Би одоо 25 настай. Бараг 2 жилийн өмнө нэг залууд ухаангүй хайртай болсон. Одоо хүртэл сэтгэлээ илэрхийлж чадахгүй, би л ганцаараа дотроо бодоод л хайрлаад яваад байдаг. Би уг нь бас тодорхой хэмжээнд эр хүнийг танидаг амьдрал мэддэг гэж өөрийгөө ойлгодог юм. Бас нүүрэмгий талдаа, яриа хөөрөө, дуу шуутай, хүмүүсийн эвийг олчихоод л байдаг юм ажил амьдрал дээрээ. Гэхдээ тэрэнтэй ярих, өөрийгөө нэг зөвөөр ойлгуулаад илэрхийлье гэж байнга үргэлж боддог ч яг цагаа тулахаар яаж ч чадахгүй, хамаг биеэ бариад, толгой дотор түмэн зүйл бодогдоод нэг зүрх хүрэхгүй өнөөдрийг хүртэл явлаа.
Ганц нэг найздаа сэтгэлээ удлаад ярьдаг л юм. Зарим нь жаахан охин шиг яачихаад байна чи гээд, зарим нь эмэгтэй нь түрүүлж гуйгаад дэмий дээ, зарим нь тэмц эрс шулуун бай л, зарим март эргэн тойронд чинь өөр сайн залуу байна гэх юм.
Гэрийхэн хүртэл нас чинь боллоо хүнтэй суу гээд үглээд байдаг.
Амьдрал л юм хойно бас ганц нэг залуучууд ороод ирэх л юм. Гэвч над тэднийг гэх сонирхол байхгүй, эд нараар одоо яах ч билээдээ гэж бодогдоод ер нь утгагүй санагдаад өөрөөсөө түлхсээр л байна.
Гэтэл би тэр залуугаа бодсоор л амьдрал явсаар л байдаг. Гэхдээ огт харамсахгүйээ хэзээ ч, цаашдаа ч хайрлаад л байна. Яагаад гэвэл би хайртай л юм чинь. Хэн ч юу ч гэж байсан би өнөөдрийг хүртэл тоолгүй өөрийхөөрөө тууштай хайрласаар л ирсэн тэгэх ч болно. Би их өөдрөг үзэлтэй бүх зүйл сайхан болно, бүтнэ гэж л боддог.
Харин тэрэнд би яаж энэ бүх хугацаанд тэсч ирсэн тэр сэтгэлээ, өөрийгөө ер нь яаж эвтэйхэн зөвөөр ойлгуулах вэ? Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч хүмүүсээ…
cekc.mn дээр ирсэн захидал
9 Comments
сайн л бодох л асуудал бна.чамд тэр таалагддаг ч тэрэнд бас ямар ни таалагддаг юм болдоо..гэдэгийг эхлээд згр л сонирхсон маркаар мэдэж авах хэрэгтэй(тиймээ чамд үнэхээр таалагддаг бол шүү дээ)магадгүй тэрэнд чам шиг эмэгтэй сэтгэлд ни үнэхээр багтахгүй бол үүрдийн биш зуурдийн л үерхэл болох бхдаа.ганцхан чи хайртай байгаад үгүйээ ганц тал ни ажилладаг зүрх хэр удаан амидрах бол? гэж нэг бодож үзсэнүү? би ч бас сайн мэдүэхгүй л юм бодсоор л бнадаа…хэхэ
Хэн юм бэ тэр залуучууд чинь би энэ тэр юм биш биз дээ? хэхэ би бол одоо чөлөөтөө шүү хэхэ
яг үнэн шүү, дасгах хэрэгтэй, шууд хайртай гэж хэлж болохгүй шүү
end humuus bugd unen bichsen bn tal talaas n l heljee. Chinii huvid urid n ta 2-n hoorond yamar negen butelgui hariltsaa bgaagui gedeg chin davuu tal, gehdee bas ter hun uurt chin ali her taltai ve gedgiig tandah heregtei. yamar negen bdlaar tsagiig hamt unguruul, ehleed naiziin hemjeend harilts gesen ug l dee. baga bagraa dotnosoj hen negend hairtai esehiig n medej boliishde. bas busad humuustei haritsadgaasa chamtai ali her uur haritsaj bn teriig n ajigla. tegeed herev naidvar bval ulam iluu dotnosoh geh maygaar jaahan taktiktai harits. herev uur hund hairtai bish bolood chamd todorhoi hemjeegeer tatagddag bol buh zuil chinii gart bn gesen ug. Shuud uurt n hairtai gej helj bolohgui. ter ugee ta 2iin haritsaa gunzgiireed ehleheer hariltsaagaa ulam batjuulahiin tuld tohiroo n burdsen uyed heleh heregtei. heriin eregtei hun shuud uurt n hairtai durtai geed guigeed bval chinii une tseniig medrehgui.
Mun tsaashdaa sain hariltsaatai bval dandaa bodoltoi ar talaa sain tootsoj haritsahgui bol ehnii uye deeree butelguiteh tal bdiishuu. hairtai gej helehiin orond halamjlah n hariltsaag chin iluu gunzgii bolgono. Bi uuruu buruu haritsasnaasa bolj hairtai hunee aldsan tegeed odoo dandaa haramsdiima. za busgui mini amjilt husiye.
Sanaandgui baidlaar met hamt taarah hotsol burduulj baigaad gemgui shig flirting hiigeed uzehgui yu hand ni medegdenshtee.
ali ali talaasaa bie bienee shohoorhoj ene ter bolohgui bol daraa ni demii yum bolj medii shuu
25-tai busguitei sanal neg bna bi ch gesen nuhurteiguu anh taniltsaad shuud durlachihsan . ehleed sain naizuud shig taniltsaad uulzaad daraa ni uuruu uil hudlul hel ugeeree oilguulsan odoo bid saihan amidarch bna hamgiin gol ni minii anhnii hair minii nuhur hojim haramsahguin tuld zoriglood uz butsen ch bai buteegui ch bai chi daraa ni setgel hangaluun uldeh yostoishtee za tegeed amjilt zorigtoi bna shoo!!!!
zorigtoi alhamiig uuruu turuulj hii tegehgui bol ter zaluu chin uur huniih bolood yabchihbal yahuu tegbel bur haramsaltai shd… odoo ehleed zugeer chuluutei um yri hamtdaa um uzdeg ch umuuu uurtuu anhaaraliig n tatah neg um hiiii shuud l bi chamd hairtai gebel hun gaihna shd 2-laa l hamt baih muchiig burtuul…. tegeed hun er n medreh bailgui dee
Bi bas neg zaluud 2 jiliin omnoos hairtai bolson daanch bi ternd oorgiigoo anhnaasaa buruugaar oilguultsandaa haramsaal yavjiina. Anhnaasaa haritsaagaa zovoor oilguulahgui bol buh zuil butelguitne. Ter zaluu chini uhaalag zaluu bol chamaig anh setgelee neehed oilgoh bhaa. Teneg zaluu bol magadui chi evgui bdald orj setgel chini sharhalah bhdaa ene bol unen ug shuu