Төрсөний дараах сексийн хүндрэл

Ядрах

Шинэ хүн та хоёрыг огт зовоохгүй байна. Хоолондоо сайн, тайван унтдаг, салхинд хэн нэгэнтэй гарч байх хооронд ээж та сайхан амраад авна. Гэтэл угтаа бол энэ бүхэн тэс өөрөөр эргэдэг. Ээж нь өдөр болгон хүүгээ асарч халамжилснаар өөрийнхөө гадаад үзэмж, бие галбирыг хэвийн байлгахад анхаарах зав тун багатай болдог.
14518826_10155205107529045_564542178_n

Нөгөө сексийн талаар бодож нөхрөө эрхлүүлэх нь огт байхгүй болох мэт. Ингэснээр ээжүүд өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хэсэг хугацаанд мартахад ч хүргэнэ. Энэ үеэр нөхрүүд эхнэрээ ийм хэв маягт орсоноос болж төрөлт түүнийг эрс өөрчилсөн мэтээр бодож магадгүй сескийн хүслээ дарах өөр хамтрагч хайж эхэлдэг. Ийм үед юуг зөвлөх вэ? Сэтгэл зүйчдийн зүгээс энэ эгзэгтэй үед нөхрүүд хүүхэд асрах ажилд адилхан оролцох хэрэгтэй гэж үздэг.

Ингэснээр өмнө нь хүүхэд асрах гэдгийг огт үзээгүй эрчүүд өдөр ирэх тусам энэ ажил хэр зэрэг хүнд даалгавар болохыг мэдэрдэг. Хэрвээ хүүхэд хөхөөрөө хооллодог бол нөхөр нь хүүхдээ үдэш болгон усанд оруулж, салхинд гарган, гэрийн ажилд туслах хэрэгтэй. Хүүхэд аавтайгаа салхилж байх үед ээж нь найзуудтайгаа спа-салонд орж, өөрийн гоо сайхны эргүүлэн авахад анхаарал тавьж болно шүү дээ. Тийм цаг зав гаралгүй дээ, сайн нөхөртэй байхад. Гагцхүү ядарч, зүс гундан, биеэ гаргуунд нь хаяж болохгүй.

Бие галбир

“-Юундаа уйлсан юм бэ дээ? Чи ээжийнхээ биеийг эвдэж дууслаа шүү дээ” гэх нэгэн яриа төрөх тасагт гарч байлаа. Тэгвэл хүүхэд биш аавууд л эхнэрийнхээ бие галибарыг эвдэж байгаа хэрэг юм шүү. Төрсний дараа бараг бүх эмэгтэйчүүдэд биеийнхээ хэлбэрт санаа зовдог. Нөхрийнхөө сонирхолыг урьдын адил татсан хэвээрээ байх болов уу гээд л… Үнэхээр ч дахин сексийн амьдралыг халуун болгоход нөлөөлөх гол хүчин зүйл бол биеийн галибар мөн л дөө. Иймээс төрснийхөө маргаашнаас л биендээ анхаарлаа хандуул. Эхлээд өөрийн шинэ биеийг сайн ажиглах хэрэгтэй. Магадгүй өмнөх шигээ гоё байхгүй л байгаа байх. Хэдэн кг илүүдэл жинтэй болчихсон… Сэтгэлээр унах огт хэрэггүй. Гэхдээ турах өдрийг хүлээнэ гэж байхгүй шүү.

-Секси харагдах гэрийн хувцас сонго.
-Арьс сулрах болон таргалахын эсрэг үйлчилгээ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж ав.
-Хүүхэд унтаж байх хооронд 10-15 минут дасгал хий…

Сайхан дуутай хэдэн CD худалдаж аваад хүүхдээ хөхүүлж байх зуураа сонсоход өөрт хэрэгтэйгээс гадна хүүхэд бат бөх унтаж танд гоо сайхандаа зарцуулах цаг их гарах талтай. Нөхөр тань “ориг” биеийг чинь мэдэх учраас таныг хайрлахаа таалахаа болино гэж бүү айгаарай.

Дур хүсэл төрөхгүй байх

Залуу ээжүүдэд өгөх дараагийн зөвлөгөө бол хэвийн сексийн амьдралаа эргүүлэн авчрахын тулд заавал тэгэж супер-ээж, супер-эзэгтэй болох гэж хичээсний хэрэггүй. Өөрийгөө тайвшруулан амрааж, хайрлах цаг гаргах ёстой шүү. Гудамжаар салхилж байхдаа дэргэдүүр өнгөрөх 1-3 настай хүүхэдтэй ээжүүдийг сайн ажигла. Тэд бүгд өөрийн сайхан бие галибараа эргүүлээд авчихсан л байгаа биз дээ. Тэгвэл та ч гэсэн чадна. Бидний энэхүү багахан зөвлөгөө гэхэд л тэр сайхан мэдрэмжийг тань таньд буцаан өгөхөд нөлөөлнө гэж итгэж байгаа шүү. Ихэнх ээжүүдэд йог, бодифлекс зэрэг дасгалууд тус болдог. Сексийн талаар ямар нэгэн бодол орж ирэхгүй бол гэж бүү ай. Хүн л юм чинь өөрөөсөө ичихгүйгээр нэг үдэш та нөхрөө хүсэж байгаагаа түүнд хэлнэ.

Дахин жирэмслэлтээс айх

Залуу гэр бүл эмчид ханджээ. Шөнө болгон нойргүй хонож, эцэс төгсгөлгүй угаалга хийн, цагаар хүүхдээ хооллох зэргээс болон өөрсдийн сексийн амьдралыг бараг мартах дөхөж л дээ. Ингэтэл эхнэр нь дахин жирэслэхгүй байх хамгаалалтын талаар зовж байгаагаа хэлсэн байна. Эмэгтэй хүн болгон л хүсээгүй жирэмслэлтээс найдвартай хамгаалах ямар арга байгаа талд ихээхэн анхаардаг. Ялангуяа төрсний дараа өдөр бүр хүүхдийн асрахын зэрэгцээ секс хийхэд жирэмслэхгүй байх боломжийн талаар зөвлөгөө авмаар байгаагаа тэд эмчид хэлсэн байна. Гэхдээ хөхүүл хүүхдэд хортой нөлөө үзүүлдэггүй арга тэдэнд хэрэгтэй аж. Үүнд эмч гормоны хаалт болох Мирений системийг санал болгожээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.