүжигчний сексийн хэсэгт тоглож байгааг сана. Гэхдээ түүнийг заавал хуулах албагүй. “Чи эртээд хамт үзсэн киноны дараа яаснаа санаж байна уу” гэж наалинхайтан асуу.
-Нөхрийнхөө хувцсыг тайлж өг. Гэхдээ битгий яар. Эхлээд зангиа дараа нь цамцны товчноос эхэлж тайлаарай. Чиний зорилго бол хувцас түргэн тайлахдаа биш, зүгээр нөхөртөө аятайхан сэтгэгдэл төрүүлэх л хэрэгтэй.
– Гартаа заавал тэжээлийн юмуу арьс арчилгааны тос түрхэж бай
– Чиний зөөлхөн цэвэрхэн гар, нөхрийн биенд хүрэхэд түүний сэтгэл юу юунаас ч илүү сайхан байдаг.
– Эр хүн дуг нойрон дундаа ч дур хүсэл нь бадарч байдаг. Энэ нь байгалиас заяагдсан авъяас юм. Чи үүнийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ сэрээх хэрэггүй. Сэрсэн ч эмзэглэх хэрэггүй. Нөхөр чинь ямар сайхан зүүд байваа л гэж хэлнэ.
-Сексийг заавал орондоо биш, шал өөр орчинд хийхийг санал болго. Сандал дээр, эсвэл савлуур дээр, ой модон дотор, ууланд, эсвэл хээр талд ч юмуу хаа дуртай газраа хийх хэрэгтэй.

/Хань/

3 Comments

  1. hehe says:

    Ene buhnii etset yaah vee tsaashid yaah yum . ihenh humuus zorilgodoo hurcheed tsaash yah aa medehgui bolchihdog sh dee. uuniig bas bodoltsooroi. uuliin mod urttai boginotoi

  2. suugii says:

    hehe aay eemer ok etr getsnuu kk

  3. 444 says:

    ok

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.