Таны сексийн хувьд сэтгэл татахуйц байгаа нь амжилтын нэг үндэс мөн гэвэл та итгэх үү?
Энэ талаараа бид хэнийг байлдан дагуулж байгаа нь чухал биш бөгөөд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүс танд сэтгэл татагдахад гол асуудал оршино. Учир нь энэ энергийн гарал үүсэл нэг бөгөөд бүгдэд адилхан хүчтэй нөлөөлдөг байна. Гэвч энэ нь цалингаа нэмүүлэхийн тулд таныг ажил дээрээ даргатайгаа учир ургуулна гэсэн үг биш. Ажил дээрх иймэрхүү төрлийн харилцаа нь баяр баясгалан авчрахаас илүү зовлон бэрхшээл авчирдаг шүү дээ. Гэхдээ л энэ бол таны шийдэх хэрэг.
Наполеон Хилл “Бод, сэтгэ, баяж” номондоо зөвхөн сексийн энерги нь амжилт олох, эд баялгийн өсөн нэмэгдэх тал дээр хөшүүрэг болдог. Манай гариг дээрх ихэнх гэрээ хэлцэл хийгдэх болсон шалтгаан нь Х ноёнтонд хатагтай А маш их таалагдсан. Учир нь тэрээр түүнд татагдаж байгаагаа илэрхийлэх нэг арга болжээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлавал “нэг төрлийн эрчим хүч нөгөөд шилжих сублимаци” гэгдэх ажээ. Маш хүчтэй сексийн энергитэй хүмүүс ихэвчлэн хүний хараа булаам аятайхан дүр төрхтэй, бусдаас ялгарах өвөрмөц өөрийн гэсэн яриа, төрхтэй, хувцаслах арга барилтай, бусдад нөлөө үзүүлэх чадвартай ийм хүмүүст “үгүй” гэж хэлэх хэцүү. Өөртөө итгэлтэй байх нь маш чухал ач холбогдолтой.
Хэрэв та өөрийгөө сайхан харагдаж байгаа гэдэгт үнэхээр итгэлтэй байвал та амжилтынхаа талд нь аль хэдийн хүрчихжээ. Өөрийнхөө сайхан төрхийг харан баяссанаар та өөрөөсөө онцгой эрчим хүч ялгаруулж эхэлдэг байна. Энэ бол амьдралын бүрэн дүүрэнг илтгэсэн, хангалуун байдлыг илэрхийлсэн, бат бэх итгэлтэй байдлын эрчим хүч юм.
Ингэснээр юу болдог вэ гэж бодож байна уу?
Таны энэ өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө авч явах байдал тань бусдыг тань руу татаж, тэд өөрийн эрхгүй таны санаа бодлыг сонсож, таныг дагах болдог байна. Тэд таньтай адилхан байхыг хүсдэг байна. Одоо та юунд хүрсэнээ ойлгож байна уу? Та бусдад нөлөөлж эхэллээ. Гэтэл үүний эхлэл нь дотоод хүчинд шилжсэн таны сексийн энерги байлаа. Хэрэв та өнөөдөр энэ хүчит эрчим хүчийг өөртөө мэдрэхгүй байвал танд нэгэн арга зааж өгье. Та өөрийнхөө зан ааш, гадаад төрх, үйл өдөлгөөнөөс танд өөрт чинь зөвхөн үнэхээр их таалагддаг, магадгүй та түүгээрээ бахархдаг байвал бүр сайн зүйлүүдээ жагсааж бичнэ үү. Хүмүүс ерөнхийдөө өөрийнхөө сайн талыг олохоос муу талыг олохдоо илүү чадмаг ажээ. Тийм ч учраас өөрийгөө зохих ёсоор нь үнэл. Таны ухамсрыг хязгаарлаж буй бүх хориг саадыг даваад одоогийн таагүй байдал, хүнд хэцүү бага насыг умартаад зөвхөн өөрийнхөө сайн тал болгоныг л ол. Магадгүй ганц ч байсан болно. Жишээ нь, та урлагийг ойлгодоггүй байж болно. Гэвч та бантан хийхдээ хэнээс ч илүү бол энэ таны бусдаас давуу тал, сайн чанар. Танд ийм авъяас байна гэдгээрээ бахархах.
Үүнээс хойш таны хамаг сайн чанарууд санаанд чинь бууж эхлэх болно.
Энэ дасгал таны дотоод ухамсрыг тааламжтай байдалд хүргэнэ. Ямар ч тохиолдолд та өөртөө урьдынхаасаа илүү их итгэлтэй байх болно. Сэтгэл зүйч С.Поповын нэгэн гайхалтай онол байдаг юм. С.Поповын онолдсоноор бол “сексийн энерги” нь үнэн хэрэг дээрээ зөвхөн амжилт авчраад зогсохгүй, мөн мөнгө авчирдаг ажээ. Сексийн хувьд идэвхтэй хүн нь байгаль эхэд “хүн төрөлхтний угсааг үргэлжлүүлэхэд бэлэн” гэсэн дохио явуулж буй мэт. Үүний төлөө байгаль эх түүнд үр хүүхдээ тэжээгч гэж үзэж, материаллаг хангамж буюу мөнгө явуулдаг байна.
Үүнээс гадна ийм байдалд хүрэхийн тулд заавал баруун зүүнгүй харсан болгонтойгоо унтаж хэвтэх явдалгүй ажээ. Түүний оронд энэ сэдвээр бүр товч тодорхой байдлаар дотроо бясалгаж бодож болдог байна. Хорвоо ертөнц гэдэг чинь хошигнолыг үл ойлгодог тул таны энэ бясалгалыг “дээд хүч”-нүүд маш хүчтэй хүсэл гэж ойлгоод, үр удмаа тэжээхэд чинь зориулж тодорхой хэмжээний мөнгөний урсгалыг тань руу чиглүүлдэг байна.
Н. Правдина “Би амжилт дуудаж байна” номноос
1 Comment
Yooo shaaltsaal bval boon mng ireh ni bnshdee yamar funny argaar mng olhiim be. huuhnuudiig gichgeed bdag hereg uu te haha.