Надад боломж байгаа юм шиг санагдаж байгаа…

Би бол сурагч харин саяхнаас сургуулийнхаа залуухан царайлаг хөгжилтэй багшийг мэдрэх өөрийн гэсэн мэдрэмжээ ойлгосон. Түүнд аль хэдийн дурласан бололтой. Яагаад ч юм би өөрийнхөө үеийн хөвгүүдийн огт сонирхдоггүй. Надад насанд хүрсэн биеэ даасан эр хүмүүс таалагддаг.

Тэр багш надаас 7 насаар ах. Гэр бүл байхгүй ээ харин найз охин байдаг байх. Их ичимхий болохоороо суургууль дотор тааралдахаараа сандраад салгалаад байдаг болчихлоо. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэх юм бол намайг гадарлах нь лавтай. Тийм болохоор яаж нуух вэ, хэрэв өөрийг нь харж явдгийг мэдчихвэл юу болох бол? Над шиг охидууд зөндөө байгаа л байх тийм учраас битгий элдвээр хэлж дооглоорой.

Завсарлагаан болгоноор багштайгаа тааралдахыг хүсэх болсон. Зорилгогүйгээр багш нарын өрөөний гадаа эргэлдээд л. Эцэст нь энэ бүхэн зөвхөн хайртай хүнээ л харах гэсэн миний хүсэл. Ер хайртай хүнээ харах нь юу нь буруу гэж хүн болгон л адилхан. Миний хувьд би яасан дээр бол? Надад боломж байгаа юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор надад зөвлөөч түүний анхаарлыг яаж татаж, хэрхэн яриа өрнүүлэх вэ?

4 Comments

  1. zochin says:

    Suragch baihad nadad bas tohioldoj l bai laa.Tiim um baidgiin.Zugeer saihan baigshiigaa haraa l yavj baihgui uu.Tertee tergui heseg hugatcaanii daraa zugeer bolchihnoo

  2. baldan says:

    багш чинь ухаантай хүн бол мэдсэн дороо уулзаадзөвлөөд ойлгуулаад өгчихнө, үгүй бол нэг их мэдэгдээд хэрэггүй дээ дэмий юм дэмий шт, надад оюутан маань дурлаад смс бичиж л байлаа дуудж уулзаад сайн тайлбарлаж ойлгуулаад өгсөн.Одоо гэр бүлтэй надаас нэг удаа уучлаарай гсн би уулчлал гуйх хэрэггүй ээ гэсэн. сайхан гэр бүл болсон бн лээ

  3. Дурлал says:

    Наадахыг чинь шохоорхол гэдийн ирээдүй бхгүй гэдгийг мэдмэгц зүгээр болнодоо

  4. хараад says:

    хараад л явж бай, удахгүй тэгээд мартана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.