Нийт дур тавилтын 10 хувь нь жинхэнэ биш, өөрөөр хэлбэл жүжиглэлт байдаг гэсэн статистик баримтыг сексологчид нотолдог. Харин бодит амьдрал дээр энэ тоо хэд дахин илүү гэдгийг эмэгтэйчүүд бид сайн мэднэ. Худлаа дур тавих нь хэнд хэрэгтэй вэ? Яах гэж? Яагаад хүүхнүүд ингэдэг вэ? Эрчүүд анзаардаг уу?
Хиймэл дур тавилт сөрөг талтай юу?
Эдгээр асуултанд хариулахыг хичээе. Бидний хийсэн экспресс судалгаа хэн нэгэнд дүгнэлт хийхэд тус болно гэдэгт найдаж байна.
Яагаад эмэгтэйчүүд дур тавьж буй мэт дүр эсгэдэг вэ?
Хурдан дуусгахын тулд. Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Эр хүний үүргээ сайн гүйцэтгэлээ. Энэ ажилдаа тэр үнэхээр сайн гэдгийг хайртдаа итгүүлэхийн тулд бүсгүйчүүд хуурамчаар дур тавьдаг ажээ.
Хамтрагчтай болчихсон эмэгтэй ор хөнжлийн ажлыг өөрийн үүрэг гэж хүлээгээд авчихсан байх нь элбэг. Ачаалал ихтэй ажил, ууртай захирал, эцэг эхийн хурал, шалгалт шүүлэг, замын түгжрэл гээд энэ бүх дарамтны дараа эмэгтэй та өөрийн бяцхан ертөнц болох гэртээ ирээд… эргээд нөгөө л алба болсон гэрийн ажлуудтай нүүр тулна. Гал тогоо, хүүхдийн өрөө, унтлагын өрөөнд гэрийн эзэгтэйн хийх ажил барагдахгүй. Эхнэр хүн нэг дор чадварлаг тогооч, сайн ээж, халуун амраг байх ёстой байдаг нь гашуун үнэн юм. Хажуу өрөөнд өвчтэй хүүхэд ханиалгаж байгаа эсэхийг чагнангаа ор хөнжлийн жинхэнэ таашаал авна гэж байхгүй.
Харин эр нөхрөө бодсондоо хуурамчаар дур тавьж, түргэхэн энэ ажлаа дуусгаад хүүхэд рүүгээ яарна.
Гомдоомооргүй байна. Анхилуун цэцэг, тансаг ресторан дахь оройн хоол, асаалттай лаа, хайрын үг, тасархай энхрийлэл… Ийм их хичээл зүтгэлийн дараа хайртыгаа шагнах хэрэгтэй биз дээ? Гэтэл чиний сэтгэл санааны байдал хангалттай хөглөгдөөгүй байх үе бий. Хариу барих хэрэгтэй, бас түүнийгээ гомдоохгүйн тулд бүсгүйчүүд хуурамчаар дур тавьдаг.
Хуурамч дур тавилтыг эрчүүд анзаардаг уу?
Ихэнхдээ үгүй дээ. Ер нь бол хувь хүн бүр давтагдашгүй өвөрмөц ертөнц байдаг шиг эмэгтэй хүний дур тавилт ч бас тус бүртээ онцгой, өөр өөр байдаг. Энэ нь таны өнөөдрийн, магадгүй 235 дахь дур тавилт тань өмнөх 234 удаагийн дур тавилтаас тэс өөрөөр илэрхийлэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь эрчүүд маань эмэгтэй хүн дур тавихаар шингэн ихээр асгардаг, хүчтэй агшилт өгдөг, цээжээр нь улаан толбо гардаг (дур тавихаар ингэдэг хүүхнүүд бас бий) гэсэн цөөхөн хэдэн шинж чанарыг л мэддэг.
Ийм дур тавилт биед муу юу?
Харамсалтай нь тийм. Физиологийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч муу. Нэгт, дур тавилт гэх тэр сайхан тэсрэлт, тэр үеэр мэдрэх гэнэтийн алжаал, бодисын солилцоо болон цусан хангамж бие организмд зайлшгүй хэрэгтэй. Хоёрт, тогтмол жүжиглэх, өөрийгөө албадах, хүсэл, мэдрэмжээ нуун дарагдуулах нь чиний сэтгэлзүйд муугаар нөлөөлнө. Тэглээ ч байнга худлаа дур тавиад байвал хайрт чинь хэзээ нэгэн цагт мэдрэх л болно. Энэ сайнаар эргэхгүй нь ойлгомжтой. Иймээс бүсгүйчүүд минь бусдыг ч, өөрийгөө ч хуурахаа болиод жинхэнэ мэдрэмж, гайхалтай таашаалын төлөө урагшаа.
1 Comment
Bi 3 jil 1 zaluutai nzalsan hezeech tavij uzeegui dandaa hudlaa tavisan dur esgedeg bsn ter teneg eruusuu anzaardgui bsn erchuud yagaad meddeggui yum bol gaihaal bdag shd ug ni medmeeriin iheer shingen yalgaaradl bulchin agshaad