“Чи хүнд итгээч” гэх юм


Сайн байна уу? Би найз залутай болоод 2 жил болох гэж байна. Өмнө нь ийм хугацаанд хүнтэй үерхэж байсангүй.

Танилцсаны дараахан тэр гадаадад сурахаар явсан. Тэрнийг бүтэн жил шахуу бодож шаналж, хүлээсэн. Бид интернетээр хааяа харьцдаг л байсан. Эхний 2 3 сард нээх ярилцахгүй шахуу, тэр ёс болгож хааяа л нэг залгадаг байв. Би маш их дассан байсан. Гэвч 5 сарын дараанаас бидний харилцаа овоо сэргэсэн. Түүнээс сайхан хүн байхгүй мэт л би тэр хүнийг л бодож хүлээж зун хүргэсэн.

14518238_10155205030129045_892418876_n

Тэр зун нь Монголд амрахаар ирэх болж, бид аялсан юм. Гэвч тэр Монголд ирмэгцээ л нэг л сонин ааш гаргаж байсан. Гэвч тэр гэр бүлиййхэндээ албан ёсоор танилцуулах талаар огт ярьж байгаагүй. Бид түүний гэр бүлийхний байхгүйд л гэрт нь байдаг. Тэгээд л гэрийнхэн ирэх сургаар чи явах хэрэгтэй гэж байгаа мэт, нуугд гэж байгаа мэт үйлдэл гаргадаг байв. Энэ бүхнийг би түүний ичимхийдуу зантай гэж боддог байсантайгаа холбодог байсан юм. Гэвч түүнийг явахын өмнөхөн би тэрнийг найзуудтайгаа нийлж өнгөрсөн бүх цаг хугацаанд намайг зүгээр л нэг ашиглаад хаях хялбархан охин мэтээр бичилцэж байсан чатыг нь уншчихсан. Газар хөмрөх шиг л болсон.

Монголоор дүүрэн тэрнийг хүлээсэн, өнөөг хүртэл холбоотой байсан охидууд байсан гэх зэргээр. Би тэрэнд бүхий л амьдралаа зориулж, хамаг итгэлээ өгөхөд бэлэн байсан, өгсөн ч юм. Гэтэл тэр бүхнийг уншаад би хэн ч биш байснаа бодоод үхтлээ шаналсан. Түүний өнгөрсөн хугацаанд явуулж байсан бэлэг зүгээр л намайг аргалах хог байж гэдгийг ч харсан. Өөрт нь бүх зүйлүүдийг нь буцааж өгсөн, чатыг нь ч бас.

Тэр надтай 4 хоног холбогдоогүй. Хүний урманд шаналж байгаа болов уу гэж эмэгтэй хүний арчаагүй, өрөвч сэтгэлээрээ бодож байсан. Гэвч тэр хугацаанд найзуудтайгаа өөр бас бус охидуудтай амралтанд хүртэл явсан байсан.

Дараа нь уучлал гуйсан, ХАРАМСАЛТАЙ НЬ би уучилсан юм даа. Ямар ч эрүүл хүн намайг тэнэг гэнэ. Тэр найз нөхдийнхөө хажууд намайг магтаж, тэднээс өмөөрнө гэж үгүй. Тэр арай гэж нэг гэртээ дагуулж очсон. Гэвч тэр өөрөө үхтлээ хүсч хийгээгүй ээ. Харин миний ээжийг “Хотын төврүү хүрээд ирж чадахгүй юу” гэсэн… Арай ч дээ.

Миний мэдрэмж өмнө ч зөв байсан учир энэ удаад би мэдрэмжиндээ л итгэсэн. Тэр буцсан. Би явахаас нь өмнө ойрхон нэг улсад нь гадагшаа сурах болж байгаагаа хэлсэн. Тэрэнтэй хамт байх л гэсэндээ шүү дээ. Ээжийгээ орхиод, эх орноосоо хол, гэвч тэр надаас тэтгэлэгийн мөнгө л асууснаас ямар мэргэжлээр, аль сургуульд, аль хотод, хэр удаан, аюулгүй байдал нь хэр зэргийг асуугаач үгүй юм даа.

Бид явахаас нь шинэ он хамт гаргах талаар зөндөө ярьсан. Чи очингуутаа материалаа бэлдэж байгаарай гээд л явуулсан. Би ч нөгөө улсдаа ирлээ. Харин тэр цаг хугацааг тулгаж тулгаж их л нервтэй бэлдсэн. Мөнгө төгрөг ч хүрэхгүй янзтай, тэр үед нь л зохицуулна даа гэсэн янзтай. Гэтэл би түүнтэй хамт байхын тулд бүтэн жилийн өмнөөс тэтгэлэг хайж, нүдээ хөхөртөл компьютерийн дэлгэц ширтэж суусан юм.

Харин тэр ойр хавиараа аялаад л… Тэр надтай яаж ийгээд хамтдаа байхыг хүссэн бол анх очсон бага багаар мөнгөө хурааж болох л байсан. Эр хүн хөл алдан дурласан хүндээ л сэтгэл гаргадаг гэж үнэн бололтой. Гэвч бас л уурлахдаа уурлаж, инээхдээ инээж байж би тэрний улс руу очсон. Гав ганцаараа маш аюултай улсад дамжин нислэг хийн байж шүү дээ. Энэ ч яахав миний хүсэл байж гэж бодоход тэр очиход минь хэд хоног байлгах газраас бараг өөр зүйлгүй сууж байсан даа.

Түүнд нэг газраа тогтож амьдрах бус мөнгө өгч байгаа газар хаа л байна тийшээ явахад бэлэн байх юм. Гэтэл би ээжтэйгээ л амьдардаг, эцэгтэй өсөхийн жаргалыг мэдрээгүй хүн л дээ. Энэ л түүнд өнөөдрийг хүртэл татагдаад байгаа шалтгаан биз. Харин түүнд хамаатан садандаа баян тансаг, гадаадад амьдарч байгаа, баян охинтой үерхдэг зэрэг хэрэгтэй. Эцэггүй ганц охин, өөрт нь хайртай байх хамаа ч алга.

Тэнэг би ээжийгээ гэртээ үлдээгээд сурах нэрээр энэ хүнд ойртох гэж л ирсэн. Гэвч ердөө л ашиг хонжоо хараад, бүх ажлаа үнэгүй хийлгээд суулгаж байх хүн хайгаад байх шиг. Эр хүн үеийнхээ хосуудын уйдааг гаргах гэж гэрт нь очоод хань болонгоо үнэгүй хоол идээд өөрийгөө болгоод яваад байхад хялбар. Гэвч түүний хувьд гэр бүл гэдэг асар хол, үүрэг хүлээх болоогүй байх шиг. Хичнээн мартахыг хичээсэн ч гэсэн түүний найзуудтайгаа бичсэн чат эргэн эргэн бодогдоод дотор харлах юм.

Амьдрал ч утга учиргүй, шинэ газар ч сонирхолгүй байна. Ийм үед тэврээд уйлах эцэг байсан ч болоосой. Нэг алдсан итгэл хэзээ ч эргэж ирдэггүй, төрдөггүй юм байна. Түүний байгаа улсад очсоны дараа тэр өөрийгөө л зугаацуулах байдал гаргаж, хамтдаа аз жаргалтайгаар хоолоо хийж, амтархан идэх зэргийг мэдэрсэнгүй. Үргэлж л компьютераа ширтээстэй, фейсбүүк ухаастай. Одоо миний сэтгэл ч хөрж байх шиг байна. Дахин тэр гайхалтай улсад очмооргүй байна. Хүйтэн хөндий мэдрэмж төрсөн. Урлагийн агуу бүтээлүүдийг ер мэдэрсэнгүй.

Монгол руугаа буцаж ээждээ л очихсон. Амьдралын минь хайран 2 жил, итгэл найдвар, хүлээлт минь. За яахав дээ, хүнээс хайр мэдрэхийг хүссэн нэг тэнэг амархан охин л байгаа биз. Гэхдээ сэтгэл гарахгүй бол орхичиход яана вэ. Би аз жаргалгүй байна. Тэр хичнээн сайхан үг хэлсэн ч бас л намайг найздаа, өөр хэнд ч юм муулаад суугаа болов уу гэж бодох юм. Арай ядан нээгдэж байсан хайраар дутагдаж өссөн зүрх минь өвдөж байна, үхэж байна.

Одоо дахиад яаж хэзээ нээгдэхийг би мэдэхгүй байна. Нүүрэнд минь инээмсэглэл биш эргэлзээ тодорч байна. Нэг удаа тэрнээс би ,”Чиний ойрын 2 жилийн зорилго юу вэ? ” гэхэд тэр “Сургуулиа төгсөөд, хэлээ л сайжруулмаар байна, өөр сүртэй бодож байгаа юм алга” гэсэн. Би түүний төлөвлөгөө огт биш аж. Ийм хүнд яаж би цаашид бүхий л итгэл сэтгэлээ зориулах юм бэ?

Гэтэл тэр “Чи хүнд итгээч” гэх юм. Би итгээгүйдээ энэ хүрсэн гэж үү. Харин одоо больё доо.

15 Comments

  1. soogii says:

    Uurt chin setgelgui hunii araas guivel chi uuruu l zovno.Erchuud chin neg tcaashaa ergevel ter chigtee l gesen ug.bur tanihgui hun shig bolchidogin bain lee.Chi zugeer naadhasa sal.Chi ingeed gugeed baihaar chamaig unegui zartc meteer hamag umaa hiilgej ashiglaj baigaa baihgui uu.

  2. Kkk says:

    Chi hairaar ih dutagddad yum bnaa. Gehdee jinhene hair yamar bh yostoi iin hemjuur standard anhnaasaa bhgui, medehgui bolohooroo ingej dord uzegdsen ch tevchseer bga yum. Etseggui ussun emegteichuuded niitleg tohiolddog shinj temdeg shde. Zaluu bol chamd hairgui, chamaig hundlehgui ni todorhoi bn. Chi ch tuund hairgui, chi zuvhun hen negneer hudlaa ch gsn joohon ch gsn hairluulahiin tuluu l ingej uuriiguu zovooj bgan. Ene hunees salchval hen ch namaig hairlahgui, bi hairluulah une tsenegui geh met bodoj bga. Uurtuu hairgui bolohoor tegdiin. Odoo yaahuu geheer naad zaluugaasaa yu ch expect hiihee bolichihoo, naadah chin ugaasa yu ch sonsohgui, sonsohiig husehgui yag l had chuluu gesn ug, yamar setgel hudlul bhgui shuu, teriig ni oilgo. Hudlaa gants neg huuramch nyaluun ug Nadad utge geh met helehed ni uyarch yaasan ch bolkuu shu, ugaasaa hudlaa yu ch bodohgui helj bgan. Itgej bolohgui, ehleed hairlahad suraltsaj ehelyaa. Zugeer hay naad huuhdee, naadah chin uurchlugduhguiee udii nasan deeree chinii husseneer. Uur deeere tuvlur, tevcheertei bgarai

  3. Ganaa says:

    Зорилго төлөвлөгөөгүй эр хүнийг шууд хая , харин боловсролгүй гадаад хэлгүй боловч зорилготой хүн амьдралд азтай сэтгэл хангалуун амьдралыг өгнө наад тэнэг залууг тэнд нь хаях

  4. +100 says:

    Тэр залуу чинь хөгжиж дэвжих гээд байхад чи гэж нэг гай sex-ийн амтанд орцон юм шиг хаана ч хамаагүй дагаж очиж гусуулаад байхаар чинь хаячихаж ч болохгүй нэг тийм л байгаа байхдаа

  5. ... says:

    Чам шиг хайргүй хүнээсээ хайр горидож өөрийнхөө залуу сайхан 4 жил нэрвээ үрсэн. Яаж ч халамжлаад яаж ч хайрлаад яаж ч хамгаалаад ямар ч иракцгүй. Хүний урмыг бодоход уйлахад нулимсыг минь арчиж өгдөггүй тэр л тэнэг залуутэй баахан сайхан цаг хугацааг үрцэн байсан. Эцэст нь тэр салмаар байна гээд би уйлж байгаад л салсан. Салсны маргаашаас өөр хүн гарч ирээд л би гэж хүн өөрийгөө тийм тэнэг хүнээс болж дэндүү хол хөсөр хаясан байснаа ухаарсан. Тэр л мөч миний ухаарал болсон. Сайн хань болох эр хүн тийм байдгүйг дараа дараагийн учирсан хүмүүсээс ойлгож авсан шүү. Одоо наад залуугаа хаяд хичээл номдоо шамдаад гадааддаа сур. Наад залуу чинь хэдэн жилийн дараа өөртэйгөө таарсан балай хүүхэнтэй таарчаад хожим нь харамсана. Тэр л охин надад хайртай байсан гэдгийг хожуу бодно. Тэр үед чи аль хэдийнээ хайрт ханьтай үр хүүхэдтэй өөр сайхан амьдрал зохиосон байх болно. Одоо битгий тийм эргүү юмнаас болж шаналж зов. Чи угаасаа яаж ч хичээсэн наад залуугаа өөртөө хайртай болгож чадахгүй бас чи өөрийгөө хайрлуулж чадахгүй. Одоо зүгээр л март.

  6. Үргэлжлэл says:

    Иймэрхүү ээжүүд хүүхдүүдээсээ хариу нэхдэг байхдаа. Нөгөө хүүхэд нь шүүдрийн дусал цуглуулж ээждээ цай чанаж өгмөөр байна гэж шаагаад л. Чамайг би юугаар дутаасан юм вэ? чи юу дутлаа гэж ингэж байгаа юм вэ? ямар зовоож ханадаггүй хүүхэд вэ? гээд л явж өгнө дөө. Бас чамайг би ийм хүн болгох гэж өдий олон жил хайрлаж өсгөө юу? гээд л хуцаж өгнө.
    Чи наад залуугаа хайрласан тэр нь чамд гоё байсан. Тиймээс чи өдий олон жил зууралдан байж байгаа. Чамд муухай байсан бол чи орхино. Наад залуугаа чи өөр шигээ яагаад байдаггүй юм вэ? гээд гомдоллоод байна. Хариу нэхээд байна.
    Эргээд ээжүүд руугаа ороход хүүхэдтэй болох нь ээжид гоё байснаас тэр хүүхэд намайг гаргаад өгөөч би хүссэнээр чинь байя гэж гуйгаагүй биз дээ. Өөрөө ухамсараараа ээж аавыгаа хайрлахаас биш хүчээр үглэн байж хайрлуулах хэрэггүй шүү эцэг эхчүүдээ, хүүхэд чинь өөрийнхөө сонгосон замаар л яваг. битгий үглэж өөрийнхөө чадаагүйг хийлгэх гэж хүн тамлаарай. Тиймэрхүү аав ээжтэй хүүхдүүд байдаг юм аа. Ээж аав хүсээд байгаа болохоор л би энэ сургуульд байна гэх мэт. Тэрэн шиг чи наад залууг хайрла гэж хэн чамд тулгаад байгаа юм вэ? чи өөрөө л хүсээд байгаа биз дээ.

  7. PARTIZAN says:

    yostoi l booj vxmeer niitlel bna. Odo erxemseg bardam, uurtuu itgelte,i jaaxan zaluu xvnii tsog zolbootoi bailda oxin mine… Chamd enenees xol ilvv sxan uchral ,sn sxan amidral bga gdgt itgeltei bna… Amjilt xvsie

  8. lady says:

    yoo suuldee burrr unshihaas durgui hurchihlee. ternii toloo hiigeed ogooch gj hen negen guij guvshsan ayatai, ternii toloo bi tegsen ingesen gd yalarhaad bh yumaa. nudee hohortol haisan bla bla bla.
    hohi chini. hen ch chamaig hamag bdagaa zoriul gj heleegui.
    ooroo ooriigoo namag balchigaas gargaj chadahgui bol tendee tgd huch holsoo soruulaad uldehgui yu

  9. MglausCom says:

    Yasan ch ih yumaa ugchuuvde hehe. Nad shig ohin nas amidraliinhaa 15 jil anhny buhnee uguud deer n career husel muruudul bolomj geed buh yumaa hoish taviad huuhduudee salgaj avah gj gadaad dotoodiin buh bair savnaasaa salj urh tolgoilj uldcheed tooj bga ch yum bhgui buun bayar yavj bhd yun gon gon be. Iimhen yumand gunihgui shu zavtai shaar ve. Heregtei yumand tuvluruud uuriiguu hairlaj sur. yadargaatain chamaar hairluulsanii tyluu hun bur uurt n daahaargui ur shirend unaad bhyn chamtai naizalbal bas yah yostoi yugaa ugch avalcah albatai tuhai jagsaalt gargacan suuj bgn bn l da. Dugai harij eejde uzegdej amidar eejiigee naaguuraa ayaluulj gazar uzuul. Chi ehdee hainga handdagaas chini bolood burhan chamd hairlasanii hariud haihramjgui handah yamar bdgiig medruuleed bn. Hariu nehelgui hairlaj chadq bol hayaj sur uuruusuu uur huniig controldoh medelten n chi bish busdiin shiidveriig hundelj sur. hoishid uguh avah yuman deeree toocootoi handdiin bol ur huuhded bitgii yaraarai uuruusuu iluu garch amidarch sur

  10. Иргэн says:

    Чи өөрөө л наалдаад хойноос нь зууралдаж чаргууцалдаад наадхыгаа зовоогоод байгаа дүр зураг л байна. Хөөрхий ээжийгээ ганцааранг нь орхиод өөртөө сэтгэл гаргадаггүй хүн рүү зүтгээд …
    Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй л суух хэрэгтэй.

  11. tit says:

    өөрөө чаргууцалдаад байж шаль шаль гэж халамж анхаарал нэхээ л албатайм шиг. энэний оронд сайн суръя мундаг хүн больё ээжийгээ баярлуулъя гэж боддог болоосой. чам шиг ийм унжгар юмнууд угаасаа сонирхолгүй шдээ

  12. boli boli says:

    chi naad huneesee uh zuil goriddog, huleedeg bololtoi, bolichih terniigee, uurtuu naidaj amidar.
    ert oroi ta 2 zamaa huuh ni damjiggui. 

    naad zaluu chin uneheer tiim bol holdoh ni ch zuv, iimerhuu aminch, bertegchin, zalhuu, tejeegch haisan eregchinguud haa saigui bii. ehnereeree tejeelgedeg iimerhuu bandi nar ih boljee, 

  13. naiz says:

    Ухаантай охин минь болидоо чи хайр сэтгэлийхээ төлөө тэмцсэн сэтгэл зүрх цаг хугаагаа зориулсан дараа нь чи тэгдэг байж ингэдэг байж гэж лав харамсахгүй чиний заяаны хань биш л байгаа биз Гэхдээ итгэл найдвараа битгий гээгээрэй.Хорвоод ээжтэй байх сайхан сайхан ээжиигээ хайрлаад сайхан амидарь тэгж байгаад болно доо болно.Чи тэрнээс дутахгүй амьдарь тэрийг харамстал сайхан амьдар.

  14. zaluuuuuuu says:

    Eoe chi ene bichsen yumaa 10 20 udaa dahin dahin unsh . Vvn dotor chin chinii asuult hariult uhaaral gemshil SHIIDEL chin hvrtel baina. Bidentei hubaaltssand bayrlalaa haramsaltai ni hed heden udaa chinii umnuus booj vhmeer sanagdchlaa bna Xaxa Chi nere estoi sonin hvn yuma Naad mundag tebcheer zvtgelee end Mongoldoo neg shn ajiltai turultei chadaltai chadabhtai zaluud gargasan bol udiid Neg hothond 3 uruu bairand byzhan hvvhdee erhlvvleed hair halamjind nylhraad jargaad hebtej bh bsn bna shv dee. Chi mundag daanch durlal chmg soholj

  15. зочин says:

    Өөртөө хайргүй хүнээс хайр хүснэ гэдэг л хамгийн тэнэг шүү дээ,би ч ялгаагүй тэгэх л байсан,хайргүй дурлаагүй бол миний өмнө бээцэгнээд дураар минь бгаа бэлэн хүний яах юм өөр.Гол нь өөрийгээ хүндэлж өөртөө хайртай хүнд л хамаг бүхнээ зориул л д аа,тим муухай хэлүүлчихээд өөрийн нэр хүнд эм хүний омог бардам зангаа бодохгүй байхад тэр чамд хайргүй залуу чамайг бодох уу үгүй шдэ,Ер нь яаж дурлаагүй хүнд итгээл тээр хол явдаг бнаа,тэр залуугийн буруу байхгүй л бна даа чамд сэтгэл хүчээр гаргаж хуураагүй учир хайргүй гэдгээ мэдрүүлсэн байхад чи өөрөө зүтгээд ийм байлалд хүрч дээ.Дурлаж хайрласан хүндээ хайрлуулах шиг сайхан юм үгүй,түүнийхээ хамгийн эрхэм дээд нь болж хүндлүүлж яваарай даа,нэг зам зуурын хүний зугах болж сүлд хиймороо бүү гутаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.